A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам, Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний загвар, Чадамжийн гэрчилгээний загвар
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/97, A/231

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Чадамжийн гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг хангаж, ажиллахыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/-д, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/257, А/582, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/1, А/22 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/61, А/216

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай хамтарсан тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Тушаах нь:

1.Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2021 оны 06 дугар сарын 18-ны өдрийн А/97, /231 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.

2. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугар сарын 18-ны өдрийн А/97, /231 дугаартай хамтарсан тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Ч.Цэвэгдорж)-т даалгасугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД                                       БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ  УХААНЫ САЙД

       

Х.БУЛГАНТУЯА                                                                                                              Л.ЭНХ-АМГАЛАН