A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан журмыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар/Б.Доржсэмбэд/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН