A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1.11 дэх дэд заалтын "Ерөнхий сайдын ажлын алба" гэсний дараа "(Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэстэй))" гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 1.9 дэх дэд заалтыг хасаж, тогтоолын дэд заалтын "1.10-1.12" дахь дугаарлалтыг "1.9-1.11" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мөн тогтоолын 2 дахь заалтын "152" гэснийг "159" гэж өөрчилсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж 2021 оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

5. Энэ тогтоолын 3 дахь заалтыг 2022 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ