A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД 2021 ОНД ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛАЛ, ШАГНАЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 20.3.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2021 онд олгох сар бүрийн мөнгөн урамшууллын хэмжээг 1 дүгээр хавсралт, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн, нэг удаагийн мөнгөн шагнал олгох тамирчин, түүний дасгалжуулагчдын нэрс, мөнгөн шагналын хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах 1,584,000,000.0 (нэг тэрбум таван зуун наян дөрвөн сая), нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 104,400,000.0 (нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган) төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ