A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.6, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 100 дугаар тогтоолын "124.4 мянган га" гэснийг "119.6 мянган га" гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ"-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР