- Нүүр
- Сайдын тушаал
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, аргачлал батлах тухай

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/195
Улаанбаатар хот
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, аргачлал батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг 1 дүгээр, Шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Дүрэм, бүрэлдэхүүн, аргачлал батлах тухай" А/46, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т даалгасугай.
САЙД Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
