Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 96 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА