A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-АДАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 3/2

Дуурлиг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга /О.Лхагвадорж/-д үүрэг болгосугай.

3.Үйлчилгээний хураамжийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Чулуунсайхан/-д чиглэл болгосугай.

4. Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот "Хураамж батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА О.ТУНГАЛАГБААТАР