- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан албан хаагчдыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнасугай:
1. Я.Төмөрбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;
2. П.Цэцэгбадам Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;
3. Ц.Ганзориг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга;
4. Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга;
5. А.Ариунболд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга;
6. Ж.Батзаяа Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны шинжээч;
7. Н.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт;
8. Ц.Чулуунбаатар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн;
9. Ч.Гандирваа Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
10. Д.Булган Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх;
11. Б.Сүх-Очир Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга;
12. Л.Хосбаярмаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн хошууч;
13. С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга;
14. А.Лхамсэржид Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч;
15. А.Мөнх-Оргил Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын ахлах шинжээч;
16. Б.Артур Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
17. Б.Сэргэлэн Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга;
18. Т.Чимэгсанаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч;
19. Т.Жамбалцэрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
20. Б.Ариундэлгэр Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч;
21. Д.Нарантуяа Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
