A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтын "Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсгийн 5 дахь заалтын "Гадаад харилцааны яам" гэсний дараа ", Ёслол хүндэтгэлийн өргөөний байр" гэж, мөн хэсэгт "27.Соёлын яам" гэж тус тус нэмсүгэй.

2. Шинээр тусгай хамгаалалтад авах байруудын хамгаалалтад шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тоондоо багтаан хэрэгжүүлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (П.Батаа)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ