- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ
ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 26
Сангийн далай
ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 6.3 дахь хэсэг, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :
1. Сумын хэмжээнд малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг 2023 оны жилийн эцсийн малын тоо толгойд ногдох 2024 оны албан татварын хэмжээг Адуу- 500 (таван зуу), Үхэр- 500 (таван зуу), Хонь- 200 (хоёр зуу), Ямаа-250 (хоёр зуун тавь), Тэмээ-0 (тэг) төгрөг байхаар тус тус тогтоосугай. Энэ хэсэгт Дундговь аймаг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2. Малын тоо толгойн албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн саналыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу хэрэгжүүлж ажиллахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт, Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэхийг сумын Засаг дарга /Б.Лхагвамандал/-д даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсний дараа татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Лхагвамандал /-д үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
