A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

2021 оны 6 дугаарсарын 25-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, цэвэр усны суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга /Г.Энхтуяа/, "Дөрвөлж" ОНӨААТҮГ /С.Түвшиндэлгэр/, "Ус-Дулаан" ААТҮГ /Б.Лэгзиймаа/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Дөрвөлж" ОНӨААТҮГ /С.Түвшиндэлгэр/-т даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/, Захиргаа, удирдлагын газар /Б.Доржбат/-т тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ