A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМАГ

ХАЛЗАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/03

Хатавч

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4-р хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралт, малчин өрхийн малын тоо толгойн албан татварыг /0/ тэг төгрөгөөр ногдох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг Сумын засаг дарга

/Г.Алтансүх/, Татварын улсын байцаагч / Э.Эрдэнэбат/ нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт даалгасугай.

ДАРГА Ө.ЗОЛЖАРГАЛ

СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/02

Хатавч

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 18-р хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч, малчдын амьжиргаа хүндэрсэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татвартай холбоотой ажлыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн ажиллахыг Сумын засаг дарга / Г.Алтансүх/, Татварын улсын байцаагч / Э.Эрдэнбат/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14 ны өдрийн А/03 тоот тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилахыг ИТХ-ын төлөөлөгч нарт даалгасугай.

ДАРГА Ө.ЗОЛЖАРГАЛ