A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 20

Хөх толгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж, тогтоолын хэрэгжилтийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Н.Еркежан/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүлэгчид болон хяналтын хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Н.ӨМИРЗАХ

Баян-өлгий аймаг Толбо сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын

Хуралдааны тогтоол

2023 оны 11дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 80

Хөх толгой

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Толбо сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Н.Еркежан/, Тамгын газрын дарга /М.Хурмангазы/ нарт даалгаж, иргэд, олон нийтэд сурталчлах, хураамжийг батлагдсан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнаж ажиллахыг сумын Татварын байцаагч /О.Ахмарал/, Байгаль орчны байцаагч /Х.Бахытхан/, Байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын нэгдсэн сангийн 5223- дугаарт бүртгэлтэй 2021 оны 20 дугаар тогтоол, 2023 оны 68,73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.ӨМИРЗАХ