- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ТӨВИЙН БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Хөвсгөл Ус суваг" ХХК /П.Лхагважав/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Хөвсгөл Ус суваг" ХХК /П.Лхагважав/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 28 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын бохир устай холбоотой хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A