- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨДЭЛГЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/19
Айрагийн энгэр
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 д дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60.2.8 заалтад заагдсан уйл ажиллагаанд зарцуулан ажиллаж тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж хорооны ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахыг Байгаль орчин, хѳдѳѳ аж ахуй, үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн хороо /Э.Баярбат/, Тѳсѳв санхүү, өмчийн асуудал эрхэлсэн хороо /Я.Гансүх/, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулахыг багийн Засаг дарга, хурлын Төлөөлөгч нарт үүрэг болгосугай.
ДАРГА Т.АМАРТЭМҮҮЛЭН

ХЭНТИЙ АЙМАГ ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/04
Өмнөдэлгэр сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хорьдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд 0 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Эрдэнэбаатар)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Хорооны ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн хороо (Э.Баярбат)-д үүрэг болгосугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/19 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.АМАРТЭМҮҮЛЭН
Текст томруулах
A
A
A
