A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 02

Идэр

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН

ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "Д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэхь хэсэг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хурлаас ТОГТООХ нь:

1. Галт сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1 м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр нэг бүстэй байхаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийн ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Эрдэнэхуяг/-т даалгасугай.

3. Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Эрдэнэхуяг/, газрын даамал /Э.Авирмэд/ нарт, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний ногдуулалтад хяналт тавьж, орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Татварын улсын байцаагч /Д.Пүрэвсүрэн/-д даалгасугай.

4. Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл батлагдсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд, ААН, байгууллага/-д мэдэгдсүгэй.

5. Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Чимэдбалсан/-д даалгасугай.

6.Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

7.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг ЗДТГ-ны дарга /И.Ганбаатар/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Чимидбалсан/-д үүрэг болгосугай.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Л.АНХБАЯР

ХӨВСГӨЛ АЙМАГИЙН ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 14

Идэр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус Х хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IХ хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус Х хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 24–ны өдрийн 02 дугаар " Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Г.Чимэдбалсан/-д даалгасугай.

ДАРГА Л.АНХБАЯР