- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 60
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг,Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая /зургаан их наяд найман зуун хорин есөн тэрбум хорин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 10,735,610.8 сая /арван их наяд долоон зуун гучин таван тэрбум зургаан зуун арван сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
