- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮМЭНЦОГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМАГ
ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээрсарын 13-ны өдөр
Дугаар 01
Баян-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2. Малчин өрхийн малын тоо толгойн албан татварыг 0 /тэг/ төгрөгөөр ногдох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Энхтуяа/-д үүрэг болгосугай.
ДАРГА Э.МӨНХТУЛГА

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 01
Баян-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мал сүрэг олноор хорогдож малчдын амьжиргааны түвшин буурсан тул 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 тэг төгрөгөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 01 дугаар сарын 13-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Наранзул)-д даалгасугай.
ДАРГА Э.МӨНХТУЛГА
Текст томруулах
A
A
A
