A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 02

Хамардаваа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1000 төгрөг, үхэрт 1000 төгрөг, ямаанд 1000 төгрөг, хонинд 300 төгрөг, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. Малчин, мал бүхий этгээдэд малын тоо толгойн албан татварыг тогтоогдсон хэмжээгээр ногдуулж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилийн эцэст тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Хүрэл-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамтаар хуулийн хугацаанд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Онон/-д даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.НАСАНХҮҮ