A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 27

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлторуулах тухай

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээр бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Бүлэг

Зүйл №

Үндэсний код

Барааны бичиглэл

Албан татварын хувь, хэмжээ

24

24.01

Түүхий тамхи; тамхины хаягдал.

30

24.02

Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур.

30

24.03

Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч; "нэгэн төрлийн болгосон" буюу "сэлбэгдсэн" тамхи; тамхины ханд болон охь.

Задгай тамхи (тамхи орлуулагчийг ямар нэг хэмжээгээр агуулсан эсвэл агуулаагүй):

2403.11.00

Усан хоолойгоор татах зориулалттай тамхи

30

2403.19

Бусад:

2403.19.10

Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи

30

2403.19.20

Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи

5

Бусад:

2403.91.00

"Нэгэн төрлийн болгосон" эсвэл "сэлбэгдсэн тамхи"

20

2403.99

Бусад:

2403.99.30

Хамрын тамхи

20

2403.99.90

Бусад

20

2.Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД