A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ