- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 71
Төрийн ордон,Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 40 хувиар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
