A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 4/04

Цэцэрлэг

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "з", 18.2, 18.3, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээрийг хуваарьтай ашиглах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Засаг дарга /Г.Төмөрчөдөр/-д үүрэг болгосугай.

3.Журмыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/-д даалгасугай.

ДАРГА М.ОТГОНБАЯР

УВС АЙМАГ ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 14/01

Цэцэрлэг

БЭЛЧЭЭРИЙГ ХУВААРЬТАЙ АШИГЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээрийг хуваарьтай ашиглах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

3.Журмыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/-д даалгасугай.

4.Энэхүү журмыг шинэчлэн баталж байгаатай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.ОТГОНБАЯР