- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/101
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дэхзаалтыг тус тусүндэслэн ТУШААХ нь:
1. Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулсантай холбогдуулан"Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр тушаал болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/123 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т даалгасугай.
САЙД Л.ХАЛТАР

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/177
Улаанбаатар хот
Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих нэмэлт шаардлага батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан"Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх" тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/101 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/-т даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
