- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 226
Улаанбаатар хот
"ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ /Б.Өлзийбаяр/, журмын хэрэгжилтийг хангаж, чанд мөрдөж ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
3. Өрийн хэрэгслийг анхдагч зах зээлд нийтэд санал болгох, худалдах ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани дангаараа болон хамтран зохион байгуулахтай холбогдуулан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12.2-т заасан тодорхойлолт, 12.5-д заасан дүгнэлтийг тухай бүр гаргаж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/-д тус тус үүрэг болгосугай.
4. Өрийн хэрэгслийг анхдагч зах зээлд нийтэд санал болгох, худалдах ажиллагаа, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан өөрийн гишүүн андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн хүний нөөц, санхүүгийн чадавхыг сайжруулж, ёс зүйн дүрэм, журмыг чанд мөрдүүлэн ажиллахыг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ /Б.Өлзийбаяр/-д даалгасугай.
5. Тогтоолын 1-д заасан журмыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
