A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн

А/97, A/231 дугаар хамтарсан

тушаалын нэгдүгээр хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.      Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хүрээнд энэхүү журмаар зохицуулна.

1.2.      Энэхүү журмаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн анхан шатны мэдлэг, ур чадвар, тодорхой ажил мэргэжлийн суурь чадварыг эзэмшүүлэх, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох мэргэжлийн сургалт /цаашид "сургалт" гэх/-ын байгууллагыг бүртгэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох харилцааг зохицуулна.

1.3.      Энэхүү журмын хүрээнд Мэргэжлийн сургалт, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, хэлний болон бусад сургалт эрхлэх байгууллагуудын үйл ажиллагаа хамаарна. Үүнд:

1.3.1.  Мэргэжлийн сургалт гэж иргэнд хөдөлмөрийн болон бизнес эрхлэх үндсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалт, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, аж ахуй, бизнес эрхлэх чадамж олгоход чиглэгдсэн сургалт, хувиараа хөдөлмөр болон бизнес эрхлэх нөхөрлөл хоршооны талаарх үндсэн мэдлэг, чадвар олгох, мэргэжлийн болон техник технологийн суурь чадамж эзэмшүүлэх сургалтууд хамаарна;

1.3.2.  Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт гэж тээврийн хэрэгслийн болон мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтууд хамаарна;

1.3.3.  Хэлний сургалт гэж Монгол хэл болон гадаад хэлний сургалтууд хамаарна;

1.3.4.  Бусад сургалт гэж компьютерийн мэдлэг эзэмших, оюун ухааны сургалт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, йогийн сургалтууд хамаарна.

1.4.      Энэхүү журмын 1.3-т заасан үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж /цаашид "мэргэжлийн сургалтын байгууллага" гэх/ сургалтыг зохион байгуулж болно.

1.5.      Шаардлага хангасан мэргэжлийн сургалтын байгууллагыг энэхүү журмын 3.1, 3.2 заасны дагуу бүртгэж, улсын хэмжээнд нэгдсэн загвар, бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ олгоно.

1.6.      Журмын хэрэгжилтийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв /цаашид "МБСҮМАЗТ" гэх/ хангаж ажиллана.

1.7.      МБСҮМАЗТ нь эдийн засгийн салбар бүрээр мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллана.

1.8.      МБСҮМАЗТ нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн, тасралтгүй хөгжүүлж, олон нийтэд ил тод, нээлттэй байлгана.

1.9.      Бүртгэлийн гэрчилгээг анх удаа авч байгаа бол 1 жил, сунгалтыг 2 жилийн хугацаатай олгоно.

1.10.      Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд МБСҮМАЗТ-д хүсэлт тавьж шийдвэрлүүлнэ.

Хоёр. Мэргэжлийн сургалтын зорилго, хамрах хүрээ

2.1.      Мэргэжлийн сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэшлийн суурь ур чадвар, мэргэшүүлэх чадамж эзэмшүүлэхэд оршино.

2.2.      Мэргэжлийн сургалтын байгууллага нь дараах салбаруудын хүрээнд чадамж эзэмшүүлэх сургалтыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулна. Үүнд: Боловсрол / хэлний сургалт, компьютерийн мэдлэг эзэмших, оюун ухааны сургалт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, йогийн/, соёл урлаг, цагдаа, батлан хамгаалах, онцгой байдал, санхүү, бизнес худалдаа, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбоо, байгаль орчин, аялал жуулчлал, барилга, зам, тээвэр, төмөр зам, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот байгуулалт, тохижилт, үйлчилгээний салбарууд хамаарна.

2.3.      Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах шашны болон шашинтай холбогдох зан үйлийн сургалтыг энэхүү журмаар зохицуулахгүй.

2.4.      Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүс орон нутгийн эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хөгжлийн чиг хандлагад тулгуурлан 1-2 эдийн засгийн салбарт хамаарах мэргэшлийн чиглэлээр төрөлжүүлнэ.

2.5.      Политехник коллеж, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн зөвлөл, холбоод, тухайн мэргэжлээр мэргэшсэн институт нь энэ журмын 2.2-т заасан салбарын хүрээнд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болно.

2.6.      Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага нь журмын дагуу албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, мэргэжлийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулна.

2.7.      Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага нь тусгай зөвшөөрөлд тусгасан мэргэжлээр, мэргэжлийн сургалт эрхэлж болно.

Гурав. Мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

3.1.      Мэргэжлийн сургалт, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, хэлний болон бусад /компьютерийн мэдлэг эзэмших, оюун ухааны сургалт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, йогийн/ сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлтээ шинээр гаргасан аж ахуйн нэгж байгууллага нь хүсэлтээ цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр МБСҮМАЗТ-д ирүүлнэ. Мэргэжлийн сургалтын байгууллагын хэв шинжийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.7 дахь хэсэгт нийцүүлэн тодорхойлсон байна.

3.1.1.  Мэргэжлийн сургалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээ шинээр авахад хавсралт /1,2,3,4/-ийн дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлнэ.

3.1.2.  Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхээр шинээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын хавсралт /5,6,7/-ын дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлнэ.

3.1.3.  Хэлний болон бусад /компьютерийн мэдлэг эзэмших, оюун ухааны сургалт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, йогийн/ сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлтээ шинээр гаргасан аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмын хавсралт /1,2,3,4/-ын дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлнэ.

3.2.      Мэргэшүүлэх сургалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээ авах аж ахуйн нэгж, байгууллага энэхүү журмын хавсралт /1,2,3,4/-ын дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлж, дараах шаардлагыг хангасан байна.

3.2.1.  Мэргэшүүлэх сургалт эрхлэх аж ахуйн нэгж нь өөрийн хамаарах салбарын мэргэжлийн зөвлөл, холбоодоос тухайн мэргэшлийн чиглэл, түвшнээр сургалт эрхлэх боломжтой талаар дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтэд үндэслэн мэргэшүүлэх сургалт эрхлэх чадамжтэй эсэхийг судлаж, сургалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээ олгоно.

3.2.2.  Аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь мэргэшлийн III, IV, V, VI түвшиний зохих чадамжийг эзэмшүүлэх сургалтын хөтөлбөртэй байна.

3.2.3.  Мэргэшүүлэх сургалтад элсэн суралцагчдад тавигдах өмнөх мэдлэг, ур чадварын шаардлагыг мэргэшлийн I, II, III түвшинд боловсруулан, бүрдүүлэх баримт бичигт хавсаргасан байна.

3.2.4.  Өмнөх мэдлэг, ур чадварыг МБСҮМАЗТ-өөс баталгаажсан чадамжийн гэрчилгээ, бусад боловсролын бичиг баримтыг үндэслэл болгох эсхүл хамтран RPL (Recognition of Prior Learning) үнэлгээг зохион байгуулж дурьдсан түвшинтэй суралцагчид сургалт явуулна.

3.2.5.  Сургалтын төгсөлтийн үнэлгээнд салбарын мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн мэргэшлийн III, IV, V, VI түвшний гэрчилгээ олгоно.

3.2.6.  Политехник коллеж эрхэлж буй мэргэжлийн чиглэлийн дагуу мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болох бөгөөд мэргэжлийн боловсрол олгох сургалтыг III, IV, техникийн боловсрол олгох сургалтыг V, VI түвшиний сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргуулсан байна.

Дөрөв: Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгох, чадамжийн хөтөлбөр шинээр нэмэх, сунгах, цуцлах

4.1.      Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа шинээр эрхлэх, чадамжийн хөтөлбөр шинээр нэмэх, хугацаа сунгах асуудлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв бүртгэн гэрчилгээжүүлнэ.

4.2.      Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа шинээр эрхлэх, чадамжийн хөтөлбөр шинээр нээх, сунгах хүсэлтийг тухайн оны 1, 3, 5, 7, 9, 11-р сарын эхний 10 хоногт МБСҮМАЗТ-д info@tvetac.mlsp.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ.

4.3.      Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв нь тухайн оны 2, 4, 6, 8, 10, 12 дугаар сард www.mergejil.mn цахим хуудсанд шийдвэрийг ил тод, нээлттэй байршуулна.

4.4.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төлбөрийг төлнө.

4.5.      Мэргэжлийн сургалтын байгууллага нь чадамжийн хөтөлбөр шинээр нэмэх хүсэлт гаргахад энэ журмын загвар /1,2,3,4/-ын дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлнэ.

4.6.      Мэргэжлийн сургалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлж info@tvetac.mlsp.gov.mn цахим хаягаар МБСҮМАЗТ-д хандана. Үүнд:

4.6.1.  Хүсэлт гаргасан албан бичиг /цахимаар: загвар 1/;

4.6.2.  Гэрчилгээний эх хувь /цаасаар/;

4.6.3.  Сайжруулалт хийгдсэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр /цахимаар/;

4.6.4.  Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчдөд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, баталгаажуулалтын дүгнэлт гаргуулан, чадамжийн гэрчилгээ олгосон байна.

4.7.      Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт эрхлэх хугацаа сунгуулахдаа энэхүү журмын загвар /5,7/-ын дагуу хүсэлтийг цахимаар, өргөдөлд хавсаргах баримт бичгийг цаасан хэлбэрээр ирүүлнэ.

4.8.      Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр цуцлана.

4.8.1.  Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаагүй, бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор энэхүү журмын 4.4 дэх заалтад заасан төлбөрийг төлөөгүй, хугацаа дууссан, сунгалт хийгдээгүй сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн, хуурамч баримт бичиг олгосон, хуулийн этгээдийн сургалт эрхлэхийг түдгэлзүүлж, бүртгэлийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авах;

4.8.2.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.6 дугаар заалтыг зөрчсөн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох.

Тав: Тайлан мэдээ

5.1.      Мэргэжлийн сургалтын байгууллага нь МБСҮМАЗТ-д байгууллагын нэр, хаяг болон бусад өөрчлөлт орсон тухай мэдээллийг цахимаар ирүүлнэ.

5.2.      МБСҮМАЗТ нь мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана.

5.3.      Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.

5.4.      Мэргэжлийн сургалтын байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор МБСҮМАЗТ-д ирүүлнэ.

 

 

---о0о---

 

Хавсралт 1

Огноо

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЭРХЛЭХ БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХААР ХҮССЭН ӨРГӨДӨЛ

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвд

 

Өргөдөл гаргагчийн мэдээлэл: /ургийн овог, овог, өөрийн нэр, албан тушаал/

Албан ёсны хаяг: /нэр, хаяг, утас, факс, цахим шуудангийн хаяг/

Хуулийн этгээдийн нэр:

Мэргэжлийн сургалтын байгууллагын нэр:

Мэргэжлийн сургалтын байгууллагын хэв шинж: / Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.7 дахь хэсэгт нийцүүлэн тодорхойлсон байна/

 

Санал болгож буй нөхцөлүүд

Ур чадвар олгох чадамжийн нэгжийн нэр

Чадамжийн нэгжийн индекс

Мэргэжлийн сургалтын хэв шинж

Суралцагчдын тоо

Чадамжийн нэгжийн агуулга, цаг

Багшлах бүрэлдэхүүн

Сургалтын орчин

(Дадлагын газрын нэр бүрээр бичих)

Тайлбар

Үндсэн багш

Цагийн багш

Дадлагын газар

Бусад

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

1. Хүсэлт гаргасан албан бичиг

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Өөрийн байранд дадлага хийх боломжгүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч, үйлдвэрийн газартай байгуулсан гэрээ

 

Өргөдөл гаргасан:                                      (                                   )

 

Хавсралт 2

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ НАРЫН СУДАЛГАА

 

 

 

 

Мэргэжил, боловсролын түвшин

Мэргэжлийн зэрэг

Сургах зүйн чадамжийн гэрчилгээ/ Багшлах эрхийн үнэмлэхний дугаар/огноо

Үйлдвэрлэлийн ажлын туршлага

Заах чадамжийн нэгж (код)

Тайлбар

доктор

магистр

бакалавр

техникийн

заах аргач

тэрүүлэх

зөвлөх

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Судалгаанд хавсаргах баримт бичгүүд:

 

1.         Мэргэжлийн сургалтын байгууллагын багш нь 3-аас доошгүй жилийн ажлын дадлага туршлагатай байх шаардлагыг хангасан нотлох баримт

2.         Мэргэшүүлэх сургалтад багшлах багш нь шаардагдах мэргэшлийн түвшинд бэлтгэгдсэн, тухайн мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй үйлдвэрийн инженер, мастер, мэргэжлийн боловсрол, сургалтын мастер багш байна.

3.         Багшийн сургах зүйн чадамжийн гэрчилгээ/багшлах эрхийн үнэмлэхний хуулбар

4.         Багшийн боловсролын баримт бичгийн хуулбар

5.         Анкет

 

Хавсралт 3

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРЧИНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сургалт зохион байгуулах анги, дадлагын газар:

Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолоор баталсан "MNS 6541:2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага"-ыг баримтлана.

Зүйл

Тодорхойлолт

Норм/Үзүүлэлт

Тайлбар

1

Сургалт явуулах барилга байгууламж

Зориулалтын барилга байгууламж

Хэмжээ Талбай:

 

Дадлагын газар:

 

Лаборатори:

 

Онолын танхим

 

Байгальд ээлтэй, хүнд хор нөлөөгүй

Мэргэжлийн хяналтын дүгнэлт

 

Суудлын тоо

 

 

Багтаамж

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах боломж

 

 

Бие засах газар

 

 

2

Сургалтын орчин

Агааржуулалт/халаалт

 

 

Шалны төрөл

 

 

Тоног төхөөрөмж

Чадамжийн нэгж бүрээр тоо ширхэг, техникийн үзүүлэлт, нэг хүүхдэд ногдох тоо хэмжээ

 

Багаж хэрэгсэл

Чадамжийн нэгж бүрээр тоо ширхэг, техникийн үзүүлэлт, нэг хүүхдэд ногдох тоо хэмжээ

 

Багшийн өрөө

 

 

Хувцас солих өрөө

 

 

Багаж хэрэгсэл, материалын өрөө

 

 

Цахилгааны угсралт

 

 

Гал унтраах/хамгаалах хэрэгсэл

 

 

Аюулгүй ажиллагааны хэрэгсэл

 

 

Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл

 

 

Цэвэр, бохир ус

 

 

Бие засах газар

 

 

 

Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах тохиолдолд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.1 дэх заалтыг хангасан сургалтын орчин бүрдүүлсэн тухай нотлох баримт.

 

Хавсралт 4

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН СУДАЛГААНЫ МАЯГТ

 

Шалгуур

Тоо

Эх сурвалж

1

Тухайн бүс нутгийн хүн амын тоо

 

 

2

Хөдөлмөрийн насны хүн амын тоо

 

 

3

Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн тоо

 

 

4

Бусад

 

 

 

Ур чадвар олгох чадамжийн нэгжийн нэр, код

Элсүүлэх суралцагчдын тоо

Жил бүр төлөвлөж буй суралцагчдийн тоо

Хамтран ажиллах байгууллага

Тайлбар

Аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс

Бусад

Хүсэлт гаргаж буй онд

2 дахь жил/огноо

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 5

Огноо

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХААР ХҮССЭН ӨРГӨДӨЛ

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвд

 

Өргөдөл гаргагчийн мэдээлэл: /ургийн овог, овог, өөрийн нэр, албан тушаал/

Албан ёсны хаяг: /нэр, хаяг, утас, факс, цахим шуудангийн хаяг/

Хуулийн этгээдийн нэр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын нэр:

Сургалтын хэв шинж:

 

Санал болгож буй нөхцөлүүд

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хэв шинж

Сургалтын ангилал, төрөл

Суралцагчдын тоо

Чадамжийн нэгжийн тоо

 

Багшлах бүрэлдэхүүн

Сургалтын орчин

(Дадлагын газрын нэр бүрээр бичих)

Тайлбар

Үндсэн багш

Цагийн багш

Онолын танхим

Жолоодлогын дадлагын талбай

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

1.         Хүсэлт гаргасан албан бичиг

2.         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.         Өөрийн байранд дадлага хийх боломжгүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч, үйлдвэрийн газартай байгуулсан гэрээ

4.         Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл болон түүний нэмэлт тоног төхөөрөмж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын заалтын шаардлагыг хангасан, техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлтээр баталгаажсан байх;

 

 

Өргөдөл гаргасан:                                      (                                   )

 

 

Хавсралт 6

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРЧИНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сургалт зохион байгуулах анги, дадлагын газар:

Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолоор баталсан "MNS 6541:2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага", "Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын ерөнхий шаардлага MNS 6585:2016" стандартыг баримтлана.

Зүйл

Тодорхойлолт

Норм/Үзүүлэлт

Тайлбар

1

Сургалт явуулах барилга байгууламж

Зориулалтын барилга байгууламж

Хэмжээ Талбай:

 

Дадлагын газар:

 

Лаборатори:

 

Онолын танхим

 

Байгальд ээлтэй, хүнд хор нөлөөгүй

Мэргэжлийн хяналтын дүгнэлт

 

Суудлын тоо

 

 

Багтаамж

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах боломж

 

 

Бие засах газар

 

 

2

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх онолын сургалтанд тавигдах шаардлага

Гэрэлтүүлэх

 

 

Агааржуулалт

 

 

Дулаацуулгын систем

 

 

Танхимын талбайн хэмжээ

 

 

Онолын сэдэвт нийцэх зурагт хуудас, гарын авлага, үзүүлэн таниулах материал

 

 

Сургалтыг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд програм хангамж, тоног төхөөрөмж, интернет сүлжээтэй байх

 

 

3

Жолоодлогын дадлагын талбайд тавигдах шаардлага

Жолоодлогын дадлагын талбай нь нийтийн эзэмшлийн зам, талбай, замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан хаалт, хашаатай байна.

 

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан хэсэг нь хатуу эсвэл сайжруулсан хучилттай тэгш гадаргуутай байна.

400 м/кв

 

Анхны тусламж болон галын аюулаас хамгаалах хэрэгсэл

 

 

Жолоодлогын үйлдлийн элементүүдээр тоноглосон байна.

MNS 6584 :2016 стандарт

 

4

Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага

Жолоодлогын дадлагын өөрийн өмчийн тээврийн хэрэгсэлтэй байна:

 

 

Тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт тэнцсэн, замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй, сургалтад ашиглах шаардлага хангасан дүгнэлттэй байх.

 

 

Механикжсан тээврийн хэрэгсэл нь зүүн гар талдаа жолооны хүрдтэй, механик буюу автомат дамжуулга бүхий хүрдны хайрцагтай, багшид зориулсан тоормосны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой, "Сургалтын тээврийн хэрэгсэл" таних тэмдэгтэй байна.

 

 

Багшид зориулсан тоормосны нэмэлт дөрөөний явалт нь ажлын тоормостай ижил, дөрөөнд үйлчлэх хүч нь стандарт шаардлагыг хангасан байна.

MNS 4599

 

Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний дадлага хийх тээврийн хэрэгсэл нь баруун гар талдаа жолооны хүрдтэй байж болох бөгөөд зориулалтын тоног хэрэгсэл, замын хөдөлгөөний дүрэмд заасан холбогдох таних тэмдгээр тоноглосон байна.

 

 

"Сургалтын тээврийн хэрэгсэл" таних тэмдгийн гадаргуугийн материал болон өнгөний үзүүлэлт нь техникийн шаардлагад нийцсэн байна.

MNS 4597

 

 

Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах тохиолдолд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.1 дэх заалтыг хангасан сургалтын орчин бүрдүүлсэн тухай нотлох баримт.

 

Хавсралт 7

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ НАРЫН СУДАЛГАА

 

 

 

 

Дүрмийн багш

Жолоодлогын багш

Жолооны багш бэлтгэх сургалтанд хамрагдсан эсэх

Мэргэжлийн чиглэлээр ажилласан туршлага

Заах чадамжийн нэгж (код)

Тайлбар

Автомеханик инженер мэргэжилтэй

Бакалавраас дээш боловсролтой

Техникийн буюу түүнээс дээш боловсролтой

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх

Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 5-ас дээш жил тасралтгүй жолоодсон байх

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

Судалгаанд хавсаргах баримт бичгүүд:

 

1. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын багш нь 5-аас дээш жил тасралтгүй тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож байсан дадлага туршлагатай байхыг хангасан нотлох баримт

2. Багшийн боловсролын бичиг баримтын хуулбар

3. Жолооны багшийн үнэмлэхний хуулбар

4. Анкет