A

A

A

Бүлэг: 1979

 

 

 

 

 

 

Дээрх харуулсанчлан манай компаний хамгийн чухалчлан үздэг гол зүйл бол төслийг удирдан зохион байгуулах өөрийн гэсэн шалгарсан аргачлал, технологийн суурийг ашиглан төслийг удирдаж, хөгжүүлдэг юм.  

 

3.     ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

3.1  Төслийн удирдагын процесс

"Интерактив ХХК"-ийн төсөл хэрэгжүүлэх аргачлал нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болон системийг хэрэглэгчийн орчинд бүрэн нэвтрүүлэхэд чиглэгдсэн байдаг.

 "Интерактив ХХК"-ийн төслийн менежер нь төслийн явцын хяналтыг бүтээмжтэй болгохын тулд төслийн менежментийн процессийг баримталж ажилладаг. Төсөл удирдах процесс нь мөн 4 үе шаттай байх бөгөөд дараах байдлаар хэрэгжинэ.

 

Төсөл удирдах процесс

Төсөл удирдах процесс өөртөө хэд хэдэн менежментийн элемэнтүүдийг агуулна. Үүнд:

 

 

Мөн Интерактив нь төслийн ажлыг удирдан зохион байгуулах онлайн хэрэгсэл ашигладаг бөгөөд түүгээр ажил хуваарилах, явц хянах, мэдээлэл дамжуулах зэрэг үйл ажиллагааг цаг алдахгүй шуурхай дамжуулдаг. (Redmine)

Ажлын гүйцэтгэлийг удирдах хянах хэрэгсэл

3.2  Төслийн баг түүний ажил үүргийн хуваарь

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд багийг дараах байдлаар зохион байгуулж байна.

Төслийн багийн бүтэц зохион байгуулалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Удирдах зөвлөл нь төслийг ерөнхийд нь удирдан зохион байгуулж, төслийн явц, ажиллагааг хянах, чиглүүлэх, төслөөс гарсан бичиг баримтыг хянах, батлах үүрэгтэй. Зөвлөх баг нь төслийг хөндлөгийн үүднээс  харж зөвлөх, төслийн явцад оролцох үүрэгтэй. ХЗДХЯ болон Интерактив ХХК-ийн баг нь хоорондоо нягт хамтран ажиллах бөгөөд дээрх зурагт харуулсан үүргийг биелүүлэх ёстой.

 


Төсөл хэрэгжүүлэх багийн бүтэц зохион байгуулалт

 

 

 

 

 

 

 

 

 

Төслийн багийн бүх гишүүдийн хийх ёстой ажил үүргийг харуулсан хүснэгтийг доор үзүүлэв.

Төслийн баг болон оролцогчидийн үүрэг хариуцлага

Төслийн баг

Гүйцэтгэх үүргүүд

Системийн эзэмшигч

-          Дараа тодорхойлогдоно

-       Гэрээний гүйцэтгэгчээр гэрээнд заагдсан ажлуудыг хугацаанд нь гүйцэтгүүлэх, ажлын явцыг хянах, системийн өөрчлөлтийг хянах зэрэг үндсэн үүргүүдтэй

-       Төслийн үе шат болгоны нийлүүлэлтийг баталгаажуулж хүлээн авах.

Төслийн удирдах зөвлөл

-          Дараа тодорхойлогдоно

-       Төслийн гүйцэтгэлийг ерөнхийд нь хянах чиглүүлэх үүрэгтэй.

-       Гүйцэтгэгчийн нийлүүлэлтийг баталгаажуулж гарын үсэг зурна.

www.legalinfo.mn портал вэб сайтыг  хариуцсан мэргэжилтэн

-          Дараа тодорхойлогдоно

-       Хууль зүйн яамны төслийн багийг удирдах, "Интерактив ХХК"ийн төслийн багтай холбох үүрэгтэй

-       Төслийг гэрээнд заасан төслийн төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлэхэд "Интерактив ХХК"-ийн төслийн менежертэй нягт хамтарч ажиллана.

-       Төслийг хүлээлгэн өгөх үеийн бүх тестүүдэд оролцож хүлээлгэн өгөх үйл явцыг баталгаажуулах үүрэгтэй.

www.legalinfo.mn портал вэб сайтын баг

 

-       Өөрийн техникийн дэд бүтэц болон үйл ажиллагаатай холбоотой шийдлийг боловсруулах болон хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах бөгөөд системийг цаашид авч явах системийн администраторын болон операторын сургалтанд хамрагдах мэргэжилтнүүдийг томилох тэдгээрийг сургах үүрэгтэй.

"Интерактив ХХК"ийн төслийн удирдлага

-          Д.Хүрэлтогоо

(төслийн менежер )

 

-       Вэб сайтын шинэчлэх ажлын  төлөвлөгөөг боловсруулах,төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих болон нийлүүлэлтүүдийг баталгаажуулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

-       Төслийн менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. үүнд:

  • Төсөл эхлүүлэх
  • Явцын тайлангуудыг бэлтгэн захиалагчид танилцуулах
  • Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан удирдах
  • Удирдах ажилтнуудын ажлын гүйцэтгэлд хяналт тавих
  • Ажил хуваарилалт хийх
  • Эрсдлийг удирдах
  • Зардлыг хянах
  • Өөрчлөлтийг удирдах
  • Асуудлыг шийдвэрлэх.

"Интерактив ХХК"-ийн судлаач

-          Б.Тогтохсүрэн

( Бизнес аналист)

 

 

-       Бизнес аналист нь системийн нарийн шаардлагуудыг судлан боловсруулах, хөгжүүлэх үүрэгтэй бөгөөд системийн архитектор болон програмистуудтай хамтран системийн дизайныг боловсруулна. Дараах ажлуудыг гүйцэтгэнэ:

  • Эцсийн хэрэглэгчид болон бусад эрх бүхий оролцогчид, мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах
  • Шаардлагуудыг судалж шаардлагын баримт бичгийг бүрдүүлэх
  • Системийн загвар дизайныг гаргахад төслийн бусад ажилтнуудтай хамтарч ажиллах
  • Хэрэглэгчийн интерфейс дизайн боловсруулах

"Интерактив ХХК"ийн системийн тестлэгч

 

-          Б.Мөнхманлай
(тестер, баримтжуулагч)

-       Системийн тестлэгч нь захиалагчтай ойр ажиллах бөгөөд хүлээн авах үеийн тестийг гүйцэтгэхэд захиалагчдад дэмжлэг үзүүлнэ. Тестлэгч нь дараах ажлуудыг гүйцэтгэнэ:

  • Тестлах төлөвлөөг боловсруулах
  • Хүлээн авах үеийн тестийг боловсруулахад захиалагчтай хамтарч ажиллана.
  • Төлөвлөгөөний дагуу тестүүдийг гүйцэтгэж, үр дүнгийн тайланг тогтмол хөтөлнө.
  • Алдааг мэдээллэнэ.
  • Тестийн өгөгдлийг бэлдэнэ.

-       Баримтжуулагч нь төсөлтэй холбоотой бүх баримт бичгүүдийг бүрдүүлэх бөгөөд  дараах үүргүүдтэй:

  • Төслийн бүх баримт бичгүүдэд  стандартчлагдсан загварыг үүсгэнэ.
  • Төслийн техникийн баримт бичгүүдийг хөтөлж бүрдүүлнэ.
  • Эцсийн хэрэглэгчийн гарын авлагыг боловсруулна.

 

 

 

 

 

 

"Интерактив ХХК"ийн төслийн техникийн баг

-          Э.Эрдэнэбаяр

(Ахлах програмист)

Програмистууд

-          Ц.Сүххуяг

-          А.Лувсаншарав

 

-       Техникийн баг нь захиалагчийн шаардлагад нийцүүлэн загвар дизайныг боловсруулж вэб сайтыг хөгжүүлэх үүрэгтэй.

-       Төслийн менежерт тайлан тавина.

-       Ахлах програмист нь вэб сайтын техникийн дизайныг бүхэлд нь хариуцах бөгөөд дараах үүргүүдийг гүйцэтгэнэ:

  • Өгөгдлүүдийг загварчлах ба өгөгдлийн сангийн загвар гаргах
  • Техникийн интерфейсүүдийн загвар гаргах
  • Хэрэглэгчийн интерфейсийн суурь загвар гаргах
  • Програм хангамж хөгжүүлэх загвар гаргах/сонгох

-       Програмистууд дараах үүргүүдтэй:

  • Шаардлагуудын дагуу код бичих
  • Хэрэглэгчийн интерфейсүүдийг зурах
  • Агуулга удирдах системийн интерфейсүүдийг зурах
  • Хэрэглэгчийн интерфейсийн тестийг гүйцэтгэх
  • Бусад тестүүдийн гүйцэтгэлд оролцох