- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УГТААЛЦАЙДАМ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 07
Ар-Асгат
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Б.Нямлхагва-ын өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай мэдээлэл, Хурлын Байгаль орчин, газар, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь :
1. Сумын малын тоо толгойн албан татварыг Хонь500 төгрөг, Ямаа 1200 төгрөг, Тэмээ0 төгрөг, Үхэр1000 төгрөг, Адуу1500 төгрөг байхаартус тус тогтоосугай.
2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран адуу 5, үхэр 10, хонь 50, ямаа 20 толгой тус бүрд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.
3. Малын тоо толгойн албан татварыг хуулийн дагуу хоёр хуваан 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор сумын төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтийг ханган иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Нямлхагва/-д даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Я.Цэенхорол/, Хууль эрх зүйн мэргэжилтэн /Ц.Төгөлдөр/, Татвар хураагч /А.Хулан/ нарт үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 3-ны 01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О.ТӨМӨРБААТАР
Текст томруулах
A
A
A
