- Нүүр
- Эрх зүйн акт
- "СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
Засгийн газрын 2021 оны 161 дүгээр
тогтоолын хавсралт
“СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ”
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
Нэг.Төсөл, арга хэмжээний танилцуулга
1.1.Үндэслэл
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 6.3.14-т “Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөн, шинээр барьж, шаардлага хангасан ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ” гэж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 8.1.10-т “Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.2.7-д “Аймгуудад эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний төв магистраль шугамыг шинэчлэх, шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
Мөн “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засаг, засаглал, бизнес, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашиглан санал асуулга явуулахад дэд бүтцийн асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос 2030 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 53%, 2045 он гэхэд 57% нь Улаанбаатар хотод амьдрах судалгаа гарсан тул аймаг орон нутагт ажлын байрыг олноор бий болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах асуудал нэн тэргүүнд тулгарч байна.
Иймд орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих дэд бүтцийг бий болгох, ялангуяа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг шинэчлэх, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг боловсруулах үндэслэл болж байна.
1.2.Хамрах хүрээ
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд тодорхойлсон бүлэг суурингийн тогтолцоотой уялдуулан суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих байгаль экологийн байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан, 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлнэ.
Төсөл, арга хэмжээнд эхний шатанд хамрагдах боломжтой сумдын жагсаалтыг хавсралтаар гаргасан болно.
1.3.Хэрэгжих хугацаа: 2021-2024 онд
1.4.Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж.
1.5.Нийт шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ: 238.0 тэрбум төгрөг
1.6.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Барилга, хот байгуулалтын яам, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
1.7.Сумдын өнөөгийн байдал
Монгол Улс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1639 баг, 169 хороо, 3.2 сая хүн амтай, үүнээс нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь нь ажиллаж амьдарч байна.
Аймгийн төвүүдээс бусад 309 сумын төвийг суурин хүн амын тооноос нь хамааруулж үзвэл дараахь байдалтай (хүснэгт 1) байна. Үүнд:
Хүснэгт 1
№ |
Суурин хүн амын тоо |
Сумын тоо |
Нийт сумдын эзлэх хувь |
1. |
1000 хүртэл |
200 |
64 |
2. |
1001-2000 хүртэл |
78 |
25 |
3. |
2001-ээс дээш |
31 |
11 |
Нийт 179 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 оноос хойш боловсруулж батлуулсан бөгөөд сумын төвүүдийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 20.2 хувьтай байна.
Дээрх 309 сумын төвөөс инженерийн дэд бүтцийн хангамжтай 70, үлдсэн 239 сумын төв нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй байна. Сумдад нийтдээ 1,085,1 мянган хүн ам амьдарч байна.
2020 оны байдлаар иж бүрэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон 70 сумтай бөгөөд төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг 11267 өрхтэй байна. Мэдээллийн эх үүсвэр https://www.1212.mn/
Статистикийн мэдээллийн сан
Нийтийн аж ахуйн үйлчилгээ (цаашид “НААҮ” гэх)-ний тусгай зөвшөөрөл бүхий 20 байгууллага улсын хэмжээнд сумын төвийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг эрхэлж байна.
Эдгээр байгууллагуудад ажиллагчдын тоог тухайн сумын суурин хүн амын тоотой харьцуулан үзэхэд 1000 хүртэл суурин хүн амтай суманд 16-39 ажилтан, хүн амын тоо нь 1001-2000 хүртэл байхад 14-117, хүн амын тоо нь 2001-4000 хүртэл байхад 51-153 ажилтан ажиллаж байна.
Сумын төвийг хөгжүүлэх, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна:
1.2014-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ сум төсөл буюу жишиг сумын төв” болон “Сумын төвийн шинэчлэл” төслийг давхардсан тоогоор 27 аймгийн 29 суманд;
2.2010-2019 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, зээл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, ОХУ-ын буцалтгүй тусламжийн төслийг 8 аймгийн 14 суманд.
Дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд сумын төвд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд нийт 173,23 тэрбум төгрөг, 58,8 сая ам.доллар, 8 сая евро зарцуулсан байна.
Хоёр.Төсөл, арга хэмжээний зорилго, зорилт
2.1.Зорилго
Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулах болон шинээр боловсруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих инженерийн дэд бүтцийг бий болгон, түүний хангамжийг нэмэгдүүлж ашиглалт, үйлчилгээний тогтвортой үйл ажиллагаагаар иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрэн хүргэж, хүн амыг эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулахад оршино.
2.2.Зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
2.2.1.Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.2.1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд эрх бүхий байгууллага нь тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөж томилдог байх зохицуулалтыг тусгах;
2.2.1.2.төслийн хүрээнд ус, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийг хариуцах орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын бүтцийн жишиг загварын хувилбаруудыг боловсруулж, хэрэгжүүлэх;
2.2.1.3.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын ажиллагчдын цалин хөлс, нийгмийн хангамжид өөрчлөлт оруулах;
2.2.1.4.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах, нэг маягийн зураг төсөл боловсруулах.
2.2.2.Төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийг шинээр барьж, ухаалаг, цахим системийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.2.2.1.Төсөлд хамрагдах сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулах, шинээр боловсруулах;
2.2.2.2.Сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг барьж, нийт өрхийн 40 хүртэл хувийг хамруулах;
2.2.2.3.Цахилгаан, дулаан, хэрэгцээний халуун ус, ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээнд орчин үеийн дэвшилтэт, хэмнэлттэй, тоног төхөөрөмжийг суурилуулж, ухаалаг хяналтын системийг нэвтрүүлэх;
2.2.2.4.Төвлөрсөн системд холбогдох боломжгүй гэр хороололд ухаалаг ус түгээх байрыг барьж, иргэдийг 24 цагийн турш ундны усаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх;
2.2.2.5.Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон дулааны эх үүсвэрийн техникийн шийдлийг судалж, сонгон хэрэглэх, төвлөрсөн болон бие даасан дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр хэрэглээний халуун усыг шийдэх;
2.2.2.6.Нийтийн халуун усны барилгыг төлөвлөх;
2.2.2.7.Тухайн сумын төвийн байгаль, цаг уурын нөхцөлтэй уялдуулан ашиглалтын зардал багатай, биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлийг судалж, сонгон хэрэглэх;
2.2.2.8.Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг цэвэрлэх байгууламжийн болон зам, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар дахин ашиглах;
2.2.2.9.Гэр хороололд стандартын шаардлагад нийцсэн хөрсөнд нэвчдэггүй ариун цэврийн байгууламжийг суурьлуулж, хуримтлагдсан өтгөн лагийг суллаж, цэвэрлэх байгууламжид нийлүүлж боловсруулах;
2.2.2.10.Ахуйн хог хаягдлыг ангилах, тээвэрлэх, ландфиллын төвлөрсөн цэг байгуулах;
2.2.2.11.Сумын төвийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, тохижилт, ногоон байгууламжийг төлөвлөх.
2.2.3.Ашиглалт, үйлчилгээний байгууллагын тогтвортой менежментийг ханган ажиллах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.2.3.1.Сумын төвийн нийтийн аж ахуйн үйлчилгээ, хот тохижилт, нийтийн халуун усны үйлчилгээг мэргэжлийн байгууллага нэгдсэн байдлаар хариуцаж ажиллах;
2.2.3.2.Инженерийн шугам сүлжээг шинээр төлөвлөх, ашиглах чиглэлээр орон нутаг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;
2.2.3.3.Аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагаас сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах;
2.2.3.4.Хүний нөөц, ажиллах хүчний тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах;
2.2.3.5.Сумдад ажиллах хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цахим мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэлжүүлэх;
2.2.3.6.Инженер техникийн болон мэргэжилтэй ажилтныг тухайн орон нутгийн зардлаар сургах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургалтыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажлын байран дээр, зарим тохиолдолд цахим хэлбэрээр чадавхжуулах;
2.2.3.7.Ашиглалт (орон сууц, дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, тохижилт, хог хаягдал), үйлчилгээний үнэ тарифыг зардал нөхөх хэмжээнд тогтоох эсхүл санхүүгийн нөхөх олговор олгож дэмжлэг үзүүлэх;
2.2.3.8.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ашиглалт, үйлчилгээг менежментийн гэрээгээр хариуцан ажиллах боломжийг бүрдүүлэх.
Гурав.Төсөл хэрэгжих сумын төвийн нийтийн аж ахуйн үйлчилгээний
байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц
3.1.Бүтэц, зохион байгуулалт
Аймгийн болон сумын төвийн “НААҮ”-ний тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт нь ус, дулаан хангамжийн үйлчилгээг эрхэлж байгаа онцлог, өмчийн хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байгаа тул дараахь зарчмыг баримтлан зохион байгуулалтын төлөвлөлтийг гүйцэтгэнэ:
1.Сумын төвийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж зэрэг нийтийн аж ахуйн үйлчилгээ нэгдсэн нэг удирдлагатай байх;
2.Бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлсон байх;
3.Санхүү, эдийн засгийн бие даасан, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байх;
4.Ашиглалт, үйлчилгээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангасан байх;
5.Хяналтын тогтолцоо бүрдүүлсэн байх;
6.Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн байх.
Аймаг, сумын төвийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцааны нийтлэг зарчимд нийцүүлэн зохион байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тогтмол гүйцэтгэнэ.
Сумын төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцах нэгжийн бүтцийг дараахь хэлбэрээс сонгож хэрэглэнэ:
1.тухайн аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын салбар нэгж;
2.сумын төвд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн нэгж;
3.сумын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй менежментийн гэрээ байгуулан гүйцэтгүүлэх.
3.2.Хүний нөөц
Сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага нь ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, шуурхай засвар үйлчилгээ, усны хяналт шинжилгээний болон тоолуурын лаборатори зэрэг үйл ажиллагаатай холбоотой техник, технологи, инженерийн хангамжийн асуудлыг хариуцан ажиллана. Орон нутгийн тохижилт, хог тээвэр зэрэг гүйцэтгэх үүргээс нь хамаарсан нийтийн аж ахуйн үйлчилгээний бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
“Нийтийн аж ахуйн салбарын мэргэжилтэй ажилтны орон тооны жишиг батлах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 97 дугаар тушаалыг үндэслэн сумдын НААҮБ-д ажиллах хүний тоог тодорхойлно.
Сумын хүн амын тоо болон Засгийн газрын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах” зорилтод “Дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын бие даасан дэвшилтэт технологи бүхий шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, айл өрхүүдийн 40 хүртэл хувийг хамруулах”-аар тусгагдсан зэрэг заалтуудыг үндэслэн үйлчилгээний цар хүрээнээс хамааруулан ажилтны тоог дараахь жишиг дээр үндэслэж (хүснэгт-2) тодорхойлно:
Хүснэгт 2. Сумдын НААҮ-ний байгууллагын үндсэн ажилтны жишиг тоо
№ |
Сумдын суурин хүн амын тоо |
Ажилтны тоо |
1. |
1000 хүртэл |
10 |
2. |
1001-2000 хүртэл |
12 |
3. |
2001-4000 хүртэл |
16 |
Төслийн хэмжээнд нийтдээ 816 хүний нөөц буюу үүнээс техникч, дунд мэргэжлийн ажилтан 59, мэргэжилтэй ажилтан 757 шаардлагатай.
Сумдад ажиллах мэргэжилтэй ажилтныг төсөл хэрэгжих явцад бэлтгэх, сургаж дадлагажуулах, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдөөс орон нутагт ажлын байраар хангах замаар шийдвэрлэнэ.
Төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр үндсэн орон тооноос гадна сумын нийтийн халуун усны үйлчлэгч, тохижилт, үйлчилгээний болон хог хаягдлыг ангилан ялгах ажлын байрууд шинээр бий болно.
Дөрөв.Төсөл хэрэгжих сумын төвийн төлөвлөлт, инженерийн
дэд бүтэц, техник, технологийн шийдэл
4.1.Сумын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт
Хот байгуулалт, газар ашиглалтын судалгаа хийхэд газар нутаг ашиглалт сул, хэт их талбай эзэлсэн хоосон орон зайн алдагдалтай байгаа нь нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж, байгалийн гамшгаас хамгаалах, инженерийн бэлтгэл арга хэмжээг төлөвлөхөд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна.
Иймд сумын төвийн суурьшлын бүсийг хүн ам, байгалийн нөхцөл, нөөц боломжид тулгуурлан цомхон, бага зайд ногоон хөгжлийг дэмжсэн газар ашиглалтыг сайжруулсан төлөвлөлттэйгээр дахин шинэчлэх шаардлагатай.
Зах зээлийн эдийн засаг, нийгмийн одоогийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн хувьд оновчтой шийдэл бүхий дэд бүтцээр хангагдсан, орон нутгийн онцлогт тохирсон, судалгаанд суурилсан сумдын төвийн суурин газрын ерөнхий төлөвлөгөөг гаргаснаар газар зохион байгуулалт, нийгмийн болон инженерийн хангамжаар бүрэн хангагдсан хүний амьдарч ажиллах таатай орчин бүрдэх үндэслэл болно.
Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дууссан сумдад болон хэрэгжилтийн хугацаа нь дуусаагүй ч шинэчлэн төлөвлөх зайлшгүй шаардлагатай сумдад ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх бөгөөд ерөнхий төлөвлөгөө нь шинэчлэгдэн боловсруулагдсан бөгөөд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ байгуулан шууд ашиглах боломжтой сумдад одоо хэрэгжиж буй ерөнхий төлөвлөгөөг нь ашиглана.
Түүнчлэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хүн амын хэтийн тооцоог төлөвлөхдөө “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд боловсруулсан тооцоонд тулгуурлаж, бодит хүчин чадал, хэрэгцээнээс давсан бүтээн байгуулалт хийдэг дутагдлыг засаж төлөвлөлтийн загварт нийцүүлэн төлөвлөнө.
4.2.Ус хангамж, ариутгах татуурга
Тухайн сумын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээг төлөвлөнө.
Сумын төвийн ус хангамжийн систем нь гүний худаг, даралтат цамхаг (усан сан), шугам сүлжээ, ухаалаг ус түгээх байр, шаардлагатай тохиолдолд ундны ус цэвэрлэх төхөөрөмж зэрэг байгууламжаас бүрдэнэ. (хүснэгт-3)
Даралтат цамхаг нь үндсэн хийцээс гадна орчноо гэрэлтүүлэх, хяналтын камер суурилуулах зэрэг сумын төвийн аюулгүй байдлыг хангах ач холбогдол бүхий архитектурын шийдэлтэй байна.
Төслийн хүрээнд ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, барилга байгууламж, гэр хорооллыг төвлөрсөн шугамд холбох болон зөөврийн ус хангамж бүхий ухаалаг ус түгээх байраар хангаж, мэдээлэл, хяналт удирдлагын системээр тоноглох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хүснэгт 3.Ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээ
№ |
Барилга байгууламжийн нэр |
Тайлбар |
1. |
Цэвэр усны эх үүсвэрийн гүний худгийн барилга |
Нэг маягийн зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
|
2. |
Усан сан |
|
3. |
Ус түгээх байрны барилга |
|
4. |
Насосны станц |
Зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
|
5. |
Ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж |
|
6. |
Цахилгаан эрчим хүч |
4.3.Бохир ус цэвэрлэх байгууламж
Ариутгах татуургын гол болон салбар шугам сүлжээ, айл өрх, албан газруудыг холбож, бохир ус цэвэрлэх биологи цэвэрлэгээний энгийн найдвартай ажиллагаатай, ашиглалтын зардал бага байх шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг төлөвлөн, цэвэрлэсэн усыг ашиглан хиймэл нуур, цөөрөм, мод үржүүлгийн газрыг байгуулна.
Хүснэгт 4.Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга, шугам сүлжээ
№ |
Барилга байгууламжийн нэр |
Тайлбар |
1. |
Бохир ус цэвэрлэх байгууламж |
Нэг маягийн зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. |
2. |
Насосны станц |
Зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. |
3. |
Ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмж |
4.4.Дулаан хангамж
Манай улсын хэмжээнд сумдад хэрэглэж байгаа халаалтын зуухны судалгаа (хавсралт-7)-аас харахад үнс баригч, ус зөөлрүүлэх төхөөрөмжгүй байгаа нь тоноглол, тоног төхөөрөмжийн насжилтын хугацааг богиносгож, агаар орчныг бохирдуулж байгаа тул үнс баригч, ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй байна.
Сумын төвийн дулаан хангамжийн систем нь халаалтын зуух болон халаалт, хэрэгцээний халуун ус бэлтгэх ялтсан бойлер, төхөөрөмж, шугам сүлжээнээс бүрдэж, хэрэглэгчдийг халаалт болон хэрэгцээний халуун усаар тогтмол хангана.
Зуухны барилгын гадна орчинд хашаа, нүүрс буулгах талбай, түлшний агуулах, үнс хадгалах байгууламж болон ногоон байгууламжтай байхаар төлөвлөнө.
Зуухны барилга нь халаалтын зуух, нийтийн халуун усны үйлчилгээ, ажиллагчдын ажил, амралтын байр гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх хувилбартай байна.
Хүснэгт 5.Дулаан хангамжийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ
№ |
Зуухны барилга байгууламж |
Тайлбар |
1. |
Халаалтын зуухны тоног төхөөрөмж |
Зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. |
2. |
Зуухны барилга |
Нэг маягийн зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. |
3. |
Ялтсан бойлер |
Зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
|
4. |
Ус зөөлрүүлэх төхөөрөмж |
|
5. |
Автоматжуулалт |
|
6. |
Дулаан хангамж, хэрэгцээний халуун усны шугам сүлжээ |
4.5.Цахилгаан хангамж
Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй, оновчтой шийдэл бүхий цахилгаан хангамжийн дэд бүтцийг байгуулна.
Сумын төвийн хэрэглэгчдийг шаардлагатай нөхцөлд тухайн орон нутгийн онцлогт тохируулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
4.6.Гидротехникийн барилга байгууламж (Үерийн далан суваг)
Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан усны барилга байгууламжийг ялангуяа тухайн оъектын усанд авталтаас хамгаалахад хэрэглэж буй арга, барилга байгууламжуудын хийцийг холбогдох барилгын норм ба дүрэм (БНбД)-ийн шаардлагын дагуу зураг төсвийн дагуу барьж байгуулна.
Усны барилга байгууламж барьснаас байгалийн нөхцөл өөрчлөгдөж болох урьдчилсан мэдээлэл дээр үндэслэн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах арга хэмжээг зураг төсөлд иж бүрнээр тусгасан байна.
Үерийн уснаас хамгаалах асуудлыг болон үерийн ус гаргах байгууламжийг голын урсацыг тохируулах асуудалтай хамтатган шийдвэрлэх боломжийг авч үзнэ.
4.7.Хог хаягдал
Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зураг төсвийн дагуу гүйцэтгэж, хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгох хог хаягдлыг дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлнэ. Үүнд:
1.ландфилл;
2.хог нягтруулан, тээвэрлэх;
3.хог хаягдлыг ангилах, борлуулах;
4.тусгай зориулалтын машин, механизмаар парк шинэчлэлт хийх;
5.олон нийтийн оролцоог хангах арга хэмжээг зохион байгуулан ажиллана.
КОВИД-19 цар тахлын үед эмнэлгийн хог хаягдал буюу аюултай хог хаягдлыг ариутгал халдваргүйжүүлж, халдварт өвчин тархах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
4.8.Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг төвлөрсөн сүлжээнд холбох, ариун цэврийн өрөөний тохижилт
Төсөл хэрэгжих сумын нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж болох сургууль, цэцэрлэг, дотуур байр, захиргаа, аж ахуйн барилгуудыг инженерийн хангамжийн шугам сүлжээнд холбож, ариун цэврийн өрөөг суултуур, угаалтуур, ванн, шүршүүрээр тоноглоно.
4.9.Нэг маягийн зураг төсөл
Хүснэгт 6. Давтан хэрэглэх нэг маягийн зураг төслийн жагсаалт
№ |
Нэр |
Хүчин чадал |
Газар хөдлөлийн балл |
Тайлбар |
1. |
Цэвэрлэх байгууламж |
25-50 м3/хон |
6,7,8,9 |
1000-4000 хүртэл хүн амтай |
2. |
Халаалтын зуухны барилга |
2-4мВт |
||
3. |
Даралтат цамхаг |
10м3-20м3 |
||
4. |
Усан сан |
25м3-50м3 |
||
5. |
Гүний худгийн барилга |
- |
||
6. |
Ухаалаг ус түгээх байрны барилга |
- |
||
7. |
Нийтийн халуун усны барилга |
- |
Тав.Хөрөнгө оруулалт, санхүү, эдийн засгийн тооцоо
Төсөлд хамрагдах 19 аймгийн 59 сумын төвийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэхэд 238.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
5.1.НААҮ-ний байгууллагын орлого, зардал, ашиг алдагдлын тооцоо
Хүснэгт 7.Сумын суурин хүн амын тооноос хамаарсан хөрөнгө оруулалтын жишиг зардал (сая.төг)
№ |
Сумын суурин хүн амын тоо |
Хөрөнгө оруулалтын задаргаа (сая.төг) |
Нийт хөрөнгө оруулалтын дүн (сая.төг) |
||
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зураг, төсөл |
Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж |
Тохижилт ногоон байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг |
|||
1. |
1000 хүртэл |
240.0 хүртэл |
1,810.0 |
950.0 |
3,000.0 |
2. |
1001-2000 хүртэл |
260.0 хүртэл |
2,517.0 |
1,223.0 |
4,000.0 |
3. |
2001-4000 хүртэл |
300.0 хүртэл |
3,350.0 |
1.350.0 |
5,000.0 |
Сумын НААҮ-ний байгууллагын санхүүгийн төлөвлөгөөг гаргахдаа суурь нөхцөл, өгөгдлүүдийн хүрээнд төсвөөр болон зээлээр санхүүжүүлэх гэсэн 2 хувилбараар авч үзсэн. Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үйл ажиллагааны зардалд хүүгийн зардлыг шингээж тооцсон тул ашигтай ажиллах хугацаа нь харьцангуй хожуу байгаа нь санхүүгийн тооцооллоос харагдаж байна.
Жишээ болгон 1001-2000 хүртэл хүн амтай сумын төвийн санхүүгийн төлөвлөгөөг (хүснэгт-8) үзүүлэв.
Хүснэгт8.1001-2000 хүртэл хүн амтай сумын төвийн санхүүгийн төлөвлөгөө, (сая.төг)
1001-2000 хүртэл хүн амтай |
Зээл |
Үзүүлэлт/ он |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
2025 |
2026 |
2027 |
2028 |
2029 |
2030 |
Орлого |
361.81 |
394.49 |
429.70 |
468.06 |
509.34 |
554.26 |
602.54 |
655.04 |
711.4 |
772.6 |
839.1 |
||
ҮАЗардал /хүүтэй/ |
593.99 |
593.86 |
594.06 |
594.6 |
595.49 |
596.73 |
598.35 |
600.36 |
602.8 |
605.6 |
608.8 |
||
Үйл ажиллагааны ашиг |
-232.18 |
-199.37 |
-164.36 |
-126.54 |
-86.15 |
-42.48 |
4.19 |
54.68 |
108.6 |
167.0 |
230.3 |
||
Орлогын албан татвар |
419 |
5.47 |
10.86 |
16.7 |
23.03 |
||||||||
Цэвэр ашиг |
-232.18 |
-199.37 |
-164.36 |
-126.54 |
-86.15 |
-42.48 |
3.77 |
49.21 |
97. 8 |
150.3 |
207.3 |
||
Цэвэр ашиг % |
-64% |
-51% |
-38% |
-27% |
-17% |
-8% |
1% |
8% |
14% |
19% |
25% |
||
Улсын төсөв |
Үзүүлэлт/ он |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
2025 |
2026 |
2027 |
2028 |
2029 |
2030 |
|
Орлого |
361.81 |
394.49 |
429.70 |
468.06 |
509.34 |
554.26 |
602.54 |
655.04 |
711.4 |
772.6 |
839.1 |
||
ҮАЗардал |
399.54 |
409.13 |
419.06 |
429.32 |
439.93 |
450.89 |
462.24 |
473.97 |
486.1 |
498.6 |
511.6 |
||
Үйл ажиллагааны ашиг |
-37.73 |
-14.64 |
10.65 |
38.74 |
69.41 |
103.36 |
140.30 |
181.07 |
225.3 |
274.0 |
327.5 |
||
Орлогын албан татвар |
1.07 |
3.87 |
6.941 |
10.34 |
14.03 |
18.107 |
22.5 |
27.4 |
32.75 |
||||
Цэвэр ашиг |
-37.73 |
-14.64 |
9.58 |
34.87 |
62.47 |
93.02 |
126.27 |
162.96 |
202.8 |
246.6 |
294.8 |
||
Цэвэр ашиг % |
-10% |
-4% |
2% |
7% |
12% |
17% |
21% |
25% |
29% |
32% |
35% |
Мөн сумдын хүн амын тооноос хамааруулан НААҮ-ний байгууллагуудын үйл ажиллагааны зардлын төлөвлөгөөг зардлын төрлөөр нь нарийвчлан бүтцийг хавсаргав.
Сумын төвийн суурин хүн амын тоо 2001 хүртэл байгаа тохиолдолд төслийг зээлээр хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны зардалд хүндрэл учрахаар байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний үнийг өөрчлөөд ч ашигтай ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа нь тооцооноос харагдаж байна.
Иймээс сумдын инженерийн шугам сүлжээний төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх эсхүл, зээл, зээлийн хүүг төр хариуцаж санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сумдын нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ.
Зургаа.Төсөл хэрэгжих сумдыг сонгох
шалгуур үзүүлэлт
“Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд бүлэг суурингийн тогтолцоо буюу сум дундын төвүүдийн хөгжлийн стратегитай уялдуулан төсөл хэрэгжих сумын төвүүдийг 6 бүлэг, 10 шалгуур үзүүлэлтээр сонгоно. Тухайлбал, Улиастай сумын төвийн таталцлын хүрээн дэх 5 сумын төвөөс Улиастай, Алдархаан сумын төвүүд нь инженерийн дэд бүтцийн сүлжээнд холбогдсон бөгөөд харин Тосонцэнгэлийн сум дундын төвийн тогтолцоонд хамрагдах сумдаас сум дундын төв болох Тосонцэнгэл сум инженерийн шугам сүлжээнд хамрагдсан тул дараагийн ээлжид хүн амын тоо, бусад шалгуур үзүүлэлтээр Их-Уул сумын төв хамрагдах боломжтой нь (хүснэгт-9) харагдаж байна.
Хүснэгт 9.Төсөлд хамрагдах сумдыг сонгох загвар (Завхан аймгийн жишээн дээр)
№ |
Сум, хот суурин газар |
Хүн ам |
Нийгмийн үйлчилгээний таталцал |
Төв байр- шлын индекс |
Инженерийн дэд бүтэц |
Эдийн засгийн төрөл-жилт |
Орон нутаг, олон нийтийн оролцоо, идэвх |
Нийт оноо (1-5 балл) |
|||||
Нийт хүн ам |
Төвийн хүн ам |
Боловсрол таталцал (100 хүнд ногдох сурагчид) |
Эмнэлэг Эмчлүү-лэгсэд (100 хүнд ногдох) |
Нийгмийн бусад дэд бүтэц |
Бусад суурин хүртэлх зай, км |
Дэд бүтцийн төсөл арга хэмжээ хэрэгжсэн байдал |
Нэгдсэн дулаан хангамж, цэвэр ус, цэвэрлэх байгууламж-тай эсэх |
Цэвэрлэх байгууламжид хамрагдсан өрхийн эзлэх хувь |
|||||
1. |
Улиастай |
16232 |
16232 |
138.7 |
62.0 |
Аймгийн бүх нэгж |
54 |
Тийм |
Тийм |
15.5 |
Үйлчил-гээ, нийгэм, эдийн засаг |
- |
5 |
Алдархаан |
2924 |
892 |
21.3 |
5.3 |
Сумын эмнэлэг |
73 |
Сумын төвийн шинэчлэл- 16 |
Тийм |
0.6 |
Агаарын тээвэр, МАА |
- |
3 |
|
Идэр |
2511 |
584 |
76.1 |
12.1 |
Сумын эмнэлэг |
92 |
Үгүй |
Үгүй |
0.3 |
МАА |
- |
2.5 |
|
Яруу |
1994 |
396 |
29.3 |
7.5 |
Сумын эмнэлэг |
70 |
Үгүй |
Үгүй |
0.2 |
МАА |
- |
2.0 |
|
Цагаан- хайрхан |
1298 |
301 |
65.2 |
20.2 |
Сумын эмнэлэг |
74 |
Үгүй |
Үгүй |
0 |
МАА |
- |
2.5 |
|
2. |
Тосон-цэнгэл |
9303 |
4561 |
105.7 |
24.1 |
Сумын эмнэлэг |
52 |
Тийм |
Тийм |
0.7 |
ХАА, модны аж ахуй |
- |
5 |
Их-Уул |
6435 |
1081 |
84.1 |
10.4 |
Сумын эмнэлэг |
76 |
Үгүй |
Үгүй |
0 |
МАА |
- |
4 |
|
Тэлмэн |
2822 |
425 |
74.7 |
9.9 |
Сумын эмнэлэг |
85 |
Үгүй |
Үгүй |
0 |
МАА |
- |
2.5 |
Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оноос эхлэн Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Хэнтий аймгийн Галшар суманд инженерийн шугам сүлжээ шинээр барих төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. (Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийн 2-р хавсралт)
Долоо.Төслийн үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1.Төслийн үр дүн
Төслийг хэрэгжүүлснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан дараахь арга хэмжээнүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ:
1.Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг шинээр болон шинэчлэн барьснаар төсөл хэрэгжих 59 сумын төвийн нийт өрхийн 40 хүртэлх хувийг төвлөрсөн сүлжээнд холбож, 7800 өрхийн 31,2 мянган хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ;
2.Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх инженерийн дэд бүтцийн хангамж бий болно;
3.Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах таатай боломжийг бүрдүүлнэ;
4.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын ашиглалт, үйлчилгээний тогтвортой менежментийг хангаж ажиллана;
5.Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулна.
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1 заалт, 2 шалгуур үзүүлэлт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 6 зорилт, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн 4 зорилт, 5 шалгуур үзүүлэлт хэрэгжинэ.
7.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Төслийн үр дүн, цаашдын тогтвортой байдлыг тодорхойлж төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дотоодын болон хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэнэ.
Төслийн хэрэгжилт, ашиглалт, үйлчилгээний чанар хүртээмж хэрхэн хангагдсан талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс жилд 1 удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газарт гарсан үр дүнг танилцуулна.
Асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар нь хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хууль тогтоомж, журамд заасны дагуу сайн туршлагыг түгээх дэлгэрүүлэх, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллана.
Салбарын төрийн захиргааны болон аймаг, сумдын захиргаа нь иргэдийг соён гэгээрүүлэх, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан мэдээллийг олон нийтэд мэдээлж сурталчилна.
Төслийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ (хүснэгт 10):
Хүснэгт 10.Төслийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээний хавсралт
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээнд эхний шатанд хамрагдах боломжтой сумдын жагсаалт
№ |
Сумд |
Хүн амын тоо, 2020 он |
Хүн амын тоо, 2040 он |
|||
Нийт |
Төвийн |
Хөдөө |
Нийт |
Төвийн |
||
1.Архангай аймаг |
||||||
1. |
Тариат |
4940 |
1197 |
3743 |
5720 |
1860 |
2. |
Өндөр-Улаан |
5771 |
1152 |
4619 |
6115 |
1343 |
3. |
Хотонт |
4374 |
1211 |
3163 |
5160 |
1940 |
4. |
Эрдэнэмандал |
5673 |
1032 |
4641 |
6080 |
1442 |
2.Баян-Өлгий аймаг |
||||||
5. |
Ногооннуур |
6371 |
1909 |
4462 |
14307 |
4716 |
6. |
Дэлүүн |
7395 |
1837 |
5558 |
8835 |
2414 |
7. |
Буянт |
2809 |
762 |
2047 |
3863 |
1250 |
8. |
Улаанхус |
8618 |
2277 |
6341 |
10278 |
2987 |
3.Баянхонгор аймаг |
||||||
9. |
Баянцагаан |
3553 |
587 |
2966 |
4254 |
773 |
10. |
Заг |
2070 |
601 |
1469 |
2198 |
702 |
11. |
Баацагаан |
3269 |
441 |
2828 |
3750 |
880 |
12. |
Богд |
3097 |
606 |
2491 |
3724 |
1040 |
4.Булган аймаг |
||||||
13. |
Хишиг-Өндөр |
3091 |
1074 |
2017 |
3267 |
1249 |
14. |
Дашинчилэн |
3046 |
934 |
2112 |
3655 |
1463 |
15. |
Сэлэнгэ |
3293 |
1827 |
1466 |
3859 |
2355 |
16. |
Хутаг-Өндөр |
5049 |
2078 |
2971 |
5850 |
2678 |
5.Говь-Алтай аймаг |
||||||
17. |
Баян-Уул |
3016 |
756 |
2260 |
3313 |
913 |
18. |
Бигэр |
2243 |
732 |
1511 |
2351 |
820 |
19. |
Тонхил |
2227 |
821 |
1406 |
1920 |
720 |
20. |
Алтай |
2056 |
982 |
1074 |
1907 |
1002 |
6.Дорноговь аймаг |
||||||
21. |
Улаанбадрах |
1479 |
308 |
1171 |
1697 |
463 |
22. |
Мандах |
1574 |
322 |
1252 |
1616 |
364 |
23. |
Сайхандулаан |
1551 |
403 |
1148 |
1690 |
483 |
7.Дорнод аймаг |
||||||
24. |
Баян-Уул |
4663 |
946 |
3717 |
5360 |
1325 |
25. |
Матад |
3334 |
986 |
2348 |
6227 |
2360 |
26. |
Чойбалсан |
2709 |
1216 |
1493 |
3062 |
1512 |
27. |
Дашбалбар |
3436 |
673 |
2763 |
4386 |
1270 |
8.Дундговь аймаг |
||||||
28. |
Эрдэнэдалай |
5840 |
1238 |
4602 |
6514 |
1650 |
29. |
Говь-Угтаал |
1563 |
572 |
991 |
1889 |
760 |
30. |
Дэрэн |
2124 |
482 |
1642 |
2350 |
960 |
9.Завхан аймаг |
||||||
31. |
Тосонцэнгэл |
9315 |
5561 |
3754 |
13670 |
10080 |
32. |
Түдэвтэй |
1897 |
585 |
1312 |
1864 |
632 |
33. |
Тэс |
2885 |
1002 |
1883 |
3280 |
1390 |
34. |
Завханмандал |
1089 |
336 |
753 |
1107 |
376 |
10.Өвөрхангай аймаг |
||||||
35. |
Хархорин |
12395 |
8958 |
3437 |
17580 |
13848 |
36. |
Есөнзүйл |
2971 |
916 |
2055 |
3460 |
1190 |
37. |
Хужирт |
6815 |
3609 |
3206 |
8182 |
4766 |
38. |
Гучин-Ус |
2202 |
676 |
1526 |
2405 |
790 |
11.Сүхбаатар аймаг |
||||||
39. |
Мөнххаан |
4836 |
1180 |
3656 |
7333 |
1968 |
40. |
Дарьганга |
3081 |
1133 |
1948 |
4083 |
1652 |
41. |
Баяндэлгэр |
5040 |
898 |
4142 |
6658 |
1690 |
42. |
Онгон |
3830 |
1055 |
2775 |
4824 |
1462 |
12.Сэлэнгэ аймаг |
||||||
43. |
Мандал (Зүүнхараа) |
27126 |
20191 |
6935 |
33250 |
26240 |
44. |
Ерөө |
6845 |
2717 |
4128 |
9194 |
4350 |
45. |
Шаамар |
4029 |
1861 |
2168 |
3862 |
1962 |
46. |
Сайхан (Хөтөл) |
9360 |
7389 |
1971 |
11270 |
9230 |
13.Төв аймаг |
||||||
47. |
Сэргэлэн |
2059 |
545 |
1514 |
2362 |
850 |
48. |
Батсүмбэр |
6956 |
2748 |
4208 |
8226 |
3575 |
49. |
Угтаалцайдам |
2646 |
1548 |
1098 |
3529 |
2260 |
50. |
Баянчандмань |
4029 |
1544 |
2485 |
5422 |
2350 |
51. |
Борнуур |
5023 |
1599 |
3490 |
6209 |
2150 |
52. |
Жаргалант |
6647 |
2496 |
4151 |
9062 |
4600 |
53. |
Эрдэнэ |
4029 |
1544 |
2485 |
5422 |
2350 |
14.Увс аймаг |
||||||
54. |
Өмнөговь |
4671 |
1014 |
3657 |
6318 |
1509 |
55. |
Баруунтуруун |
2702 |
1722 |
980 |
2467 |
1729 |
56. |
Наранбулаг |
4297 |
1145 |
3152 |
4234 |
1241 |
57. |
Зүүнговь |
2798 |
967 |
1831 |
3649 |
1650 |
15.Ховд аймаг |
||||||
58. |
Дарви |
3027 |
565 |
2462 |
4208 |
864 |
59. |
Манхан |
4273 |
1273 |
3000 |
5253 |
1721 |
60. |
Үенч |
3950 |
1218 |
2732 |
4120 |
1250 |
61. |
Зэрэг |
3320 |
926 |
2394 |
3950 |
1296 |
16.Хөвсгөл аймаг |
||||||
62. |
Хатгал |
3360 |
3360 |
0 |
5210 |
5210 |
63. |
Цагаан-Уул |
5714 |
1031 |
4683 |
7943 |
2350 |
64. |
Ханх |
2820 |
1720 |
1100 |
4460 |
2992 |
65. |
Рэнчинлхүмбэ |
4884 |
853 |
4031 |
6279 |
1206 |
66. |
Тариалан |
6213 |
3224 |
2989 |
7481 |
3850 |
17.Хэнтий аймаг |
||||||
67. |
Дадал |
3073 |
1570 |
1503 |
4660 |
2619 |
68. |
Биндэр |
5820 |
1254 |
4566 |
7350 |
1680 |
69. |
Жаргалтхаан |
2243 |
666 |
1577 |
3246 |
1060 |
70. |
Батноров (Бэрх) |
2322 |
2322 |
0 |
2850 |
2850 |
18.Өмнөговь |
||||||
71. |
Цогтцэций |
8041 |
6800 |
1241 |
12850 |
10820 |
19.Дархан-Уул |
||||||
72. |
Орхон |
3249 |
2621 |
628 |
3780 |
2890 |
Тайлбар: Тус төсөл, арга хэмжээнд эхний ээлжид хамрагдах боломжтой сумдыг “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн бүлэг суурингийн тогтолцооны санал болон Үндэсний хөгжлийн газрын 84 микробүсийн төлөвлөлттэй уялдуулан тус газартай хамтран тодорхойлов.
Текст томруулах
A
A
A