- Нүүр
- Эрх зүйн акт
- ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны 2021
оны 6 дугаар сарын 11-ний өдрийн
225 дугаар тогтоолын хавсралт
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцаа, хувьцаанд хөрвөх опцион болон өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэл /цаашид "Хорооны бүртгэл" гэх/-д бүртгэх, өөрчлөлт оруулах, хасах, анхдагч зах зээлд байршуулах, захиалгыг бүрдүүлэх, худалдах, тайлагнах, үнэт цаас гаргагч, андеррайтер, арилжаа эрхлэх байгууллага, Хорооны эрх үүргийг тодорхойлох, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хяналт тавих, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Энэ журмаар хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгслээс бусад нийтэд санал болгон гаргах компанийн өрийн хэрэгслийг бүртгэх, үнэт цаасны хоёрдогч зах зээлд арилжигдаж буй хувьцааг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй.
1.3. Хуульд өөрөөр заагаагүй бол Хороонд бүртгүүлээгүй аливаа хувьцааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээ ашиглан нийтэд санал болгохгүй бөгөөд хувьцааг бүртгүүлэхээс өмнөх бэлтгэл үе шатанд үнэт цаас гаргагч болон андеррайтерийн стратегийн хөрөнгө оруулагч болон мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч этгээдтэй хөрөнгө оруулалт татах талаар урьдчилан яриа, хэлэлцээр хийснийг хувьцааг нийтэд санал болгосонд тооцохгүй.
1.4. Нийтэд санал болгон гаргах хувьцааг арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмаар зохицуулна.
1.5. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хадгаламжийн бичиг гаргах болон энэ журамд зааснаас бусад үүсмэл санхүүгийн хэрэгслийг Хорооны бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж болон Хорооноос тогтоосон журмаар тус тус зохицуулна.
ХОЁР. Үнэт цаас гаргах бэлтгэл үе шат
2.1. Үнэт цаас гаргагч нь хувьцаагаа нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах тохиолдолд андеррайтер, Хороонд бүртгэлтэй хууль, аудитын үйлчилгээ үзүүлэгч болон шаардлагатай тохиолдолд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч, хөндлөнгийн шинжээчтэй гэрээ байгуулна.
2.2. Үнэт цаас гаргагчтай гэрээ байгуулан ажиллах үндсэн андеррайтер нь түүний холбогдох этгээд байж болохгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.5-д заасны дагуу түүнтэй хамтран ажиллах андеррайтер /цаашид "туслах андеррайтер" гэх/-ийн хувьд энэхүү шаардлага хамаарахгүй.
2.3. Андеррайтер нь нийтэд санал болгон хувьцааг бүртгүүлэхэд үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх, хууль, аудитын үйлчилгээ үзүүлэгчийн дүгнэлт, бусад шаардагдах баримт бичгийн бүрдэлд хяналт тавьж ажиллана.
2.4. Андеррайтер нь гэрээний дагуу үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргах хувьцааг Хорооны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, анхдагч зах зээлд санал болгох, худалдах ажиллагааг зохион байгуулна.
2.5. Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай тохиролцсоны үндсэн дээр нийтэд санал болгон гаргах хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд байршуулах, хувьцааны захиалгыг бүрдүүлэх аргачлалын талаар үнэт цаасны танилцуулгад дэлгэрэнгүй тусгасан байна.
2.6. Андеррайтер нь үнэт цаас гаргагч зөвшөөрсөн тохиолдолд нэг болон түүнээс дээш туслах андеррайтертай гэрээ байгуулж, хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг хамтран хэрэгжүүлж болно.
2.7. Андеррайтер нь энэ журмын 2.6-д заасан туслах андеррайтертай хамтран ажиллах гэрээнд үндсэн болон туслах андеррайтерийн хүлээх үүрэг, хариуцлага, анхдагч зах зээлд нийтэд санал болгон гаргах хувьцааны захиалгыг бүрдүүлэх аргачлал, хөрөнгө оруулагчдад хэрхэн сурталчлах, хувьцааг хуваарилах зарчим, андеррайтерийн үйлчилгээний төлбөр зэрэг мэдээллийг тусгасан байна.
ГУРАВ. Хорооны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах, үнэт цаасны танилцуулга, хүсэлтийг хянах, бүртгэх
3.1. Үнэт цаас гаргагч нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцаагаа бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.
3.1.1. үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
3.1.2. үнэт цаасны танилцуулга;
3.1.3. хувьцаа гаргахтай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
3.1.4. сүүлийн 6 сарын доторх хугацааны аудитын компаниар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон аудитын байгууллагын тодорхойлох захидал;
3.1.5. Хороонд бүртгэлтэй хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч хуулийн этгээдийн дүгнэлт;
3.1.6. андеррайтерийн компанитай байгуулсан гэрээ болон тодорхойлох захидал[1];
3.1.7. хөндлөнгийн шинжээч, мэргэжилтэн үнэлэлт, дүгнэлт гаргасан бол тэдгээрийн дүгнэлт;
3.1.8. арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн болон үнэт цаас гаргагчийн хувьцааг бүртгэхтэй холбоотой бэлтгэл хангагдсан тухай арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт;
3.1.9. компанийн шинэчилсэн дүрмийн төсөл;
3.1.10. зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт.
3.2. Үнэт цаас гаргагч нь энэ журамд заасны дагуу хүсэлт, үнэт цаасны танилцуулга, баримт бичгийг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
3.3. Хороо үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
3.4. Энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт тодруулга, мэдээлэл шаардлагатай тохиолдолд Хороо албан бичгээр үнэт цаас гаргагч болон андеррайтерт мэдэгдэх бөгөөд зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн нэмэлт баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
3.5. Энэ журмын 3.1.2-т заасан үнэт цаасны танилцуулгад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.5-д зааснаас гадна дараах мэдээллийг тусгасан байна.
3.5.1. хувьцааг анхдагч зах зээлд байршуулах, захиалга авах, худалдах нөхцөл;
3.5.2. нийтэд санал болгон гаргах хувьцааны үнийг тогтооход ашигласан аргачлал, ашигласан түүхэн болон таамаглал тоо баримтууд;
3.5.3. үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа гаргах нийт хувьцаанаас андеррайтерийн худалдан авах хувь хэмжээ;
3.5.4. үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулахтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх хугацааны талаарх мэдээлэл;
3.5.5. үнэт цаас гаргагч болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдүүдийн хооронд үүсэж болзошгүй аливаа сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар гаргасан мэдэгдэл;
3.5.6. үнэт цаас гаргахтай холбоотой гаргасан зардлыг нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс зарцуулах бол энэ тухай мэдээлэл.
3.6. Танилцуулгын эхний хуудсанд дараах анхааруулгыг тодоор бичсэн байна:
"Үнэт цаас гаргагчийн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн нь уг хувьцааны эрсдэлийн талаар аливаа баталгаа гаргаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Энэ хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ЯМАГТ ЭРСДЭЛТЭЙ үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт цаасны танилцуулга, хувьцаа гаргах ажиллагааг сайтар анхааран судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна."
3.7. Хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлт, үнэт цаасны танилцуулгад үнэт цаас гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, андеррайтерийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
3.8. Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад хувьцаагаа бүртгүүлэх тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу дараах баримт бичгийг Хороонд хүргүүлж, мэдэгдэнэ.
3.8.1. албан бичиг;
3.8.2. мэдэгдэл /энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу/;
3.8.3. холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр;
3.8.4. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
ДӨРӨВ. Үнэт цаас гаргагчийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй үнэт цаасыг бүртгэх
4.1. Хороо, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь компанийн нэмж гаргах энгийн хувьцаанд суурилсан опцион болон уг хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Хороонд бүртгүүлнэ.
4.2. Үнэт цаас гаргагч нь компанийн ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эсхүл компанийн гүйцэтгэх удирдлага, түүний удирдлагын багийг урамшуулах зорилгоор энэ журмын 4.1-д заасан опционыг гаргана.
4.3. Үнэт цаас гаргагчийн нэмж гаргах энгийн хувьцаанд суурилсан опционы хэмжээ нь тухайн компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 15 хувиас хэтрэхгүй.
4.4. Үнэт цаас гаргагчийн опционд заасан энгийн хувьцааны үнэ нь Компанийн тухай хуулийн 40.3-т заасан арилжааны жигнэсэн дундаж үнээс доошгүй байна.
4.5. Үнэт цаас гаргагчаас гаргах опцион нь уг опционыг эзэмшигч энгийн хувьцааг тогтоосон үнээр, тогтсон хугацаанд компаниас худалдан авч болох эрхийг баталгаажуулсан төрлийн опцион байна.
4.6. Үнэт цаас гаргагч нь нэмж гаргах энгийн хувьцаанд суурилсан опционыг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.
4.6.1. үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
4.6.2. компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
4.6.3. арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэсэн талаарх шийдвэр, дүгнэлт;
4.6.4. опцион гаргахтай холбоотой зохицуулалт тусгагдсан компанийн дүрмийн төсөл;
4.6.5. опционы үнэ, хугацаа, хэрэгжүүлэх хуваарь, худалдан авч болох хувьцааны тоо зэрэг мэдээллийг агуулсан опционы талаарх дэлгэрэнгүй танилцуулга;
4.6.6. Компанийн ажилчдад хувьцаа эзэмшүүлэх, гүйцэтгэх удирдлага болон түүний удирдлагын багийг урамшуулахтай холбоотой опцион хуваарилах ажиллагааны журам;
4.6.7. хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл;
4.6.8. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.
4.7. Үнэт цаас гаргагч нь холбогдох хүсэлт, опционы танилцуулга, баримт бичгийг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
4.8. Хороо үнэт цаас гаргагчийн энэ журмын 4.6-д заасан баримт бичгийн бүрдэл бүрэн хангагдсан өдрөөс хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, шийдвэрлэнэ.
4.9 Энэ журмын 4.6-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт тодруулга, мэдээлэл шаардлагатай тохиолдолд Хороо албан бичгээр үнэт цаас гаргагчид мэдэгдэнэ.
4.10. Энэ журмын 4.8-д заасан Хорооны шийдвэрт үнэт цаас гаргагчийн нэмж гаргах энгийн хувьцаанд суурилсан опционы үнэ, төрөл, тоо хэмжээ, хэрэгжиж дуусах эцсийн хугацаа, опцион хэрэгжих үед нэмж бүртгэгдэх нийт энгийн хувьцааны тоо, опционы эрхийг хэрэгжүүлээгүй бол нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэхгүй байх заалтыг тус тус тусгасан байна.
4.11. Үнэт цаас гаргагчийн опционы хугацаа дуусгавар болох эсхүл опционы эрхийг хэрэгжүүлэх хүртэл тухайн компанийн нэмж бүртгэгдэх хувьцаа нь зарласан хувьцаа байна.
4.12. Үнэт цаас гаргагч нь опционыг хэрэгжүүлэх тохиолдолд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг опцион хэрэгжүүлэх хүсэлтийн хамт ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
4.13. Хороо энэ журмын 4.12-т заасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор хянаж, хувьцаанд хөрвүүлэх опционы тоо хэмжээнд үндэслэн тухайн үнэт цаас гаргагчийн нийт гаргасан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт оруулах бөгөөд энэ талаар арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад Хорооны даргын албан бичгээр мэдэгдэнэ.
4.14. Арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 4.13-т заасан Хорооны албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.15. Үнэт цаас гаргагч нь энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгслийг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.
4.15.1. үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
4.15.2. компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;
4.15.3. арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэсэн талаарх шийдвэр, дүгнэлт;
4.15.4. нийтэд санал болгон хувьцаанд хөрвөх өрийн хэрэгсэл гаргаж буй тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.5, 10.6-д заасан агуулгын хүрээнд боловсруулсан үнэт цаасны танилцуулга, дүгнэлт;
4.15.5. хаалттай хүрээнд санал болгон энгийн хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийг гаргах тохиолдолд өрийн хэрэгслийн талаарх товч танилцуулга;
4.15.6. энгийн хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн нэрлэсэн үнэ, хугацаа, хүүгийн хувь, үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, өрийн хэрэгслийг хувьцаанд хөрвүүлэх хугацаа, хөрвүүлэх үнэ, хөрвүүлэх харьцаа, өрийн хэрэгсэл гаргагч компани болон худалдан авагчийн эрх, үүрэг, хариуцлага зэрэг мэдээллийг тусгасан өрийн хэрэгслийн гэрээ;
4.15.7. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.
4.16. Үнэт цаас гаргагч нь энгийн хувьцаанд хөрвөх өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд хөрвөх хувьцааны тоо нь компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 30 хувиас хэтрэхгүй.
4.17. Үнэт цаас гаргагч нь холбогдох хүсэлт, хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн танилцуулга, бусад баримт бичгийг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
4.18. Хороо үнэт цаас гаргагчийн энэ журмын 4.15-д заасан энгийн хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн баримт бичгийн бүрдэл бүрэн хангагдсан өдрөөс хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, шийдвэрлэнэ.
4.19. Энэ журмын 4.15-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт тодруулга, мэдээлэл шаардлагатай тохиолдолд Хороо албан бичгээр үнэт цаас гаргагч болон андеррайтерт мэдэгдэнэ.
4.20. Энэ журмын 4.18-д заасан Хорооны шийдвэрт үнэт цаас гаргагчийн энгийн хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн үнэ, тоо хэмжээ, хугацаа, хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн харьцаа, хөрвөх хувьцааны нийт тоо хэмжээг тус тус тусгасан байна.
4.21. Үнэт цаас гаргагчийн өрийн хэрэгслийн хугацаа дуусгавар болж, энгийн хувьцаанд хөрвүүлэх хүртэл тухайн компанийн нэмж бүртгэгдэх хувьцаа нь зарласан хувьцаа байна.
4.22. Үнэт цаас гаргагч нь өрийн хэрэгслийг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өрийн хэрэгслийг хувьцаанд хөрвүүлэх хүсэлтийн хамт ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
4.23. Хороо энэ журмын 4.22-т заасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор хянаж, хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийн тоо хэмжээнд үндэслэн тухайн үнэт цаас гаргагчийн нийт гаргасан хувьцааны тоог нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт оруулах бөгөөд энэ талаар арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад Хорооны даргын албан бичгээр мэдэгдэнэ.
4.24. Арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 4.23-т заасан Хорооны албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
ТАВ. Хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах
5.1. Үнэт цаас гаргагч нь компанийн оноосон нэрийг өөрчлөх, компанийг нэгтгэх, хувьцаа хуваах болон нэгтгэх, өрийг хувьцаагаар солих, компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо ширхэгт өөрчлөлт оруулах замаар Хорооны бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлсэн байна.
5.2. Арилжаа эрхлэх байгууллага нь үнэт цаас гаргагчийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг холбогдох дүгнэлт, үнэт цаас гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн хуулбарын хамт уг шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
5.3. Үнэт цаас гаргагчийн Хорооны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг баримт бичгийн бүрдэл бүрэн хангагдсан тохиолдолд ажлын 20 өдөрт багтаан хянана.
5.4. Энэ журмын 5.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт тодруулга, мэдээлэл шаардлагатай тохиолдолд үнэт цаас гаргагчид Хороо албан бичгээр мэдэгдэнэ.
5.5. Үнэт цаас гаргагч нь компанийг нэгтгэх бол дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
5.5.1. хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.5.2. үнэт цаас гаргагч нь хуулийн этгээдийг нэгтгэх зорилго, нэгтгэснээр үүсэж болох давуу тал, эерэг нөлөөний талаарх судалгаа, нэгтгэсний дараах байдлаар хийгдсэн бизнес төлөвлөгөө;
5.5.3. үнэт цаас гаргагчтай нэгдэж буй хуулийн этгээдийн талаарх мэдээлэл;
5.5.4. үнэт цаас гаргагчийн хуулийн этгээдийг нэгтгэх нөхцөл, дээрх ажиллагааг гүйцэтгэх журам;
5.5.5. нэгдэж буй компанийн хувьцааг үнэт цаас гаргагчийн хувьцаанд хөрвүүлэх харьцаа, холбогдох тооцоолол, арилжаа эрхлэх байгууллагын 6 сарын дундаж ханш, шаардлагатай тохиолдолд үнэлгээний тайлан;
5.5.6. нэгдэж буй болон нэгтгэж буй компани тус бүрийн сүүлийн 6 сарын доторх хугацааны аудитын компаниар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
5.5.7. нэгтгэсэн санхүүгийн тайлан, нэгтгэхэд ашигласан арга, аргачлал;
5.5.8. нэгтгэх үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн хууль зүйн дүгнэлт;
5.5.9. үнэт цаас гаргагч өөрчлөн байгуулагдахтай холбоотой үүсэх хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах ажиллагааны төлөвлөгөө, журам;
5.5.10. нэгтгэсний дараах байдлаар хийгдсэн компанийн дүрмийн төсөл;
5.5.11. арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт;
5.5.12. хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар хувьцааг эргүүлэн авах тохиолдолд хувьцааны бутархай үлдэгдлийг худалдан авах үнийг тогтоосон талаарх мэдээлэл;
5.5.13. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.
5.6. Арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмаар тогтоосон хувьцааны бүртгэлийн II, III ангилалд багтдаг, нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшилд нийт хувьцааны 90-ээс дээш хувь нь төвлөрсөн, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай үнэт цаас гаргагчтай дор дурдсан хуулийн этгээд нэгтгэх ажиллагааг хэрэгжүүлж болно.
5.6.1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч;
5.6.2. Тухайн жилийн компанийн нийт хөрөнгө нь 5.0 тэрбум төгрөгөөс дээшгүй, борлуулалтын орлого нь 1.0 тэрбум төгрөгөөс дээшгүй аж ахуйн нэгж.
5.7. Үнэт цаас гаргагч хувьцаа хуваах, эсхүл нэгтгэх тохиолдолд дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
5.7.1. хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.7.2. арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт, сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханшийн мэдээлэл;
5.7.3. компани хувьцаа хуваах, нэгтгэх нөхцөл, уг ажиллагааг гүйцэтгэх журам;
5.7.4. хувьцаа хуваах, нэгтгэх үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн хууль зүйн дүгнэлт;
5.7.5. хувьцаа хуваах, нэгтгэх шаардлага, нөхцөл, хувьцааг хөрвүүлэх тооцоолол;
5.7.6. компанийн шинэчилсэн дүрмийн төсөл;
5.7.7. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.
5.8. Үнэт цаас гаргагч өрийг хувьцаагаар солихоор шийдвэрлэж, нэмж хувьцаа гаргах тохиолдолд дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
5.8.1. үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
5.8.2. хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.8.3. арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт, сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханшийн мэдээлэл;
5.8.4. өр үүссэн шалтгаан, хувьцаанд хөрвөх нийт өрийн хэмжээ, хувьцааг өрөөр солих харьцаа, нийт нэмж гаргах хувьцааны нэрлэсэн үнэ, тоо, ширхэг;
5.8.5. өр үүссэнийг нотлох санхүүгийн болон эрх зүйн баримт бичиг;
5.8.6. хувьцааг өрөөр солих ажиллагааг хэрэгжүүлэх журам;
5.8.7. хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар хувьцаа эргүүлэн худалдан авах журам;
5.8.8. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.
5.9. Үнэт цаас гаргагч нь компанийн оноосон нэрийг өөрчлөх, компанийн зарласан хувьцааны тоонд өөрчлөлт оруулах тохиолдолд дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
5.9.1. хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.9.2. компанийн шинэчилсэн дүрмийн төсөл;
5.9.3. компанийн оноосон нэрийн баталгаажуулалт;
5.9.4. арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт.
“5.10.Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана:
5.10.1.үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
5.10.2.хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.10.3.арилжаа эрхлэх байгууллагын шийдвэр, дүгнэлт;
5.10.4.энэ журмын 11.15-д заасан агуулгын хүрээнд гаргасан хууль зүйн дүгнэлт;
5.10.5.хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн бол хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, түүний гүйцэтгэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт;
5.10.6.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
ЗУРГАА. Бүртгэлээс хасах
6.1. Үнэт цаас гаргагчийн хувьцааг дараах тохиолдолд Хорооны бүртгэлээс хасна.
6.1.1. үнэт цаас гаргагч өөрөө хүсэлт гаргасан;
6.1.2. арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан;
6.1.3. шүүх болон эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр татан буулгах шийдвэр гаргасан.
6.2. Нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргасан үнэт цаас гаргагч нь өөрийн хүсэлтээр Хороо болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасуулах хүсэлтийг гаргахад нэгдмэл сонирхолгүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн байна.
6.3. Үнэт цаас гаргагч нь хувьцаагаа бүртгэлээс хасуулахдаа дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
6.3.1. албан хүсэлт;
6.3.2. хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;
6.3.3. арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хассан тухай шийдвэр;
6.3.4. компанийн хувьцаа эзэмшигчдийн тусгаарлагдсан хувьцааны талаарх мэдээлэл;
6.3.5. компани нь хувьцааг эргүүлэн худалдан авахаар бол хувьцаа эзэмшигчдэд ногдох мөнгөн хөрөнгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын дансанд байршуулсан талаарх "Хувьцааны төлбөр гүйцэтгэх гэрээ" болон мөнгөн хөрөнгө байршуулсан тухай тодорхойлолт, Хороонд бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээний компаниар сүүлийн 6 сарын хугацаанд хувьцаа эзэмшигчдэд ногдох нэгж хувьцааны үнэлгээг тогтоолгосон үнэлгээний тайлан;
6.3.6. зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн төлбөрийн баримт.
6.4. Арилжаа эрхлэх байгууллага нь үнэт цаас гаргагчийн хувьцааг өөрийн бүртгэлээс хассан нөхцөлд бүртгэлээс хассан талаарх шийдвэр, дүгнэлтийг Хороонд ажлын 3 өдөрт багтаан ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
6.5. Арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан үнэт цаас гаргагч нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, хувьцаагаа Хорооны бүртгэлээс хасуулах хүсэлтээ 1 сарын дотор гаргана.
6.6. Энэ журмын 6.5-д заасан хүсэлтийг үнэт цаас гаргагч гаргаагүй тохиолдолд Хороо хугацаатай үүрэг, даалгавар өгнө.
6.7. Хувьцаа эзэмшигч нь энэ журмын 6.3.5-д заасан ногдох мөнгөн хөрөнгийг 2 сарын хугацаанд өөрийн дансанд шилжүүлж авах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд бүртгэлээс хасагдсан компанийн хувьцаа эзэмшигчээр үлдсэнд тооцож, бүртгэлээс хасагдсан компанийн гүйцэтгэх удирдлага компанийн шинэчилсэн дүрмийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний дараа шинэчилсэн дүрмийн хуулбар, хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Хороонд ирүүлнэ.
6.8. Хороо нь хувьцааг бүртгэлээс хассан тухай шийдвэрийг үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэх болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад тус тус хүргүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
6.9. Хороо үнэт цаас гаргагчийн хувьцааг бүртгэлээс хассан тохиолдолд шийдвэрийг ажлын 10 өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
6.10. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь Хорооны бүртгэлээс хасагдсан үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэт цаас гаргагч болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад тус тус ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.
ДОЛОО. Хувьцааг анхдагч зах зээлд санал болгох, худалдах
7.1. Энэ журмын 3.3-т заасан Хорооны шийдвэрт нийтэд санал болгон гаргах хувьцааг анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл болон холбогдох этгээдийн хувьцааг тусгаарлах, чөлөөлөх хугацааг тус тус заасан байна.
7.2. Андеррайтер нь үнэт цаас гаргагчийн Хороонд бүртгэгдсэн үнэт цаасны танилцуулгад заасан арга хэлбэрээр нийтэд санал болгон гаргах хувьцааг анхдагч зах зээлд байршуулж, худалдана.
7.3. Андеррайтер нь үнэт цаас гаргагч, түүний хувьцааны талаарх танилцуулгыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажиллагааг ажлын 10 өдрийн дотор, хувьцааны захиалгын бүртгэлийг ажлын 5 өдрийн дотор тус тус хийж гүйцэтгэнэ.
7.4. Андеррайтер нь энэ журмын 7.3-т заасан олон нийтэд танилцуулах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнөх хугацаанд стратегийн хөрөнгө оруулагч болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хувьцааны талаар танилцуулж болно.
7.5. Андеррайтер нь энэ журмын 7.3-т заасан олон нийтэд танилцуулах, сурталчлах болон хувьцааны захиалгыг эхлүүлэх хугацаа, хуваарийн талаар уг ажиллагааг эхлүүлэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Хороонд мэдэгдэнэ.
7.6. Андеррайтер нь хувьцааг анхдагч зах зээлд санал болгон худалдах ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааны тодорхой хувийг худалдан авах бөгөөд энэ талаар үнэт цаасны танилцуулгад тусгасан байна.
7.7. Андеррайтер нь Хорооноос хоёрдогч зах зээлийн арилжаа эхлүүлэх зөвшөөрөл олгох хүртэл үнэт цаасны танилцуулгад тусгагдсан хувь хэмжээгээр татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагын дансанд байршуулна.
7.8. Энэ журмын 7.21, 7.22-т тус тус заасны дагуу үнэт цаас гаргагчийн өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага нь татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох банкны дансанд шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.9. Андеррайтер нь захиалгын бүртгэлийн аргаар хувьцааны захиалгыг бүрдүүлэх тохиолдолд үнэт цаасны танилцуулгад тусгасан үнийн дээд, доод хязгаарын хүрээнд хөрөнгө оруулагчдаас хувьцааны захиалгыг хүлээн авч, худалдах ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.10. Андеррайтер нь үнэт цаас гаргагчийн хувьцааг худалдан авах захиалгын бүртгэлийг хийж, хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн үнийн саналд үндэслэн нийтэд санал болгох эцсийн үнийг үнэт цаас гаргагчийн саналыг харгалзан тогтооно.
7.11. Андеррайтер нь нийтэд санал болгох хувьцааг тогтоосон үнээр санал болгож буй тохиолдолд энэ журмын 7.9, 7.10 дахь заалт хамаарахгүй.
7.12. Андеррайтер нь энэ журмын 7.3-т заасны дагуу анхдагч зах зээлд хувьцааны захиалгыг бүрдүүлэхдээ өөрийн харилцагчдаас гадна бусад үнэт цаасны компанийн харилцагчдыг захиалга өгч, хувьцаа худалдан авах тэгш бололцоогоор хангасан байх ба хувьцааны хуваарилалтыг хийхдээ стратегийн хөрөнгө оруулагч болон мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс бусад хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн олгох зарчмаар хийж, байршуулна.
7.13. Андеррайтер нь үнэт цаасны танилцуулгад тусгасан хэмжээгээр санхүүжилтийг бүрэн татан төвлөрүүлэх, хувьцааг хуваарилах ажиллагааг хувьцааны захиалгын бүртгэлийг хийж дууссан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэнэ.
7.14. Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай тохиролцсоны үндсэн дээр нийтэд санал болгон гаргах хувьцааг анхдагч зах зээлд байршуулах, захиалга авах, худалдах ажиллагааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч зах зээлд нийтэд санал болгох хувьцааг тогтоосон үнээр санал болгоно.
7.15. Нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцааг анхдагч зах зээлд санал болгох, худалдах ажиллагааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан зохион байгуулахад энэ журмын 7.3, 7.5, 7.13, 7.17-д заасан хугацаа нэгэн адил хамаарна.
7.16 . Андеррайтер нь хоёр удаа дараалан хувьцааг анхдагч зах зээлд санал болгон худалдах ажиллагааг амжилттай зохион байгуулж чадаагүй нь тухайн этгээдийн андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
7.17. Андеррайтер нь энэ журмын 7.13-т заасны дагуу үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдаж, санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан уг ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг арилжаа эрхлэх байгууллагын дүгнэлтийн хамт энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу Хороонд ирүүлнэ.
7.18. Хороо нь тухайн үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаа амжилттай явагдаагүй тохиолдолд нийтэд санал болгон гаргахыг зөвшөөрсөн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, энэ тухай нийтэд мэдээлнэ.
7.19. Хороо нь энэ журмын 7.17-д заасан тайланг ажлын 3 өдөрт багтаан хянах ба тухайн үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаа амжилттай явагдсан гэж үзвэл үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад өмчлөх эрхийн бүртгэл хийх, арилжаа эрхлэх байгууллагад хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг Хорооны даргын албан бичгээр хүргүүлнэ.
7.20. Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд андеррайтер, үнэт цаас гаргагч тохиролцсоны үндсэн дээр нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргаж болох бөгөөд энэ талаар энэ журмын 3.3-т заасан Хорооны шийдвэрт тусгасан байна.
7.21. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 7.20-д заасан Хорооны албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор үнэт цаас гаргагчийн хувьцааны өмчлөх эрхийн бүртгэлийг хийх ба энэ талаар Хороо, арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэнэ.
7.22. Арилжаа эрхлэх байгууллага нь энэ журмын 7.21-т заасан үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын хувьцааны өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор тухайн үнэт цаас гаргагчийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ.
7.23. Хороо нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчийн Хороонд бүртгүүлэхээс өмнөх үеийн компанийн нийт хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байсан этгээдийн хувьцааг 6 сарын хугацаанд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаар тусгаарлуулна.
7.24. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 7.23-т заасан этгээдийн хувьцааг Хорооны шийдвэрийн дагуу тусгаарлаж, чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.25. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 7.23-т заасан этгээдийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлсөн талаарх мэдэгдлийг ажлын 3 өдрийн дотор өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
“7.26. Банкны нийт гаргасан энгийн хувьцааны 20 хувиас дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж буй этгээдийн Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангах зорилгоор бусдад худалдах, шилжүүлэх шаардлагатай хувьцаанд энэ журмын 7.23 дахь хэсэг хамаарахгүй.” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
НАЙМ. Хувьцааны үнэ тогтворжуулалт
8.1. Андеррайтер нь нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргаж байгаа үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш 1 сараас доошгүй хугацаанд гүйцэтгэнэ.
8.2. Андеррайтер нь энэ журмын 8.1-д заасан хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдолд хүлээх үүрэг, хариуцлага, уг ажиллагааг гүйцэтгэх хугацааны талаар үнэт цаас гаргагчтай байгуулах гэрээ болон үнэт цаасны танилцуулгад тус тус тусгах бөгөөд дээрх ажиллагаанаас гарах зардлыг үнэт цаас гаргагчийн нийтээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутган тооцохгүй.
8.3. Андеррайтер нь хувьцааны үнийг тогтворжуулах арга хэмжээг туслах андеррайтер, эсхүл зах зээл үүсгэгчээр оролцох сонирхол бүхий бусад үнэт цаасны компанитай хамтран хэрэгжүүлж болно.
8.4. Андеррайтер нь энэ журмын 8.3-т заасан зах зээл үүсгэгчээр хувьцааны үнэ тогтворжуулах арга хэмжээг гүйцэтгүүлэх тохиолдолд уг зах зээл үүсгэгчийн талаар дараах мэдээллийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Хороо, арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.
8.4.1. зах зээл үүсгэгчийн талаарх мэдээлэл;
8.4.2. бусад зах зээл үүсгэгчтэй хамтран хэрэгжүүлж байгаа бол түүний талаарх мэдээлэл;
8.4.3. хувьцааны үнийг тогтворжуулах хугацаа;
8.4.4. хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагааг хэрэгжүүлэх журам.
8.5. Андеррайтер, зах зээл үүсгэгч нь үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийн хэт өндөр өсөлт, бууралтаас хамгаалах, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хувьцаа худалдан авах, зарах ажиллагааг гүйцэтгэж, эрэлт нийлүүлэлтийн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
8.6. Андеррайтер, зах зээл үүсгэгчээс үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажиллагааг зах зээлийг урвуулан ашиглах хэлбэр гэж үзэхгүй бөгөөд хэрэв андеррайтер, зах зээл үүсгэгч нь хувьцааны үнийг тогтворжуулах нэрийн дор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хэлбэрээр зах зээлийг урвуулан ашигласан нь тогтоогдсон тохиолдолд Хороо хуулийн хариуцлага хүлээлгэж, энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
8.7. Үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагааг хэрэгжүүлэх андеррайтер, зах зээл үүсгэгчийн чиг үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны онцлогтой холбоотой болон зах зээлийг урвуулан ашигласныг тогтоох, түүнээс хамгаалахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг арилжаа эрхлэх байгууллага тогтоож, уг журмыг Хороогоор батламжлуулна.
8.8. Арилжаа эрхлэх байгууллага нь энэ журмын 8.7-д заасан журмын хүрээнд андеррайтер, зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, зах зээлийг урвуулан ашиглах замаар үнэ ханшийг зохиомлоор тогтоосныг илрүүлэх, зах зээлийг урвуулан ашиглахаас хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэх ба хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар холбогдох дүгнэлт, тайланг тухай бүр Хороонд ирүүлнэ.
8.9. Андеррайтер, зах зээл үүсгэгч нь үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагаа дууссан өдрөөс хойш тогтворжуулалтын чиглэлээр хийсэн гүйлгээний тайланг ажлын 3 өдрийн дотор Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.
ЕС. Үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэх байгууллага, Хорооны эрх, үүрэг
9.1. Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараах үүрэгтэй.
9.1.1. Хорооноос баталсан "Компанийн засаглалын кодекс"-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, ногдол ашгийн бодлого, журмыг батлан мөрдөх;
9.1.2. Андеррайтер, хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч этгээд болон хөндлөнгийн шинжээчдэд шаардлагатай үнэн зөв, бодитой мэдээллийг бүрэн гаргаж өгөх;
9.1.3. Энэ журмын 9.1.2-т заасан хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч этгээд болон хөндлөнгийн шинжээчийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх, сонирхлын зөрчил үүсгэхгүй байх;
9.1.4. Нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах замаар компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болохыг Хороо зөвшөөрсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн шинэчилсэн дүрмийн төслийг батлан улсын бүртгэлд бүртгүүлнэ;
9.1.5. Хороонд бүртгүүлсэн үнэт цаасны танилцуулга, түүнд хавсаргасан холбогдох бүх баримт материалыг 10 жилийн хугацаанд компани дээрээ хадгалах.
9.2. Үнэт цаас гаргагч нь дараах эрхтэй.
9.2.1. Андеррайтераас гаргасан нарийвчилсан шинжилгээ, судалгаа, хийсэн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн нийтэд санал болгох хувьцааны анхны үнийг хамтран тогтоох;
9.2.2. Үнэт цаас гаргагчийн хяналтын багц эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь компанийн нийт гаргасан хувьцааны 5 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний өөрийн эзэмшлийн хувьцааг анхдагч зах зээлд худалдаж болно.
9.3. Арилжаа эрхлэх байгууллага нь дараах үүрэгтэй.
9.3.1. Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргасан хувьцааг бүртгэсэн тухай шийдвэр, хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг тус тус холбогдох дүгнэлт, "Бүртгэв" тэмдэглэл бүхий үнэт цаас гаргагчийн ирүүлсэн үнэт цаасны танилцуулга, бусад баримт бичгийн хуулбарын хамт дээрх шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлэх;
9.3.2. Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг үр ашигтай, шударга, ил тод зарчмаар зохион байгуулан, хяналт тавьж ажиллах;
9.3.3. Үнэт цаасны анхдагч зах зээл дээр үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаа нь энэ журмын 7 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагын дагуу явагдсан эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж, холбогдох дүгнэлтийг энэ журмын 7.17-д заасан хугацаанд андеррайтерт хүргүүлэх.
9.4. Арилжаа эрхлэх байгууллага нь дараах эрхтэй.
9.4.1. Арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмын нөхцөл шаардлагын дагуу үнэт цаас гаргагчийн хувьцааг өөрийн бүртгэлд бүртгэх, өөрчлөлт оруулах, хасах, бүртгэхээс татгалзах.
9.5. Хороо нь дараах эрхтэй.
9.5.1. Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргах хувьцааг Хорооны бүртгэлд бүртгэх, өөрчлөлт оруулах, хасах, бүртгэхээс татгалзах;
9.5.2. Энэ журмын 7.23-т заасан компанийн хувьцааг төвлөрсөн хадгаламжийн байгууллагад тусгаарлуулах;
9.5.3. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргах хувьцааг үнэт цаас гаргагчийн зүгээс тавьж буй ямар нэгэн нөхцөл болзолтойгоор Хороо бүртгэхгүй;
9.5.4. Нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэхтэй холбоотойгоор тодруулга, нэмэлт баримт бичгийг үнэт цаас гаргагчаас шаардах.
АРАВ. Үнэт цаас гаргагчийн тогтоосон хугацаанд болон тухай бүр ирүүлэх
мэдээллийн төрөл, мэдээлэх хэлбэр
10.1. Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон энэ журмаар тогтоосон мэдээлэл, тайлагналыг үнэн зөв, агуулгын хувьд хоёрдмол утгагүй, бүрэн гүйцэд, цаг хугацаанд нь Хороо, хөрөнгө оруулагч болон олон нийтэд хүргэх үүрэгтэй.
10.2. Үнэт цаас гаргагч нь энэ журмын 10.1-д заасан мэдээлэл, тайлагналыг Монгол хэлээр хүргэх ба шаардлагатай гэж үзвэл гадаад хэлээр хүргэж болно.
10.3. Үнэт цаас гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөл нь мэдээлэл, тайлагналыг энэ журамд заасан хугацаанд үнэн зөв, бүрэн мэдээлж байгаа эсэхэд хяналт тавина.
10.4. Үнэт цаас гаргагч энэ журамд заасан мэдээллийг нийтэд хүргэх харилцааг зохицуулсан дотоод журам баталж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
10.5. Үнэт цаас гаргагчийн мэдээлэл, тайлагнал нь хугацаат тайлагнал болон тухай бүр нийтэд мэдээлэх мэдээлэл гэсэн хоёр төрөлтэй байна.
10.6. Үнэт цаас гаргагч нь хугацаат тайлагнал болон тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллээ энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу цахим болон цаасан хэлбэрээр Хороонд ирүүлж, өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
10.7. Үнэт цаас гаргагчийн хугацаат тайлагнал нь жил, хагас жилийн үйл ажиллагааны тайлан хэлбэртэй байна. Үнэт цаас гаргагч жилийн үйл ажиллагааны тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
10.8. Үнэт цаас гаргагч нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллийг нөхцөл байдал үүссэнээс хойш Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56.1-д заасан хугацаанд мэдээлнэ.Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
10.9. Хороо үнэт цаас гаргагчийн хугацаат тайлагнал болон тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллийн нэгдсэн санг үүсгэн хөрөнгө оруулагчдад нээлттэй хэлбэрээр ажиллуулж, олон нийтэд мэдээлнэ.
10.10. Хорооны хянан шалгагч нь үнэт цаас гаргагчийн хугацаат тайлагнал болон тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллийн агуулга, бүрдэл, олон нийтэд түгээсэн хэлбэр, ирүүлсэн хугацаанд хяналт тавьж, хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулна.
10.11. Үнэт цаас гаргагч нь энэ журмын 4 дүгээр хавсралтад тусгагдсан мэдээллээс гадна хөрөнгө оруулагчдад шаардлагатай гэж үзсэн компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх бусад мэдээллийг нийтэд мэдээлж болно.
10.12. Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь энэ журамд заасан мэдээлэл тайлагналыг Монгол хэл дээр орчуулан нийтэд мэдээлнэ.
“10.13.Үнэт цаас гаргагчийн мэдээлэх үүргийн хэрэгжилтэд арилжаа эрхлэх байгууллага хяналт тавьж ажиллах бөгөөд арилжаа эрхлэх байгууллагаас мэдээллийн ил тод байдлыг хангуулахтай холбоотой нарийвчилсан журмыг тогтоон, мөрдүүлнэ.” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
АРВАН НЭГ. Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, тэдгээрийн үйл ажиллагаа
11.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан этгээдүүд нь энэ журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж Хороонд бүртгүүлсний үндсэн дээр хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ.
11.2. Хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх захирал, энэ журмаар тогтоосон мэргэжилтнүүд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
11.3. Энэ журмын 11.2-т заасан сургалтыг мэргэжлийн холбоод зохион байгуулан ажиллаж, Хорооноос сургалтад хамрагдсан этгээдээс шалгалт авч эрхийн гэрчилгээг олгох, сургалтын зохион байгуулалтад хяналт тавьж ажиллана.
11.4. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
11.4.1. хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх;
11.4.2. хуулийн байгууллага нь 2 ба түүнээс дээш орон тооны хуульчтай байх бөгөөд хуульчид нь 1-ээс дээш жилийн хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үндсэн ажилтан байх;
11.4.3. хуульчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх.
11.5. Энэ журмын 11.4-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд нь энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан өргөдлийг дор дурдсан баримт бичгийн хамт Хороонд хэвлэмэл болон цахимаар ирүүлнэ.
11.5.1. улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм эсхүл нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдын гэрээ, батламжийн хуулбар;
11.5.2. орон тооны хуульчдын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үнэт цаасны зах зээлийн төрөлжсөн сургалтад хамрагдсан болон мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсаныг нотлох баримт бичгийн хуулбар;
11.5.3. хуульчид нь мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай холбогдох мэргэжлийн холбооны тодорхойлолт;
11.5.4. үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааны болон дотоод хяналтын журам;
11.5.5. хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй танилцуулга, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөөг тогтмол, үр дүнтэй, хариуцлагатай үзүүлэх чиглэлээр боловсруулсан хэрэгжихүйц дунд болон урт хугацааны бизнесийн төлөвлөгөө;
11.5.6. Хорооноос шаардсан бусад мэдээлэл.
11.6. Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэхийг хүссэн аудитын компани нь дараах шаардлагыг хангасан байна.
11.6.1. аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аудитын үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх;
11.6.2. аудитын компани нь 4 ба түүнээс дээш орон тооны аудитортой байх; 11.6.3. аудитын компанийн гүйцэтгэх удирдлага, ажилтнууд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
11.6.3.1. аудиторууд тухайн аудитын байгууллагад 2-оос доошгүй жилийн хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үндсэн ажилтан байх;
11.6.3.2. мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй 4-өөс доошгүй аудитортой байна.
“11.6.3.3.аудитын компанийн эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх.” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
11.6.4. аудитын компани нь гүйцэтгэх удирдлагаас томилогдсон 2-оос доошгүй гишүүнтэй чанарын хяналтын нэгжтэй байх бөгөөд 1-ээс доошгүй нь мэргэжлийн байгууллагаас олгосон аудиторын батламжтай байх;
11.6.5. аудитын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 30,000,000.00 /гучин сая/ төгрөг байх;
11.6.6. аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх.
“11.6.7.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 18.4-т заасан жагсаалтад багтсан арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үнэт цаас гаргагчид аудитын үйлчилгээ үзүүлж байсан компанийн хувьд энэ журмын 11.6.1, 11.6.3.1 дэх заалт хамаарахгүй бөгөөд тухайн компанидаа 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай үндсэн аудитортай байх.” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
11.7. Энэ журмын 11.2, 11.6-д заасан шаардлагыг хангасан аудитын компани нь энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан өргөдлийг дор дурдсан баримт бичгийн хамт Хороонд хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
11.7.1. улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
11.7.2. орон тооны аудиторуудын аудитын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үнэт цаасны зах зээлийн төрөлжсөн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар, мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ[2];
11.7.3. аудиторууд нь мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай холбогдох мэргэжлийн холбооны тодорхойлолт;
11.7.4. холбогдох эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан чанарын хяналтын шалгалтад хамрагдаж, хангалттай үнэлгээ авсан талаарх нотлох баримт;
11.7.5. аудитын дүгнэлттэй сүүлийн жилийн санхүүгийн тайлан;
11.7.6. аудитын компани нь үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх аудитын үйл ажиллагааны болон чанарын хяналтын журам;
11.7.7. аудитын компанийн үйл ажиллагааны талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй танилцуулга, бизнесийн төлөвлөгөө;
11.7.8. аудитын компани нь дараах журмуудыг боловсруулан гүйцэтгэх удирдлагаар батлуулсан байна. Үүнд:
11.7.8.1. Аудитын компанийн үйл ажиллагааны журам;
11.7.8.2. Аудитын чанарын стандартын журам;
11.7.8.3. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай журам;
11.7.8.4. Чанарын хяналтын журам;
11.7.8.5. Мэдээллийн ил тод байдлын тухай журам.
11.7.9. Хорооноос шаардсан бусад мэдээлэл.
11.8. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэхийг хүссэн хөрөнгийн үнэлгээний компани нь дараах шаардлагыг хангасан байна.
11.8.1. хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг 3-аас дээш жил тасралтгүй эрхэлсэн байх;
11.8.2. хөрөнгийн үнэлгээний компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 30,000,000.00 /гучин сая/ төгрөг байх;
11.8.3. хөрөнгийн үнэлгээний компани нь 2 ба түүнээс дээш орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд үнэлгээчид нь 2-оос доошгүй жилийн хугацаанд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд ажиллаж, хөрөнгийн үнэлгээ хийсэн байх; Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар тушаалаар нэмэлт оруулсан.
11.8.4. үнэлгээчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх.
11.9. Энэ журмын 11.2, 11.8-д заасан шаардлагыг хангасан хөрөнгийн үнэлгээний компани нь энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан өргөдлийг дор дурдсан баримт бичгийн хамт Хороонд хэвлэмлээр эсхүл цахимаар ирүүлнэ.
11.9.1. улсын бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар; Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар тушаалаар нэмэлт оруулсан.
11.9.2. орон тооны үнэлгээчдийн үнэлгээчний эрхийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үнэт цаасны зах зээлийн төрөлжсөн сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсаныг нотлох баримтын хуулбар; Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар тушаалаар нэмэлт оруулсан.
11.9.3. аудитын дүгнэлттэй сүүлийн жилийн санхүүгийн тайлан;
11.9.4. үнэлгээчид нь мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай холбогдох хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;
11.9.5. хөрөнгийн үнэлгээний компани нь үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх үнэлгээний үйл ажиллагааны болон хараат бус байдлыг тогтоох, хянах горим, чанарын хяналтын журам;
11.9.6. үнэлгээний байгууллагын үйл ажиллагааны талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй танилцуулга, бизнесийн төлөвлөгөө;
11.9.7. Хорооноос шаардсан бусад мэдээлэл.
11.9.8. энэ журмын 11.23-д заасан хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулагдах болсон үндэслэл, тайлбар, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагын талаарх нотлох баримт бичиг Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар тушаалаар нэмсэн.
11.10. Энэ журам, холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн этгээдийг Хороо бүртгэхээс татгалзаж болох бөгөөд уг хуулийн этгээдийн 1 жилийн дотор гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй.
11.11. Хороо бүртгэлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хянах үүднээс хагас жил тутам үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг бүртгэлтэй этгээдээс шаардах бөгөөд жилд нэг удаа газар дээрх шалгалтыг хийнэ.
11.12. Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгчийг дараах шалтгаанаар Хорооны бүртгэлээс хасна.
11.12.1. үйлчилгээ үзүүлэгчээс бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;
11.12.2. энэ журмын 11.2, 11.4, 11.6, 11.8-д заасан шаардлагуудыг тус тус хангахгүй болсон;
11.12.3. бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
11.12.4. бодит бус дүгнэлт гаргаж, дагаж мөрдвөл зохих хууль, журам, стандартыг зөрчсөн, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан, үйлчлүүлэгчийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, түүнтэй адилтгах нөхцөл байдал үүссэн;
11.12.5 Хороо ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал бий болсон гэж үзсэн;
11.12.6. Хороонд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлээгүй;
11.12.7. газар дээрх болон зайны хяналт, шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан;
11.12.8. холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон.
11.13. Энэ журмын 11.12-д заасан үндэслэлээр бүртгэлээс хасагдсан үйлчилгээ үзүүлэгч нь бүртгэлээс хасагдсанаас хойш 2 жилийн хугацаанд Хороонд дахин бүртгүүлэхээр хандах эрхгүй.
11.14. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар аргачлалыг мөрдөн ажиллах бөгөөд үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаастай холбоотой хууль зүйн дүгнэлтийг дараах агуулгын хүрээнд гаргана.Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
11.14.1. үнэт цаас гаргагч нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн эсэх, үнэт цаас гаргах шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэх;
“11.14.2.үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомж, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлага хангаж байгаа эсэх;” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
“11.14.3.үнэт цаас гаргагчийн дотоод дүрэм, журмууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчийн хувьд түүний дотоод дүрэм, журмууд нь Хорооноос баталсан компанийн засаглалын кодекст нийцсэн эсэх;” Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
11.14.4. бусадтай байгуулсан худалдах болон худалдан авах, бэлтгэн нийлүүлэх, зээлийн гэрээ болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлэх бусад гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх;
11.14.5. сүүлийн 3 жилийн дотор хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх;
11.14.6. үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа, үйлчилгээний тэмдэг нь хүчин төгөлдөр эсэх, тэдгээрийн хугацаа дуусах, цуцлагдах, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн зэргээр үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд нь бодитой нөлөөлж болохуйц нөхцөл буй эсэх;
11.14.7. үнэт цаас, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө өмчлөх эрх нь хүчин төгөлдөр эсэх, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн эсэх;
11.14.8. үнэт цаасыг бүртгүүлэх танилцуулгад тусгагдсан хууль зүйн мэдээлэл нь хүчин төгөлдөр баримтаар нотлогдож байгаа эсэх;
11.14.9. компанийн толгой, охин, хараат, зэрэгцээ компанийн талаарх мэдээлэлд үндэслэн үнэт цаас гаргагч компанийн хяналтыг хэрэгжүүлэгч, эцсийн өмчлөгч этгээдийг тодорхойлох;
11.14.10. үнэт цаас гаргагч нь аж ахуйн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар татагдаж байсан эсэх;
11.14.11. татвар, нийгмийн даатгал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөртэй эсэх.
11.15. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч нь энэ журмын 11.14-д зааснаас бусад үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой хууль зүйн дүгнэлтийг дараах агуулгын хүрээнд гаргана.
11.15.1. үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр нь холбогдох хууль, журамд нийцсэн эсэх;
11.15.2. бусадтай байгуулсан худалдах болон худалдан авах, бэлтгэн нийлүүлэх, зээлийн гэрээ болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлэх бусад гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх;
11.15.3. сүүлийн 3 жил дотор хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх;
11.15.4. Хорооноос баталсан "компанийн засаглалын кодекст"-т заасан шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилласан эсэх, үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчдийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг, тэдгээрийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэртэй холбоотой шаардах эрх хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан эсэх;Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
11.15.5. үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашигт нийцсэн эсэх.
11.16. Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомж, аудитын олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар арга, аргачлалыг мөрдөж, аудиторууд нь чанарын хяналтын бодлого, дотоод журмуудыг хэрэгжүүлэн ажиллах ба үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
11.16.1. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу аудитын үйлчилгээг үзүүлэх;
11.16.2. аудитын компани нь өөр ямар нэг ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хамтарч дүгнэлт гаргахгүй байх;
11.16.3. мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.
11.17. үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж гаргаж буй хувьцаа, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хийгдсэн аудитын дүгнэлтэд дараах мэдээллийг тусгасан байна.
11.17.1. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан нь холбогдох санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-д нийцэж байгаа эсэх;
11.17.2. компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, дотоод хяналтын тогтолцоо нь СТОУС-д нийцэж буй эсэх, хувь нийлүүлсэн хөрөнгө болон түүний ашиглалтын үр ашигтай байдлыг хангаж чадах эсэх;
11.17.3. үнэт цаасны танилцуулга, хавсаргасан баримт бичигт тусгагдсан санхүүгийн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа эсэх.
11.18. Энэ журмын 11.17-д заасан аудитын дүгнэлтээс гадна үйлчилгээ үзүүлэгч аудитын компаниас ирүүлэх тодорхойлох захидалд үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, үнэт цаасны танилцуулгад тусгасан мэдээлэл нь үнэн зөв, СТОУС-ын дагуу тайлагнасан талаар баталж, үйлчилгээ үзүүлсэн этгээдтэй сонирхлын зөрчил үүсгээгүй, хараат бус ажилласан эсэх зэрэг мэдээллийг тусгасан байна.
11.19. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч, эсхүл андеррайтер нь холбогдох хууль тогтоомж, үнэлгээний олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар арга, аргачлалыг мөрдөж, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
11.19.1. үнэлгээчид нь олон улсын үнэлгээний аргачлал болон холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн үйл ажиллагаа авуулдаг байх;
11.19.2. хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай тохиолдолд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтарч үнэлгээг хийх боломжтой байх;
11.19.3. хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчийн хөрөнгөнд үнэлгээ хийж байгаа тохиолдолд уг үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайланд аудит хийхгүй байх.
11.20. Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ.
11.21. Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ. Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсгийг хүчингүй болгосон.
11.22. Хороонд бүртгүүлсэн аудитын компани нь үнэт цаас гаргагчийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргана.
11.23. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн хуулийн этгээдийн хувьд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор өөрчлөн зохион байгуулагдаж, Хороонд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тохиолдолд энэ журмын 11.8.1, 11.9.3 дахь заалт хамаарахгүй. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар тушаалаар нэмсэн.
АРВАН ХОЁР. Хариуцлага
12.1. Үнэт цаас гаргагчаас энэ журмаар тогтоосон мэдээллийг холбогдох маягтаар тогтоосон хугацаанд ирүүлээгүй, худал хуурмаг, төөрөгдүүлсэн шинжтэйгээр ирүүлсэн гэж үзвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болно.
12.2. Хороо энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.3. Хорооны шийдвэрийг үл зөвшөөрсөн этгээд шийдвэр гарснаас хойш Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
---o0o---
Хавсралт 1: Хорооны бүртгэлд үнэт цаасыг бүртгүүлэх тухай өргөдөл
Хавсралт 2: Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээдийн гадаад улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тухай мэдэгдэл
Хавсралт 3: Үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгон арилжаалсан тухай тайлан
Хавсралт 4: Үнэт цаас гаргагчийн тогтоосон хугацааны болон тухай бүр мэдээлэх мэдээллийн агуулга, хэлбэр
Хавсралт 5: Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээр бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар
сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 1 дүгээр хавсралт
ХОРООНЫ БҮРТГЭЛД ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ӨРГӨДӨЛ
Огноо: |
......../..../.... |
|
Он, сар, өдөр |
Санхүүгийн зохицуулах хороонд
1. |
Үнэт цаас гаргагчийн мэдээлэл |
||
1.1. |
Оноосон нэр: |
Монгол:
|
|
Англи:
|
|||
1.2. |
Хуулийн этгээдийн хэлбэр |
|
|
|
|||
1.3. |
Хөрөнгө оруулалтын хэлбэр |
|
|
|
|||
1.4. |
Үүсгэн байгуулагдсан огноо: Он, сар, өдөр |
|
|
1.5. |
Бүртгэлтэй улс, улсын бүртгэлийн дугаар: |
|
|
1.6. |
Регистрийн дугаар: |
|
|
1.7. |
Үйл ажиллагааны чиглэл: |
|
|
1.8. |
Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл: |
|
|
|
1.8.1. Иргэн бол түүний |
|
|
|
Овог, нэр: |
|
|
|
Иргэний харьяалал: |
|
|
|
Регистр /паспорт/-ийн дугаар: |
|
|
|
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ: |
Мөнгөн дүн: |
|
Тоо ширхэг: |
|||
Эзэмшиж буй хувь: |
|||
|
1.8.2. Хуулийн этгээд бол түүний |
|
|
|
Нэр: |
|
|
|
Улсын бүртгэлийн дугаар: |
|
|
|
Регистрийн дугаар: |
|
|
|
Үйл ажиллагааны чиглэл: |
|
|
|
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ: |
Мөнгөн дүн: |
|
Тоо ширхэг: |
|||
Эзэмшиж буй хувь: |
|||
1.9. |
Гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаараа эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл: |
|
|
1.10. |
Оршин байх албан ёсны хаяг /Монгол Улсад төлөөлөгчийн газартай бол түүний хаягийг мөн бичнэ/: |
|
|
1.11. |
Цахим хуудас: |
|
|
1.12. |
Цахим шуудангийн хаяг: |
|
|
1.13. |
Холбоо барих утас: |
|
|
|
Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд дараах үнэт цаасыг бүртгүүлэхээр энэхүү өргөдлийг гаргаж байна. Үнэт цаасны бүртгэлийн журамд заасан холбогдох … нүүр баримт бичгийг хавсарган хүргүүлэв. |
||
2. |
Үнэт цаасны мэдээлэл |
|
|
2.1. |
Үнэт цаасны нэр: |
|
|
2.2. |
Өмнө аль нэгэн хөрөнгийн биржид бүртгэлтэй эсэх болон үнэт цаас гаргасан улс, бүртгэлтэй хөрөнгийн бирж: |
|
|
2.3. |
Өмнө нийтэд санал болгон үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллага, түүнийг бүртгэсэн хөрөнгийн биржийн шийдвэрийн дугаар, огноо: |
|
|
2.4. |
Өмнө гаргасан үнэт цаасны төрөл, нэрлэсэн үнэ, тоо ширхэг, код, ISIN код: |
|
|
2.5. |
Бүртгүүлэх үнэт цаасны төрөл: |
|
|
2.6. |
Үнэт цаас гаргах хөрөнгийн бирж: |
|
|
|
Хувьцаа гаргах бол түүний |
|
|
2.7. |
Тоо ширхэг: |
|
|
2.8. |
Нэрлэсэн үнэ: |
|
|
2.9. |
Нийтэд санал болгох үнэ, хэлбэр: |
|
|
2.10. |
Нийтээс татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ: |
|
|
2.11. |
Үнэт цаасыг нийтэд санал болгон худалдахаар төлөвлөсөн хугацаа: |
|
|
2.12. |
Үнэт цаас гаргах замаар нийтээс татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн зориулалтын талаарх товч мэдээлэл: |
||
|
|
||
|
Опцион гаргах бол түүний |
|
|
2.13. |
Тоо ширхэг: |
|
|
2.14. |
Опционы үнэ, хугацаа: |
|
|
2.15. |
Суурь хувьцааны үнэ: |
|
|
2.16. |
Худалдан авч болох хувьцааны тоо |
|
|
|
Хувьцаанд хөрвөх өрийн хэрэгсэл гаргах бол түүний |
|
|
2.17. |
Тоо ширхэг: |
|
|
2.18. |
Нэрлэсэн үнэ: |
|
|
2.19. |
Гаргах үнэ /зах зээлийн үнэ/: |
|
|
2.20. |
Хугацаа, хүү: |
|
|
2.21. |
Хүүгийн төрөл /хөвөх, тогтмол г.м/: |
|
|
2.22. |
Хөрвүүлэх хугацаа: |
|
|
2.23. |
Хөрвүүлэх үнэ: |
|
|
2.24. |
Хөрвүүлэх харьцаа: |
|
|
2.25. |
Бусад нөхцөл /хугацаанаас өмнө эргүүлэн худалдаж авах г.м/ |
|
|
|
Өрийг хувьцаагаар солих бол түүний |
|
|
2.26. |
Тоо ширхэг: |
|
|
2.27. |
Нэрлэсэн үнэ: |
|
|
2.28. |
Нэгж хувьцаанд хөрвүүлэх үнэ: |
|
|
2.29. |
Хувьцаанд хөрвүүлэх харьцаа: |
|
|
2.30. |
Нийт өрийн хэмжээ: |
|
|
2.31. |
Өр үүссэн шалтгаан: |
|
|
3. |
Үнэт цаас гаргагчид мэргэжлийн зөвлөгөө өгсөн зохицуулалттай хуулийн этгээдийн мэдээлэл |
||
3.1.1. |
Андеррайтерийн оноосон нэр /туслах андеррайтертай оролцож байгаа бол энэ болон дараах мэдээллийг мөн бичнэ/: |
|
|
3.1.2. |
Бүртгэлтэй улс, улсын бүртгэлийн дугаар: |
|
|
3.1.3. |
Регистрийн дугаар: |
|
|
3.1.4. |
Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн дугаар, огноо: |
|
|
3.1.5. |
Оршин байх албан ёсны хаяг /Монгол Улсад төлөөлөгчийн газартай бол түүний хаягийг мөн бичнэ/: |
|
|
3.1.6. |
Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас: |
|
|
3.2.1. |
Хуулийн зөвлөгөө өгсөн компанийн оноосон нэр: |
|
|
3.2.2 |
Бүртгэлтэй улс, бүртгэлийн дугаар: |
|
|
3.2.3. |
Регистрийн дугаар: |
|
|
3.2.4. |
Хороонд бүртгүүлсэн тогтоолын дугаар, огноо: |
|
|
3.2.5. |
Оршин байх албан ёсны хаяг /Монгол Улсад төлөөлөгчийн газартай бол түүний хаягийг мөн бичнэ/: |
|
|
3.2.6. |
Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас: |
|
|
3.3. |
Үнэт цаас гаргагч нь үнэт цаас гаргахтай холбоотойгоор ямар нэгэн хөрөнгийн үнэлгээний байгууллага, хөндлөнгийн шинжээчтэй гэрээ байгуулан ажилласан тухай мэдээлэл: |
||
|
|
Энэхүү өргөдөл, түүнд хавсарган хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг өргөдөл гаргагч бид бүрэн хариуцах бөгөөд хөрөнгө оруулагчид тохиолдож болзошгүй эрсдэл, хөрөнгө оруулагчдад хүргэвэл зохих мэдээллийг үнэт цаасны танилцуулга, бусад баримт бичигт үнэн зөв, бүрэн тусгасан болно.
Өргөдөл гаргасан:
1.Овог, нэр:……………………………
Албан тушаал: Үнэт цаас гаргагч ".............................." ...К-ийн ТУЗ-ийн дарга
Гарын үсэг:………………………………
(Тамга/тэмдэг) |
4.Овог, нэр:…………………………
Албан тушаал: .......................................... андеррайтерийн компанийн ТУЗ-ийн дарга
Гарын үсэг:…………………………
(Тамга/тэмдэг)
|
2.Овог, нэр:……………………………
Албан тушаал: Үнэт цаас гаргагч ".............................."...К-ийн гүйцэтгэх захирал
Гарын үсэг:………………………………
(Тамга/тэмдэг) |
5.Овог, нэр:…………………………
Албан тушаал: ...................................... андеррайтерийн компанийн гүйцэтгэх захирал
Гарын үсэг:…………………………
(Тамга/тэмдэг)
|
3.Овог, нэр:……………….………………
Албан тушаал: Үнэт цаас гаргагч ".............................." ...К-ийн Ерөнхий нягтлан бодогч
Гарын үсэг:………………………………
(Тамга/тэмдэг)
|
6.Овог, нэр:…………………………
Албан тушаал: .............................. хуулийн зөвлөх".............................." ...К-ийн гүйцэтгэх захирал
Гарын үсэг:……………………………
(Тамга/тэмдэг)
|
Өргөдөл гаргасан огноо:……………………………
Өргөдөлтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллах ажилтны овог нэр, албан тушаал, холбоо барих утас: |
|
ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ /зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан бөглөнө/
Өргөдөл хүлээн авсан ажилтны овог нэр: |
Өргөдөл хүлээн авсан огноо, цаг, минут: |
Өргөдөл түүнд хавсаргасан баримтын тоо /нүүрээр/:
|
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар
сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 2 дугаар хавсралт
---oOo---
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН
ГАДААД УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГҮҮЛЭХ
ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Огноо: |
......../..../.... |
|
Он, сар, өдөр |
Санхүүгийн зохицуулах хороонд
1. |
Үнэт цаас гаргагчийн мэдээлэл |
|
1.1. |
Оноосон нэр: |
Монгол:
|
Англи:
|
||
1.2. |
Хуулийн этгээдийн хэлбэр |
|
|
||
1.3. |
Хөрөнгө оруулалтын хэлбэр |
|
|
||
1.4. |
Үүсгэн байгуулагдсан огноо: Он, сар, өдөр |
|
1.5. |
Регистрийн дугаар: |
|
1.6. |
Үйл ажиллагааны чиглэл: |
|
1.7. |
Оршин байх албан ёсны хаяг: |
|
1.8. |
Цахим хуудас: |
|
1.9. |
Цахим шуудангийн хаяг: |
|
1.10. |
Холбоо барих утас: |
|
2. |
Хувьцааны мэдээлэл |
|
2.1. |
Хувьцааны нэр, нэрлэсэн үнэ, тоо ширхэг: |
|
2.2. |
Хувьцаагаа бүртгүүлэх хөрөнгийн биржийн нэр, улс: |
|
2.3. |
Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ, зориулалт: |
|
2.4. |
Санал болгох хөрөнгө оруулагч: |
|
3. |
Үнэт цаас гаргагчид мэргэжлийн зуучлагчийн мэдээлэл |
|
3.1. |
Зуучлагчийн нэр: |
|
3.2. |
Бүртгэлтэй улс: |
|
3.3. |
Регистрийн дугаар: |
|
3.4. |
Үйл ажиллагааны чиглэл: |
|
3.5. |
Оршин байх албан ёсны хаяг: |
|
3.6. |
Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас: |
|
|
Баталгаажуулалт:
|
Энэхүү мэдэгдлийг Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу гадаад улсын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэх тохиолдолд Хороонд хүргүүлж, мэдэгдэнэ.
---oOo---
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар
сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 3 дугаар хавсралт
ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД
САНАЛ БОЛГОН ХУДАЛДСАН ТУХАЙ ТАЙЛАН
Огноо: |
......../..../.... |
|
Он, сар, өдөр |
Санхүүгийн зохицуулах хороонд
1. |
Үнэт цаас гаргагчийн мэдээлэл |
|
1.1. |
Оноосон нэр: |
|
1.2. |
Гаргасан үнэт цаасны нэр, төрөл, тоо ширхэг, нэрлэсэн үнэ, хугацаа, хүү, хүү төлөгдөх нөхцөл, код, ISIN код: |
|
1.3. |
Оршин байх албан ёсны хаяг /Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын хаягийг мөн бичнэ/: |
|
1.4. |
Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас: |
|
1.5. |
Нийтэд санал болгон үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн эрх бүхий зохицуулагч байгууллагын шийдвэрийн огноо, дугаар: |
|
1.6. |
Анхдагч зах зээлд санал болгож эхэлсэн болон дууссан огноо: |
|
|
Энэ журмын 7.15-д заасны дагуу үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагааг амжилттай зохион байгуулж, хувьцааг хөрөнгө оруулагчдад хуваарилах ажиллагааг энэ журмын зохицуулалтын хүрээнд явагдсан талаарх арилжаа эрхлэх байгууллагын дүгнэлтийн хамт хүргүүлж байна. |
|
2. |
Анхдагч зах зээлд худалдсан талаарх мэдээлэл |
|
2.1. |
Анхдагч зах зээлд худалдах ажиллагааг зохион байгуулсан андеррайтер, туслах андеррайтерийн оноосон нэр /арилжаа эрхлэх байгууллага зохион байгуулсан бол энэ талаарх мэдээлэл/: |
|
2.2. |
Анхдагч зах зээлд санал болгон худалдсан хэлбэр: |
|
2.3. |
Нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны хувь хэмжээ, тоо ширхэг: |
|
2.4. |
Нийтэд санал болгон худалдсан нэгж хувьцааны үнэ /дээд, доод, эцсийн санал болгосон үнэ/: |
|
2.5. |
Үнэт цаасыг хаалттай захиалгын хүрээнд санал болгон худалдсан бол нэгж хувьцааны үнэ болон хаалттай хүрээнд санал болгон арилжсан тоо, хувь хэмжээ /энэ хэсэгт үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авсан хувьцаа эзэмшигчийн мэдээлэл мөн хамаарна/: |
|
2.6. |
Өрийг хувьцаагаар сольсон бол хувьцаанд хөрвүүлсэн өрийн хэмжээ, нэгж хувьцаанд хөрвүүлэх үнэ, нийт хөрвүүлсэн хувьцааны тоо: |
|
2.7. |
Үнэт цаасны танилцуулгад нийтээс татан төвлөрүүлэхээр тусгасан мөнгөн хөрөнгийн хэмжээ: |
|
2.8. |
Нийтэд болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад худалдсан үнэт цаасны тоо, нийт татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ: |
|
2.9. |
Үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах замаар татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын дансанд бүрэн байршуулсан эсэх: |
|
2.10. |
Өрийг хувьцаагаар сольсон бол зээлдүүлэгчийн үнэт цаасны дансанд түүний хөрвүүлэн эзэмшсэн хувьцаа бүрэн байршсан эсэх: |
|
2.11. |
Нийтэд санал болгон анхдагч зах зээлд худалдсан үнэт цаасны 5 болон түүнээс дээш хувийг дангаар эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээдийн эзэмшиж буй үнэт цаасны тоо, хувь: |
|
2.12. |
Нэмэлт тайлбар, мэдээлэл /шаардлагатай бол/: |
|
|
Тайлан гаргасан:
1. Овог, нэр:…………………………………
Албан тушаал: Үнэт цаас гаргагч ".............................."ХК-ийн ТУЗ-ийн дарга
Гарын үсэг:………………………………
(Тамга/тэмдэг) |
3.Овог, нэр:…………………………
Албан тушаал: .......................................... андеррайтерийн компанийн ТУЗ-ийн дарга
Гарын үсэг:…………………………
(Тамга/тэмдэг) |
2. Овог, нэр:………………………………
Албан тушаал: Үнэт цаас гаргагч ".............................." ХК-ийн гүйцэтгэх захирал
Гарын үсэг:………………………………
(Тамга/тэмдэг)
|
4.Овог, нэр:…………………………
Албан тушаал: .............................. андеррайтерийн компанийн гүйцэтгэх захирал
Гарын үсэг:…………………………
(Тамга/тэмдэг) |
---oOo---
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар
сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 4 дүгээр хавсралт
ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН ХУГАЦААТ ТАЙЛАГНАЛ БОЛОН ТУХАЙ БҮР МЭДЭЭЛЭХ
МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА, ХЭЛБЭР
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Хороо, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь энэ журамд заасан мэдээллийг доорх зааварт заасан маягтын дагуу бэлтгэж, Хороонд ирүүлэх бөгөөд тухайн мэдээллийг өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
1.2. Хороо нь үнэт цаас гаргагчаас хугацаат тайлагнал болон тухай бүх мэдээлэх мэдээллийг шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэх ажлыг өөрийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна.
1.3. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээс үнэт цаас гаргагчийн санхүүгийн мэдээлэл нь алдаатай эсхүл эргэлзээтэй гэж үзвэл Хороонд холбогдох нотлох баримтыг хавсарган гомдол гаргах эрхтэй бөгөөд Хорооноос гомдлыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээч томилон хяналт шалгалт хийнэ.
1.4. Үнэт цаас гаргагч нь энэ журамд заасан мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв, агуулгын хувьд хоёрдмол утгагүй, бүрэн гүйцэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд худал, ташаа мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хорооны хянан шалгагчаас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг АНХААРНА УУ!!!
ХОЁР. Үнэт цаас гаргагчийн санхүүгийн жилийн тайлагналын мэдээллийн агуулга
2.1. Үнэт цаас гаргагчийн санхүүгийн жилийн үйл ажиллагааны тайлагналын мэдээлэл нь доорх 9 төрлийн цогц мэдээллээс бүрдэнэ.
2.1.1. Үнэт цаас гаргагчийн тайлант хугацааны санхүүгийн мэдээлэл:
2.1.1.1. үнэт цаас гаргагчийн жилийн санхүүгийн тайлан тэнцэл, тодруулга;
2.1.1.2. аудитын үйлчилгээ үзүүлсэн компани нь санхүүгийн тайланд орсон мэдээлэл нь үнэн зөв, олон улсын стандартын дагуу тайлагнасныг баталж, үйлчилгээ үзүүлсэн этгээдтэй сонирхлын зөрчил үүсгээгүй, хараат бусаар ажилласан талаарх баталгаат захидал;
2.1.1.3. үнэт цаас гаргагчийн санхүүгийн жилд авсан зээлийн эргэн төлөлт болон зээлийн барьцаа, баталгааны талаарх мэдээлэл;
2.1.1.4. үнэт цаас гаргагчийн жилийн санхүүгийн тайлангийн мэдээлэлд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн нөхцөл байдал, төлбөрийн ба хөрвөх чадварыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг агуулна.
2.1.2. Үнэт цаас гаргагчийн гүйцэтгэх удирдлагаас гаргах тайлангийн мэдээлэл: Үнэт цаас гаргагч нь тайлант хугацаанд санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлс, нягтлан бодох бүртгэлийн бодлогод орсон өөрчлөлт, удирдлагаас өгсөн үнэлгээ, компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг мэдээллийг тусгасан тайланг дараах агуулгын хүрээнд гаргана.
2.1.2.1. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээлэл: тайлант жилд үнэт цаас гаргагчийн орлогод нөлөөлсөн гадаад, дотоод орчны нөлөөллийг тусгасан дүгнэлт, мэдээлэл;
2.1.2.2. Хөрвөх чадварын болон санхүүгийн нөөц, боломжийн мэдээлэл: Үнэт цаас гаргагчийн богино, дунд, урт хугацааны төлбөрийн болон хөрвөх чадварын үзүүлэлтүүд, үнэт цаас гаргагч өөрийн санхүүгийн нөөцөөр бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон өр төлбөрийг бүрэн хариуцах боломж, шаардлагатай тохиолдолд гадаад, дотоод санхүүжилтийн эх үүсвэрээс санхүүжилт татах боломжтой эсэх дүгнэлт, мэдээлэл;
2.1.2.3. Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд гадаад, дотоод орчноос үзүүлж буй нөлөөлөл, үйл ажиллагаа явуулж буй салбарт эзлэх хувь, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэчлэл, төрөлжилт, дээрх өөрчлөлтөд үнэт цаас гаргагчийн зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний мэдээлэл;
2.1.2.4. Санхүүгийн байдлын тайлангийн гадуур бүртгэгдсэн ажил, гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаарх товч мэдээлэл.
2.1.3. Сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээлэл: Үнэт цаас гаргагчийн санхүүгийн жилд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцэл болон их хэмжээний хэлцлийн талаарх мэдээлэл, дээрх хэлцлийг хийснээр гарах үр дүн, сонирхлын зөрчилтэй этгээдийн талаарх мэдээлэл;
2.1.4. Цалин урамшууллын мэдээлэл: Санхүүгийн жилд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат болон хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагад олгосон цалин урамшуулал, шагнал, тэдгээрийн эзэмшдэг опцион болон хувьцааны тоо ширхэг, үнэт цаас гаргагчаас баримталдаг нөхөн олговор, урамшуулал, шагналын талаарх баримталдаг бодлого;
2.1.5. Компанийн засаглалтай холбоотой мэдээлэл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат, хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, үнэт цаас гаргагчийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын чиг үүрэг, хариуцлага, гишүүдийн нэр, боловсрол, ажлын туршлага, ёс зүйн кодекс, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, мөн төлөөлөн удирдах зөвлөл болон түүний дэргэдэх хороодын ажлын тайланг хэлэлцсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын дүгнэлт, гүйцэтгэх удирдлагын ажлын тайланг хэлэлцсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, дотоод аудитын ажлын тайланг хэлэлцсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, мэдээлэл. Үнэт цаас гаргагчаас шаардлагатай тохиолдолд Хорооноос баталсан үнэлгээний аргачлалын дагуу өөрийн компанийн засаглалыг үнэлсэн үнэлгээний тайлан.
2.1.6. Зах зээлийн эрсдэлийн мэдээлэл: Санхүүгийн салбарт болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үнэт цаас гаргагч нь гадаад худалдаа болон арилжаанд бий болсон зах зээлийн эрсдэлийг удирдах чиглэлээр гаргасан үүсмэл санхүүгийн болон бусад хэрэгслийн мэдээлэл, зах зээлийн эрсдэлийг тооцдог арга аргачлал, эрсдэлийг удирдах стратегийн талаарх мэдээлэл;
2.1.7. Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл: Үнэт цаас гаргагчийн тайлант жил дэх эцсийн өмчлөгч болон нөлөө бүхий, хяналтын багц эзэмшигч гадаад дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн нэрс, хувьцааны тоо ширхэг, төвлөрлийн мэдээлэл;
Мөн үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшдэг охин, хараат компанийн мэдээлэл, тайлант хугацаанд Компанийн тухай хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэн хувьцаа худалдсан хувьцаа эзэмшигчийн тоо, үнийн дүнгийн мэдээлэл;
2.1.8. Ногдол ашгийн мэдээлэл: Үнэт цаас гаргагчийн ногдол ашгийн бодлого, тухайн жилд хуваарилсан ногдол ашгийн хэмжээ, тараах хэлбэр, ногдол ашиг хуваарилахгүй тохиолдолд энэ талаарх үндэслэл, өмнөх жилд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд түүний тараалтын тайлан, мэдээлэл;
2.1.9. Нийгмийн хариуцлага: Үнэт цаас гаргагчаас тайлант хугацаанд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажлын тайлан, мэдээлэл.
2.2. Үнэт цаас гаргагч нь санхүүгийн жилийн үйл ажиллагааны мэдээллийг дараах маягтын дагуу гаргана. Үүнд:
Жилийн үйл ажиллагааны тайлагнал /маягт 1/ |
|||||
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хуульчилсан бөгөөд үнэт цаас гаргагч нь жилийн үйл ажиллагааны тайлан дараах маягтын дагуу Санхүүгийн зохицуулах хороо, арилжаа эрхлэх байгууллагад мэдээлэл ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй. |
|||||
|
|||||
Тайлагнах хугацаа /Жишээ нь: 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/ |
|
||||
Үнэт цаас гаргагчийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, үнэт цаасны код, утасны дугаар |
|
||||
Бүртгэлтэй арилжаа эрхлэх байгууллагын нэр |
|
||||
Бизнесийн үйл ажиллагааны салбар |
|
||||
Жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргасан СЗХ-нд бүртгэлтэй аудитын компанийн нэр, бүртгүүлсэн огноо |
|
||||
Үнэт цаас гаргагчийн гаргасан нийт хувьцааны тоо ширхэг |
|
||||
Жилийн тайланг бэлтгэсэн мэргэжилтэн, хянасан албан тушаалтны нэр |
|
||||
|
|||||
1. |
Тайлант жилийн санхүүгийн тайлан /хураангуй тайлангийн үзүүлэлтийг бөглөж, санхүүгийн тайланг хавсаргана/ |
||||
|
Санхүүгийн байдлын үзүүлэлт |
|
|||
|
Орлогын тайлан |
|
|||
|
Өмчийн өөрчлөлтийн тайлан |
|
|||
|
Мөнгөн гүйлгээний тайлан |
|
|||
|
|||||
1.1. |
Жилийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт |
||||
|
|
||||
1.2. |
Аудитын тодорхойлох захидал /тодорхойлох захидлыг энэхүү зааварт дурдсан агуулгын хүрээнд боловсруулсан байх/ |
||||
|
|
||||
2. |
Үнэт цаас гаргагч нь тайлант хугацаанд санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлс, удирдлагаас өгсөн үнэлгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч тайлбарласан тайлан, мэдээлэл |
||||
2.1. |
Үйл ажиллагааны үр дүн /санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд/ |
|
|||
2.2. |
Хөрвөх чадвар болон санхүүгийн нөөц, боломжийн үзүүлэлт |
|
|||
2.3. |
Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд гадаад, дотоод орчноос үзүүлж буй нөлөөлөл, үйл ажиллагаа явуулж буй салбарт эзлэх хувь, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөлд гарч буй өөрчлөлт, хөгжил дээрх өөрчлөлтөд үнэт цаас гаргагчийн зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний мэдээлэл |
|
|||
2.4. |
Санхүүгийн байдлын тайлангийн гадуур бүртгэгдсэн ажил, гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, нягтлан бодох бүртгэлийн бодлогын мэдээлэл /off balance/ |
|
|||
2.5. |
Тайлант хугацаанд авсан зээлийн эргэн төлөлт болон зээлийн барьцаа, баталгааны талаарх мэдээлэл; |
|
|||
3. |
Үнэт цаас гаргагчийн тайлант хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийн мэдээлэл, хэлцэл хийх ач холбогдол зорилго, сонирхлын зөрчилтэй этгээдийн талаарх мэдээлэл /тайлант хугацаанд хийгдсэн нийт сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх мэдээллийг тусгана/ |
||||
|
|
||||
4. |
Цалин урамшууллын мэдээлэл |
||||
|
|
||||
5. |
Компанийн засаглалтай холбоотой мэдээлэл |
||||
|
|
||||
6. |
Зах зээлийн эрсдэлийн мэдээлэл |
||||
|
|
||||
7. |
Хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн мэдээлэл /5 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчдийн нэрс эзэмшлийн хувь, нийт хувьцаа эзэмшигчдийн тоо/ |
||||
|
|
||||
8. |
Үнэт цаас гаргагч нь төсөл хэрэгжүүлэх зорилгоор нийтэд санал болгон хувьцаа гаргасан бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш дуусах хүртэл хугацаанд төслийн хэрэгжилтийн явц болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлан мэдээлэл |
||||
|
|
||||
9. |
Ногдол ашгийн мэдээлэл |
||||
|
|
||||
10. |
Үнэт цаас гаргагчаас тайланд хугацаанд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажлын тайлангийн мэдээлэл |
||||
|
|
||||
Мэдээлэл гаргагч этгээд болон мэдээллийн үнэн зөвийг баталсан этгээдийн гарын үсэг, огноо: |
|||||
|
энэ хэсгийг СЗХорооны 2022 оны 378 дугаар тогтоолоорр хассан. | ||||
Мэдээлэл бэлтгэж, хүргүүлсэн этгээдийн гарын үсэг, огноо: |
|||||
Овог, нэр: ………………………………………
Албан тушаал: …………………………………
Гарын үсэг: …………………………………….. |
|||||
ГУРАВ. Үнэт цаас гаргагчийн хагас жилийн тайлангийн мэдээллийн агуулга
3.1. Үнэт цаас гаргагчийн хагас жил болон улирлын тайлан мэдээлэлд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай үнэт цаас гаргагчийн санхүү, үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн шинжтэй мэдээлэл агуулагдах бөгөөд дараах төрөлтэй байна. Үүнд:
3.1.1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргасан хагас жилийн санхүүгийн тайлан, тодруулгын мэдээлэл;
3.1.2. Тайлант хугацаанд үнэт цаас гаргагчийн санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс, санхүүгийн тайлангийн шинжилгээ, орлого, зарлага, ашгийн үзүүлэлт үүдийг тооцож дүгнэсэн удирдлагын тайлан;
3.1.3. Тайлант хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийн талаарх мэдээлэл;
3.1.4. Үнэт цаас гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооноос хагас жилийн тайланг хэлэлцэж, тайланд тусгасан мэдээлэл үнэн зөв талаарх дүгнэлт;
3.1.5. Санхүүгийн байдлын тайлангийн гадуур бүртгэгдсэн ажил, гүйлгээний мэдээлэл;
3.1.6. Үнэт цаас гаргагч нь төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон нийтэд санал болгон хувьцаа гаргасан бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойших төслийн хэрэгжилтийн явц, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлан, мэдээлэл;
3.1.7. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон бусад эрх бүхий албан тушаалтны эзэмшиж буй үнэт цаас гаргагчийн хувьцааны талаарх мэдээлэл, үнэт цаас гаргагчийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, дотоод аудитын ажлын тайланг хэлэлцсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, гүйцэтгэх удирдлагын ажлын тайланг хэлэлцсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, үнэт цаас гаргагчийн эцсийн өмчлөгч болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл.
3.2. Хагас жил, улирлын үйл ажиллагааны тайлагналын мэдээллийг дараах маягтын дагуу ирүүлнэ. Үүнд:
Хагас жилийн үйл ажиллагааны тайлан /маягт 2/ |
|||
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хуульчилсан бөгөөд үнэт цаас гаргагч нь жилийн үйл ажиллагааны тайлан дараах маягтын дагуу Санхүүгийн зохицуулах хороо, арилжаа эрхлэх байгууллагад мэдээлэл ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй. |
|||
|
|||
Тайлагнах хугацаа /Жишээ нь: 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр/ |
|
||
Үнэт цаас гаргагчийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, үнэт цаасны код, утасны дугаар |
|
||
Бүртгэлтэй арилжаа эрхлэх байгууллагын нэр |
|
||
Бизнесийн үйл ажиллагааны салбар |
|
||
Үнэт цаас гаргагчийн гаргасан нийт хувьцааны тоо ширхэг |
|
||
Хагас жилийн тайланг бэлтгэсэн мэргэжилтэн, хянасан албан тушаалтны нэр |
|
||
|
|||
1. |
Хагас жилийн санхүүгийн тайлан /хураангуй тайлангийн үзүүлэлтийг бөглөж, санхүүгийн тайланг хавсаргана/ |
||
|
Санхүүгийн байдлын үзүүлэлт |
|
|
|
Орлогын тайлан |
|
|
|
Өмчийн өөрчлөлтийн тайлан |
|
|
|
Мөнгөн гүйлгээний тайлан |
|
|
|
|||
2. |
Хагас жилийн санхүүгийн тайланг хэлэлцэж, баталгаажуулсан төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлт |
||
|
|
||
3. |
Тайлант хугацаанд үнэт цаас гаргагчийн санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс, санхүүгийн тайлангийн шинжилгээ, орлого, зарлага, ашгийн үзүүлэлтүүдийг тооцож дүгнэсэн удирдлагын тайлан, дүгнэлт |
||
3.1. |
Үйл ажиллагааны үр дүн /санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд/ |
|
|
3.2. |
Хөрвөх чадвар болон санхүүгийн нөөц, боломжийн үзүүлэлт |
|
|
3.3. |
Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд гадаад, дотоод орчны нөлөөлөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хэлбэрт гарч буй өөрчлөлт, дээрх өөрчлөлтөд компанийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл |
|
|
3.4. |
Санхүүгийн байдлын тайлангийн гадуур бүртгэгдсэн ажил, гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, нягтлан бодох бүртгэлийн бодлого |
|
|
4. |
Үнэт цаас гаргагчийн тайлант хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцэл болон их хэмжээний хэлцлийн мэдээлэл, хэлцэл хийгдэх ач холбогдол зорилго, сонирхлын зөрчилтэй этгээдийн талаарх мэдээлэл /тайлант хугацаанд хийгдсэн нийт сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх мэдээллийг тусгана/ |
||
|
|
||
5. |
Үнэт цаас гаргагч нь төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон нийтэд санал болгон хувьцаа гаргасан бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойших төслийн хэрэгжилтийн явц, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлан, мэдээлэл |
||
|
|
||
5. |
Компанийн засаглалтай холбоотой мэдээлэл |
||
|
|
||
6. |
Үнэт цаас гаргагчийн засаглалтай холбоотой тайлан, мэдээлэл |
||
|
|
||
Мэдээлэл гаргагч этгээд болон мэдээллийн үнэн зөвийг баталсан этгээдийн гарын үсэг, огноо: |
|||
|
энэ хэсгийг СЗХорооны 2022 оны 378 дугаар тогтоолоор хассан. |
||
Мэдээлэл бэлтгэж, хүргүүлсэн этгээдийн гарын үсэг, огноо: |
|||
Овог, нэр: ………………………………………
Албан тушаал: …………………………………
Гарын үсэг: …………………………………….. |
ДӨРӨВ. Үнэт цаас гаргагчийн тухай бүр мэдээлэх мэдээллийн агуулга
4.1. Үнэт цаас гаргагчаас тухай бүр мэдээлэх мэдээлэл гэдэгт хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчаас шийдвэр гаргахад шаардлагатай компанийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд бий болсон ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг ойлгоно.
4.1.1. Компанийн үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, бизнест шууд нөлөө үзүүлэхүйц гэрээ, хэлцэл байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, дуусгавар болгох, татгалзах, гэрээний хугацаа дууссантай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх бөгөөд мэдээлэлд гэрээг байгуулсан огноо, гэрээний нөхцөл, гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг, гэрээний нэг талд түүний охин хараат компани оролцсон эсэх талаарх мэдээлэл;
4.1.2. Шүүх, прокурор, төрийн эрх бүхий байгууллагаас үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, түүний хараат, охин компанийг хариуцагчаар татаж, захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэсэн, шүүхээс дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу эрх хүлээн авагч томилогдсон талаарх мэдээлэл;
4.1.3. Үнэт цаас гаргагч нийт активын 25 хувь ба түүнээс дээш хэмжээтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалсан эсхүл бусад компанийн хяналтын багц худалдан авсан талаарх мэдээлэл, холбогдох гэрээ, хэлцэл;
4.1.4. Үнэт цаас гаргагчийн санхүүгийн байдлын гадуурх бүртгэлтэй холбоотой санхүүгийн болон санхүүгийн бус эрх үүрэг бий болгосон гэрээ, хэлцэл, гүйлгээтэй холбоотой мэдээллийг мэдээлэх бөгөөд мэдээлэлд гэрээ, хэлцлийн хугацаа, үнийн дүн, төлбөрийн нөхцөл, гүйлгээний товч утга, богино болон урт хугацаат түрээсийн гэрээнээс бий болсон эрх үүрэг, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай холбоотой мэдээлэл;
4.1.5. Үнэт цаас гаргагчийн эрх бүхий этгээдээс СТОУС-ын дагуу компанийн хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэж үзэн дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох шийдвэр, шийдвэрийг гаргах болсон нөхцөл, шаардлага, үнэ цэнэ нь буурсан хөрөнгө болон хөрөнгийн үнэ цэнийн бууралтын хэмжээ эсхүл хязгаарын тооцоолол;
4.1.6. Арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн шалгуурыг хангахгүй болсонтой холбогдуулан бүртгэлийн ангилал бууруулах, эсхүл бүртгэлээс хасагдах мэдэгдэл хүлээн авсан тухай мэдээлэл. Хэрэв үнэт цаас гаргагч нь арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд үлдэх хүсэлт гаргасан бол уг хүсэлт хүргүүлсэн огноо болон дээрх мэдэгдлийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ, бүртгэлтэй хугацаанд биелүүлсэн болон хангаж чадаагүй гэрээгээр хүлээсэн үүргийн талаарх мэдээлэл;
4.1.7. Үнэт цаас гаргагчийн тайланд аудит хийж буй хараат бус нягтлан бодогч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан зэрэг шалтгаанаар өөрчлөгдсөн тохиолдолд энэ талаар мэдэгдэх бөгөөд нягтлан бодогчоос үнэт цаас гаргагчийн дээрх мэдээлэлтэй санал нийлж буй эсэх талаар мэдэгдлийг хавсаргана, эсхүл шинэ хараат бус нягтлан бодогч ажилд орсон бол ажилд томилсон шийдвэр, шинэ нягтлан бодогчийн үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлантай холбоотой гаргасан санал, дүгнэлт, зөвлөгөө;
4.1.8. Үнэт цаас гаргагчийн эрх бүхий этгээдээс компанийн өмнөх жилүүдийн санхүүгийн тайланд алдаа гарсан гэж үзсэн бол алдаатай санхүүгийн тайлангууд, алдаа гарсан гэж үзэх үндэслэл, нөхцөл, компанийн аудитын хороо, эсхүл эрх бүхий албан тушаалтан энэ талаар хараат бус нягтлан бодогчтой хэлэлцсэн эсэх талаар мэдээлэл, хараат бус нягтлан бодогчоос үнэт цаас гаргагчид санхүүгийн тайлангийн алдаатай байдлын талаар мэдэгдсэн бол нягтлан бодогчоос өгсөн мэдэгдлийн огноо, товч агуулгын талаарх мэдээлэл.Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаар тогтоолоор энэ хэсэгт өөрчлөлт оруулсан.
4.1.9. Компанийн хяналтын багцыг бусад этгээдэд шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл: Компанийн хяналтын хувьцааг худалдах болон шилжүүлэхээр хийгдсэн хэлцлийн хугацаа, товч танилцуулга, зорилго, төлбөр төлөх хэлбэр, төлбөрийн зарцуулалт, худалдан авагчийн товч танилцуулга, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, өмнөх хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээний бууралтын талаарх мэдээлэл;
4.1.10. Компанийн эрх бүхий албан тушаалтан, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхтэй холбоотой мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, огцруулж, нөхөн томилох, эсвэл татгалзсан хурлын тэмдэглэл, шийдвэрийн агуулга, огноо, төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлсөн талаарх мэдээлэл;
4.1.11. Үнэт цаас гаргагчийн дүрэмд орсон өөрчлөлт: Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн өөрчлөлтийг Хороо, төрийн холбогдох байгууллагад бүртгүүлсэн огноо, дугаар, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эцэслэсэн дүрэм;
4.1.12. Үнэт цаас гаргагчийн гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тухайн ажиллаж байсан компанийн хувьцааг бирж болон биржийн бус зах зээл дээр худалдах, худалдан авахыг хориглосон арга хэмжээ болон үүнтэй холбогдуулан компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр, арга хэмжээний талаарх мэдээлэл;
4.1.13. Компанийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим хэсгийг түр түдгэлзүүлсэн талаарх мэдээлэл;
4.1.14. Үйл ажиллагаандаа шинэ техник, технологи нэвтрүүлэх, хувьцааны ханшид нөлөөлөхүйц шинэ бүтээгдэхүүн зах зээлд танилцуулсан, үндсэн болон шинэ бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл, патент, үйл ажиллагаа явуулах болон барааны тэмдэг эзэмших эрх хүчингүй болсон эсхүл цуцлагдсан талаарх мэдээлэл;
4.1.15. Оноосон нэр, үндсэн захиргаа, оршин байх хаяг байршил өөрчлөгдсөн талаар, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, эсхүл татан буулгах талаарх мэдээлэл;
4.1.16. Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн, үйл ажиллагаа түр болон удаан хугацаагаар эсхүл бүхэлдээ зогссон талаарх мэдээлэл;
4.1.17. Үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болох, үнэт цаас гаргагчийг татан буулгах чиглэлээр гаргасан шийдвэр.
4.2. Тухай бүр мэдээлэх мэдээллийг дараах маягтын дагуу ирүүлнэ.
Тухай бүр мэдээлэх мэдээлэл /маягт 3/ |
|||
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хуульчилсан бөгөөд үнэт цаас гаргагч нь жилийн үйл ажиллагааны тайлан дараах маягтын дагуу Санхүүгийн зохицуулах хороо, арилжаа эрхлэх байгууллагад мэдээлэл ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй. |
|||
|
|||
Тайлагнах хугацаа /Жишээ нь: 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр/ |
|
||
Үнэт цаас гаргагчийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, үнэт цаасны код, утасны дугаар |
|
||
Бүртгэлтэй арилжаа эрхлэх байгууллагын нэр |
|
||
Бизнесийн үйл ажиллагааны салбар |
|
||
Үнэт цаас гаргагчийн гаргасан нийт хувьцааны тоо ширхэг |
|
||
Тухай бүр мэдээлэх мэдээллийг бэлтгэсэн мэргэжилтэн, хянасан албан тушаалтны нэр |
|
||
|
|||
1. |
Компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц гэрээ, хэлцлийн талаар |
||
|
|
||
2. |
Үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, түүний хараат, охин компанид аливаа захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх талаар |
||
|
|
||
3. |
Үнэт цаас гаргагч нийт активын 25 хувь ба түүнээс дээш хэмжээтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалсан эсхүл бусад компанийн хяналтын багц худалдан авсан гэрээ, хэлцлийн талаар |
||
|
|
||
4. |
Үнэт цаас гаргагчийн балансын гадуурх бүртгэлийн талаар |
||
|
|
||
5. |
Хөрөнгийн дахин үнэлгээний талаар |
||
|
|
||
6. |
Үнэт цаас гаргагч арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй байх хугацаанд биелүүлэх үүргийн хэрэгжилтийн талаар |
||
|
|
||
7. |
Үнэт цаас гаргагчийн хараат бус нягтлан бодогчийн өөрчлөлтийн талаар |
||
|
|
||
8. |
Өмнөх жилүүдийн санхүүгийн тайланд алдаа гарсан бол энэ талаар |
||
|
|
||
9. |
Компанийн хяналтын багцыг бусад этгээдэд шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл |
||
|
|
||
10. |
Компанийн эрх бүхий албан тушаалтан, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл |
||
|
|
||
11. |
Үнэт цаас гаргагчийн дүрэмд орсон өөрчлөлтийн талаар |
||
|
|
||
12. |
Үнэт цаас гаргагчийн гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тухайн ажиллаж байсан компанийн хувьцааг бирж болон биржийн бус зах зээл дээр худалдах, худалдан авахыг хориглосон арга хэмжээний талаар |
||
|
|
||
13. |
Компанийн ёс зүйн дүрэмд орсон өөрчлөлтийн талаар |
||
|
|
||
14. |
Шинэ техник, технологи нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл, патент, үйл ажиллагаа явуулах болон барааны тэмдэг эзэмших эрхийн талаар |
||
|
|
||
15. |
Оноосон нэр, хаяг байршлын өөрчлөлт, салбар, төлөөлөгчийн газрын талаар |
||
|
|
||
16. |
Үйл ажиллагааны чиглэл, түр болон удаан хугацаагаар эсхүл бүхэлдээ зогссон эсэх талаар |
||
|
|
||
17. |
Төлбөрийн чадваргүй болох, үнэт цаас гаргагчийг татан буулгах шийдвэрийн талаар |
||
|
|
||
Мэдээлэл гаргагч этгээд болон мэдээллийн үнэн зөвийг баталсан этгээдийн гарын үсэг, огноо: |
|||
|
энэ хэсгийг СЗХорооны 2022 оны 378 дугаар тогтоолоорр хассан. |
||
Мэдээлэл бэлтгэж, хүргүүлсэн этгээдийн гарын үсэг, огноо: |
|||
Овог, нэр: ………………………………………
Албан тушаал: …………………………………
Гарын үсэг: …………………………………….. |
---oOo---
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар
сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан
"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 5 дугаар хавсралт
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ХӨНДЛӨНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭР
БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Огноо: ............................
Хаана: Санхүүгийн зохицуулах хороо,
Засгийн газрын IV байр,
Бага тойруу -3,
Улаанбаатар-15160,
Монгол улс.
Хэнээс: ............................................................................................................................................
............................................................................................................................................
............................................................................................................................................
.............................................................................................................................................
/өргөдөл гаргагчийн овог, нэр, эрхэлж буй албан тушаал, байгууллагын хаяг, утас, факс, электрон шуудангийн хаяг/
...............................................................
/Байгууллагын нэр ХК, ХХК, ХХН/
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн эсвэл нөхөрлөлийн гишүүн:
№ |
Хуулийн этгээдийн нэр |
Регистрийн дугаар |
Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар |
Хаяг |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ /төгрөгөөр/ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Байгууллагын гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтан нь /төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, нэгжийн удирдлага, дотоод хяналтын ажилтнууд/ дараах хүмүүс болно:
№ |
Овог, нэр |
Одоогийн эрхэлж байгаа ажил |
Регистрийн дугаар |
Мэргэжлийн байгууллагад эрхлэх албан тушаал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийн эрх авсан мэргэжилтний талаарх мэдээлэл:
№ |
Овог, нэр |
Регистрийн дугаар |
Гэрийн хаяг |
Тухайн ажил үйлчилгээг эрхэлсэн хугацаа |
Албан тушаал |
Тухайн ажил үйлчилгээг эрхлэх эрхийн үнэмлэхийн дугаар |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бүртгүүлэхээр хүргүүлсэн баримтыг Санхүүгийн зохицуулах хорооны … оны … дугаар сарын ...-ний өдрийн … дугаар тогтоолоор батлагдсан "..."-ын шаардлагад нийцүүлэн үнэн зөв бүрдүүлсэн болно. Бүрдүүлсэн баримт бичигт аливаа худал ташаа зүйл байвал хариуцлагыг бид хүлээх болно.
Өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан шалгаж, үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээр бүртгэн авна уу.
Бид үйл ажиллагаандаа Иргэний хууль, Компанийн хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Аудитын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам заавруудыг мөрдлөг болгон ажиллах ба Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан шаардлагуудыг бүрэн биелүүлж байх болно.
ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ:
/.........................................../ /.........................................../
/гарын үсэг/ /овог, нэр/
/.........................................../ /албан тушаал/
/тамга тэмдэг/
[1] Андеррайтерийн тодорхойлох захидалд үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргах хувьцааг анхдагч зах зээлд байршуулж, хөрөнгө оруулагчдад худалдахад ашиглах арга, хэлбэр, үнэт цаасны танилцуулга болон бусад баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлтгэсэн талаар болон үнэт цаас гаргагчийн хувьцааг анхдагч зах зээлд санал болгон худалдах ажиллагааг амжилттай зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх талаар гаргасан баталгаа зэрэг мэдээллийг тусгасан байна.
[2] уг гэрээг байгуулахдаа ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан байдлаар нөхөн төлбөрийн үнэлгээний доод хязгаарыг тогтоосон байна.
Текст томруулах
A
A
A