- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 37.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A