- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх, татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 90 дэх заалт нэмсүгэй:
"90.Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аяллын цахим баримт бичгийн Нийтийн түлхүүрийн мэдээллийн сан-ХЗДХЯ".
2. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аяллын цахим баримт бичгийн Нийтийн түлхүүрийн мэдээллийн сангийн оролцогчийн бүртгэлийн нэг удаагийн хураамж болох 15,000 (арван таван мянга есөн зуун) ам.доллар, оролцогч гишүүний тоотой харьцуулан тогтоосон жилийн хураамжтай тэнцэх хэмжээний хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган, тухайн жилийн хураамжийг 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
