- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТШИРЭЭТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 05
Эг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо, толгойд ногдох албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Тогтоосон албан татварын хэмжээг иргэд, малчдад сурталчлан таниулж, малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн хуульд заагдсан үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг даргад, орлогыг хуульд заасан хугацаанд төвлөрүүлэн, тайланг хагас, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг ТУБайцаагчид тус тус даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын ажлын хороонд даалгасугай.
ДАРГА Г БАЙГАЛЬ
Текст томруулах
A
A
A
