- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 168
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "-Боловсрол, соёл, урлагийн газар" гэснийг "-Боловсролын газар; -Соёлын хэлтэс" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолын 1-д заасан Соёлын хэлтсийг байгуулахдаа Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд одоо ажиллаж байгаа "Боловсрол, соёл, урлагийн газар"-аас холбогдох чиг үүрэг, орон тоог цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, орон нутгийн төсөвтөө зохицуулалт хийж, тус хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах боломжоор хангах зорилгоор Соёлын хэлтсийн орон тоог 2022 оноос үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
