A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 66

Төрийн ордон,Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Гаваасүрэнгийн Азжаргалыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР