A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/414

Улаанбаатархот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан сонгон шалгаруулж, томилохыг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй.

3.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулахад шаардагдах зардлыг холбогдох эх үүсвэрээс гаргахыг эмнэлгийн захирал нарт үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, Төлөөлөн удирдах зөвлөлд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454, 2020 оны А/566, 2021 оны А/127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЭНХБОЛД