- Нүүр
- Эрх зүйн акт
- Havsraltiin garchig
WWW.LEGALINFO.MN ВЭБ САЙТЫГ
ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ
Баримтын хувилбар
Хувилбар | Огноо | Тайлбар | Гүйцэтгэсэн | Баталсан |
1.0 | 2011.09.29 | Эхний хувилбар | Ц.Анхбаяр | Д.Хүрэлтогоо |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. Төслийн ерөнхий ойлголт
1.1 ЗОРИЛГО
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгын үүднээс боловсруулсан хуулийн хайлтын систем болох www.legalinfo.mn вэб порталыг шинэчлэн сайжруулахад оршино.
1.2 СИСТЕМИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төслийн хүрээнд www.legalinfo.mn вэб порталыг сайжруулах ажлыг үе шаттайгаар, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхдээ дизайны Photoshop, CSS, Flash, кодчилолын PHP, Javascript, Jquery library, өгөгдлийн сангийн (database) Oracle, MySQL, MSSQL технологиудыг ашиглан хөгжүүлнэ. Энэхүү вэб сайт нь дараах модулиудаас бүрдэнэ:
№ | Системийн модулиуд |
1 | Агуулга удирдах систем, админ эрхийн зохицуулалт Агуулга удирдах системийг ашиглан системийн админ сайтын мэдээллийг нэмж, засч, устгана. Админаас гадна тусгай эрхийн зохицуулалт бүхий хэдэн ч оператор байх боломжтой. |
2 | Нүүр хуудас Сайтруу хандахад хамгийн түрүүнд харагдах байдал. Үндсэн функцууд, мэдээний товч агуулгууд байршина. |
3 | Мэдээ, агуулгын хуудас Хууль эрх зүйн актуудтай болон хуулийн салбартай холбоотой мэдээ мэдээллүүд байнга шинэчилэгдэн тавигдана. Энэ модуль нь мэдээнээс гадна портал вэб сайтын үндсэн функцуудаас ялгаатай нийтлэг энгийн хуудсуудад зоруилсан модуль. Энэ хуудсыг админ хүссэнээрээ үүсгэж, засаж, устгаж болно. |
4 | Мэдлэг Иргэдийн хууль зүйн мэдлэгийг сайжруулахын тулд хууль эрх зүйн актуудыг тайлбар, хууль зүйн салбартай холбоотой нийтлэл, мэдлэг, мэдээлэл байршина. |
5 | Хууль Сайтад байгаа бүх хуулийг харуулна. Хэрэглэгч хуулийг нэр, зүйл заалт бүрээр нь шүүж үзэх, мөн хуулийн файлыг шууд татаж авах боломжтой байна. |
6 | Хуулийн орчуулга Хуулийг тодорхой хэлүүдэд хөрвүүлэн байршуулна. Хэрэглэгч хуулийг нэр, зүйл заалт бүрээр нь шүүж үзэх, мөн хуулийн файлыг шууд татаж авах боломжтой байна. |
7 | Линк Хууль, эрх зүйтэй холбоотой бүх төрлийн байгууллагууд болон сайтуудын товч мэдээлэл холбогдох линкийг агуулна. |
8
| Ном Хууль, эрх зүйтэй холбоотой номнууд болон зохиогчийн мэдээлэл байршина. Мөн электрон ном байршуулж татаж авах боломжтой байна. |
9 | Баннер Сайтад хандагчдын анхаарлыг татахуйц онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг системийн админ баннер хэлбэрээр оруулна. |
10 | Статистик Сайтад нийт хэдэн хэрэглэгч хандсан, яг одоо онлайн хэд байгаа болон аль хууль хамгийн их уншигдсан, хайлтанд хамгийн их бичигдсэн түлхүүр үг гэх мэт сайтын ажиллагаатай холбоотой статистикууд байршина. |
11 | Байгууллага Хууль, эрх зүйтэй холбоотой Монголын болоод гадаадын байгууллагуудын товч танилцуулга, холбоо барих мэдээллийг байршуулна. |
12 | Хэлэлцүүлэг Хууль, хуулийн тогтолуудын төсөл, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоолын талаар болон вэб сайтад хамаарагдах бусад сэдвээр сайтын гишүүд нээлттэйгээр санал бодлоо солилцоно. |
13 | Хайлтын систем Хайлтын системийг ашиглан хэрэглэгч сайтын бүх мэдээллээс ерөнхий хайлт хийхээс гадна сайтад оруулсан хуулиуд болон бусад холбогдох материалуудын агуулгаас хайлт хийх боломжийг хангасан байна. |
14 | Мульмедиа файл хөрвүүлэх График, зураг, аудио, видео болон бусад мультмедиа файлуудыг сервэрт хөрвүүлэн байршуулдаг байна. (converting, uploading) |
Текст томруулах
A
A
A