A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 65

Төрийн ордон,Улаанбаатар хот

"Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль" бий болгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль" бий болгосугай.

2."Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн тодорхойлолт"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР