A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН

НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 02

Хөдрөг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.2 дэх хэсгийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь

1.Малын тоо толгойн албан татварыг малыг төрөл тус бүрээр доорх байдлаар тогтоож баталсугай

д/д

Малын тоо толгойн ангилал

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

1-200

200

150

100

200

2

201-600

300

250

200

300

3

601-1000

400

350

300

400

4

1000 дээш

500

450

400

500

2.Татварыг хуулийн хугацаанд хурааж орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын татварын байцаагч /Д.Балжинням/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Отгонбаяр/-т даалгасугай

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 сарын 18 өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай

ДАРГА ТОВУУСҮРЭНХОР

ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Хөдрөг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр дараах байдлаар тогтоож баталсугай.

д/д

Малын тоо толгойн төрөл

Ногдуулах татвар

1

Адуу

600

2

Үхэр

400

3

Хонь

400

4

Ямаа

600

2.Татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг татварын байцаагч /Д.Балжинням/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Бадамханд/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 сарын 13 өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА   З.БАЯРМАГНАЙ