- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХУЖИРТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 8/3/2 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 8/3/1
Хужирт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр нэг тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тухайн татварын жилд малын толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, хэрэгжилтийг хангаж, жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Баянмөнх)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо (Д.Батбаяр)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.
5.Хужирт сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.
ДАРГА Ж.ОЮУНГЭРЭЛ
/Сумын ИТХ-ын 2021 оны 8/3/2 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A
