A

A

A

Бүлэг: 1979
АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль /цаашид "хүндэт медаль" гэх/-иар шагнах тухай зарлиг гаргана.

 

2.Хүндэт медалиар эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэнийг шагнана.

 

3.Хүндэт медалиар шагнуулах иргэдийн нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам"-ын 11-д заасан эрх бүхий албан тушаалтан ажилласан жил, ажлын амжилтыг харгалзан гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

 

4.Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан гадаад улсын иргэнийг хүндэт медалиар шагнаж болно. Хүндэт медалиар шагнуулах гадаад улсын иргэний нэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өргөн мэдүүлнэ.

 

5.Хүндэт медалиар 2021 онд багтаан шагнана.

 

6.Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд улсын цол хүртсэн, одон, медалиар шагнуулсан иргэнийг тус ойн хүндэт медалиар давхар шагнаж болно.

 

7.Хүндэт медалиар нэхэн шагнахгүй.

 

8.Хүндэт медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гардуулна.

 

 

---оОо---