A

A

A

Бүлэг: 1979

 

 

2.     ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ

www.legalinfo.mn вэб порталыг шинэчлэн сайжруулах ажлыг  зөв байдлаар төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, нэвтрүүлэх цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад Захиалагч болон Гүйцэтгэгч талуудын  нарийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Интерактив ХХК нь та бүхэнд санал болгож буй системийн хэрэгжилт болон вэб сайт  хөгжүүлэлтийг өөрийн хэд хэдэн удаагийн туршигдсан төсөл хэрэгжүүлэх аргачлалаар удирдан зохион байгуулах болно.

 

Манай төсөл хэрэгжүүлэх аргачлал нь бүтээгдэхүүн хөгжүүлэх ба үйлчилгээ, дэмжлэгийн үйл ажиллагаануудыг нэгтгэх замаар харилцагч төвтэй байх зорилттой байдаг. Мөн энэхүү аргачлал нь интерачилагдсан загвартай бөгөөд дөрвөн үндсэн үе шаттай. Үүнд:

Төслийг эхлүүлэх үе шат: Энэ үе шатын гол зорилго нь төслийг эхлүүлэх, шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулан хэрэглэгчтэй харилцан тохиролцсоны үр дүнд гэрээ байгуулах юм. Энэхүү хэсэгт дараах үйл ажиллагаа явагдана.

      Төслийн бизнес процессыг ойлгох

      Системийн шаардлагыг судалж шинжилгээ хийх

      Техникийн болон технологийн шийдлийг боловсруулах

      Програм хангамжийн дизайн боловсруулах

Төслийг боловсруулах үе шат: Энэ нь төслийн хамгийн чухал шат бөгөөд гол зорилго нь хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн өмнө шаардагдах төлөвлөгөө, загвар дизайн болон бусад баримтыг боловсруулах бэлтгэл ажлыг хангахад оршино. Энэхүү үе шатанд төсөл эхлүүлэх үе шатанд хийсэн судалгаа, хэрэглэгчийн шаардлагад үндэслэн системийн шинжилгээ, зохиомжийг гаргадаг. Системийн шинжилгээ хийх үе шатанд системийн хүрээнд хийгдэх ерөнхий модулиудыг тодорхойлсон системийн бүдүүвч схемийг гаргадаг. Энэхүү бүдүүвчийн дагуу use case диаграм, үйл ажиллагааны диаграм, дарааллын диаграм зэргийг гаргана. Мөн энэхүү үе шатанд чухал бичиг баримтын нэг болох системийн функцын тодорхойлолт буюу functional specification-г гаргадаг. Энэхүү бичиг баримтанд системийн data model-ийг гаргаж, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгдөг юм. Шинжилгээний бичиг баримтууд гарсны дараа түүн дээрээ үндэслэн системийг архитектур, зохиомжийг гаргадаг. Энд өгөгдлийн сангийн дизайн, хэрэглэгчийн интерфейс буюу mock-up, системийн платформын бүтэц зэргийг гаргадаг.

Програм хангамжийг хөгжүүлэх үе шат: Энэ үе шатын гол зорилго нь хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн эцсийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахад оршино. Бид програм хангамж болон бусад шаардлагатай системийн шийдлүүдийг дээрх шатанд гарсан төслийн төлөвлөгөө болон загварын дагуу хөгжүүлдэг. Гэхдээ энэхүү шат нь тухайн төслөөс хамаараад хэд хэдэн дэд шатуудад хуваагдаж болно. Энд модуль тус бүрээр кодчилол хийгдэхээс гадна тест хийх ажил давхар хийгддэг.

Системийг нэвтрүүлэх (хүлээлгэн өгөх) үе шат: Энэ үе шатын гол зорилго нь төслийн эцсийн бүтээгдэхүүнийг захиалагч буюу хэрэглэгчид хүлээлгэн өгөхтэй холбоотой үйл ажиллагаануудыг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүнийг захиалагчид хүлээлгэн өгөхөд оршино. Энэ шатанд системийг нэвтрүүлэх тест хийх, сургалт явуулах болон системийг хүлээлгэн өгөх процессууд явагдана.

 

Дээрх үйлдлүүд нь шат дараатайгаар хийгддэг бөгөөд эхний шатыг гүйцэтгэж дуусаад дараагийн шатанд орох замаар хийгдэнэ.

Энэ нь тухайн төслөөс хамаарч гүйцэтгэгчийн ба захиалагчийн өөрчлөлтүүдийг уян хатан тусгаж дахин давтагдахаар зохион байгуулна гэсэн ойлголт юм. Энэхүү аргачлал нь богино давтамж, харилцагчийн түүх, дэд шатууд ба ажлын явцыг харуулах чадвартай "Agile development" -н арга юм. Богино давтамж болон дэд шатууд нь дээрх үндсэн үе шат болгонд тодорхойлогдох ба ихэвчлэн боловсруулах болон хөгжүүлэх үе шатуудад тодорхойлогддог.

Description: iteration.jpg

 

Манай төслийн мөчлөгийн загвар нь олон улсад хэрэглэгддэг Scrum-ийн зарчим дээр үндэслэдэг бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг өндөр чанартай, төлөвлөсөн хуваарийн дагуу, төсөвтөө багтаан дуусгах боломжоор хангадагаараа давуу талтай юм.

Манай төсөл хэрэгжүүлэх аргачлал нь програм хангамж хүлээлгэн өгөхөөс илүүтэйгээр системийг хэрэглэгчид бүрэн нэвтрүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Мөн бид бүтээгдэхүүний чанарыг чухалчлан үздэг. Энэ нь системийг хүлээлгэн өгөх үеийн системийн тест, ашиглалтын тест болон ачаалал даах чадварын тест зэргээр баталгааждаг. Чанар нь хэрэглэгчийн орчинд хийгдэх нэвтрүүлэлтийн нэгдсэн тестийн үр дүнгээр илэрхийлэгдэнэ.

 

Төсөл эхлэх үед бид харилцагчтай хамтран төслийн үндсэн зорилго, цар хүрээ болон шаардлагыг тодорхойлно. Манай төслийн баг харилцагч, захиалагчтай хамтран Мэдээлэл солилцох төлөвлөгөөг гаргадаг. Мөн төлөвлөлт хийх үед бид санал болгосон төслийн хэмжээ, үнэ болон төслийн төлөвлөгөө зэргийг дахин тохирч баталгаажуулна.

 

 

Энэхүү төсөл хэрэгжүүлэх аргачлалын процесс нь стандартжсан байдаг бөгөөд төслийн үе шат болон давтамжуудыг тухайн төслийн  зорилтууд, нийлүүлэлт болон хугацаанд тохируулан тодорхойлдог. Мөн төслийг хянах, удирдах аргачлал болон хэрэглэгдэх хэрэгсэлүүдийг тодорхойлдог.

Төслийн эхлүүлэх болон боловсруулах үе шатанд дараах төлөвлөгөөнүүд гардаг.

  • Төслийн ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөө
  • Чанарын төлөвлөгөө
  • Мэдээлэл солилцох төлөвлөгөө
  • Эрсдлийг удирдах төлөвлөгөө
  • Өөрчлөлтийг удирдах төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх төлөвлөгөө (энд бүтээгдэхүүнийг хүлээн авах шалгууруудыг онцлон заадаг.)

Боловсруулах шатанд бид системийн ерөнхий архитектур болон бүх загваруудыг боловсруулан гаргадаг. Мөн програм хангамж хөгжүүлэхэд шаардлагатай бүх баримтууд энэ шатанд боловсруулагдна.

Бид төслийн шат болгонд чанарын хяналт тавьж ажилладаг бөгөөд захиалагчид ажлын явцыг байнга мэдээллэдэг.

Төслийн хөгжүүлэлтийн шатанд програм хангамжийг хөгжүүлэх болон тестийн багууд голчлон ажиллана. Энд мөн чанарын хэсэг төслийн менежер байнгын хяналтыг тавьж ажилладаг.

Нэвтрүүлэх шатанд төслийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж системийг хэрэглэгчийн орчинд бүрэн нэвтрүүлж, хэрэглэгчийг сургаж системийг хүлээлгэн өгдөг. Энэ үед нэвтрүүлэлтийн нэгдсэн тестийг хийдэг бөгөөд ямар нэг асуудал гарсан тохиолдолд төслийн баг асуудлыг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэнэ.

Бид төслийн бүх шатанд төслийн эрсдлийн үнэлгээг хийдэг ба ингэснээр төсөлд учирч болох эрсдлийг эрт илрүүлж сэргийлэх боломжтой болно.

Төслийн эрсдлийг бид ажлын явцын тайлангаар харилцагчид мэдэгддэг бөгөөд тайланг долоо хоногоор болон сараар чанарын менежер харилцагчид гаргаж өгөх болно. Түүнчлэн төсөл дуусах үед манай чанарын хэлтсээс баталгаажсан төслийн хаалтын тайланг харилцагчид гаргаж өгнө.

Төслийн багийг сонгохдоо мэдлэг чадварыг харахаас гадна төслийн баг дотроо нэг нэгнээ орлох, багийн гишүүдийн хэн нэгэнд асуудал гарсан тохиолдолд бусад гишүүд нь түүний ажлыг мэддэг, орлодог, үргэлжлүүлэн ямар нэг саадгүйгээр хийдэг байхаар сонгодог бөгөөд энэ нь төслийн ажил зогсох эрсдлээс хамгаалдаг юм.