A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан "Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-д дор дурдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг нэмсүгэй:

1/ "51.Говьсүмбэр аймаг" гэсэн хэсэг:

"51.Говьсүмбэр аймаг

1.

Сүмбэр

Дагвасүндэл бурхан

2/ "1.Архангай аймаг" хэсгийн "Өгийн нуур" гэсэн хэсэгт:

8.

Чилэн балгас

9.

Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар

3/ "1.Архангай аймаг" гэсэн хэсэгт:

21.

Өлзийт

Харганын дөрвөлжин

4/ "2.Баян-Өлгий аймаг" хэсгийн "Сагсай" гэсэн хэсэгт:

7.

Цагаан асгын цогцолбор дурсгал

5/ "3.Баянхонгор аймаг" гэсэн хэсэгт:

12.

Баян-Өндөр

Чихэн агуй

13.

Баян-Овоо

Уран хайрханы чулуун зэвсгийн бууц

6/ "5.Говь-Алтай аймаг" хэсгийн "Бигэр сум" хэсэгт:

3.

Бигэр Номун ханы хийдийн туурь

7/ "7.Дорноговь аймаг" гэсэн хэсэгт:

5.

Сайншанд

Хамрын хийдийн туурь

6.

Сайхандулаан

Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар

8/ "10.Завхан аймгийн Алдархаан" гэсэн хэсэгт:

2.

Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө

9/ "12.Өвөрхангай аймаг" хэсгийн "Гучин-Ус" гэсэн хэсэгт:

4.

Паалуугийн хадны зураг

10/ "13.Өмнөговь аймаг" хэсгийн "Ханбогд" гэсэн хэсэгт:

11.

Мангасын хүрээ

12.

Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар

11/ "15.Сэлэнгэ аймаг" гэсэн хэсэгт:

3.

Мандал

Бороогийн дөрвөлжин

12/ "21.Улаанбаатар хот" хэсгийн "Баянзүрх" гэсэн хэсэгт:

5.

Их тэнгэрийн амны хадны зураг

13/ "21.Улаанбаатар хот" хэсгийн "Сүхбаатар" гэсэн хэсэгт:

10.

Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон)

11.

Богд хааны ногоон ордны өмнөх 2 ширхэг чулуун арслан

2. Мөн жагсаалтын хүснэгтийн тэргүүн хэсгийн "Аймаг, сумын нэрс" гэснийг "Аймаг, сум, хот, дүүргийн нэр" гэж, "5.Говь-Алтай аймаг" хэсгийн "эрээн нуурын" гэснийг "эрээний нурууны" гэж, "19.Хөвсгөл аймаг" хэсгийн "Бартад бригадын" гэснийг "Хөшөөтийн дэнжийн" гэж, "1.Архангай аймаг" хэсгийн "8-18" гэсэн дугаарыг "10-20" гэж, "2.Баян-Өлгий аймаг" хэсгийн "7-13" гэсэн дугаарыг "8-14" гэж, "5.Говь-Алтай аймаг" хэсгийн "3-8" гэсэн дугаарыг "4-9" гэж, "3.Баянхонгор" хэсгийн "11,12" гэсэн дугаарыг "10, 11" гэж, "10.Завхан аймаг" хэсгийн "2-4" гэсэн дугаарыг "3-5" гэж, "12.Өвөрхангай аймаг" хэсгийн "5-13" гэсэн дугаарыг "6-14" гэж, "13.Өмнөговь аймаг" хэсгийн "11" гэсэн дугаарыг "13" гэж, "21.Улаанбаатар хот" хэсгийн "5-8" гэсэн дугаарыг "6-9" гэж, мөн хэсгийн "9, 10, 12, 13" гэсэн дугаарыг "12, 13, 14, 15" гэж тус тус өөрчилсүгэй.3. Мөн жагсаалтын "3.Баянхонгор" хэсгийн 10, "10.Завхан аймаг" хэсгийн 5, "21.Улаанбаатар хот" хэсгийн 11 дэх заалтыг тус тус хассугай.

4. Жагсаалтад орсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтоох, мэдээллийн санд оруулан бүртгэлжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН