- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЛЗАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 02
Хатавч
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалт, 18 дугаар зүйл 18.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуучлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 тоот тушаал, мөн сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулсан ажиллахыг Сумын Засаг дарга /Г.Алтансүх/, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Татварын улсын байцаагч /Э.Эрдэнэбат/-д тус тус даалгасугай.
3.Хог хаягдлын төлбөрийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, биелэлтийг хангаж ажиллахыг Сумын Засаг дарга /Г.Алтансүх/-д үүрэг болгосугай.
4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт даалгасугай.
ДАРГА Ө.ЗОЛЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
