A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 6 сарын 30 өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалыг захиалагч байгууллагын 2022 оны төсвийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулах үнэлгээний хороо байгуулахтай холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/254

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2021 оны 103, "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/115 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарласан тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН