- Нүүр
- Эрх зүйн акт
- ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний
өдрийн 4/04 дүгээр тогтоолын хавсралт
Өндөрхангай сумын бэлчээрийг хуваарьтай ашиглах журам
Нэг. Зорилго: Сумын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг боловсронгуй болгох, иргэн хоорондын маргаанаас гарах эрсдлийг бууруулах, төлөвлөлтөд хяналт үнэлгээ хийх замаар бэлчээрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, бэлчээрийн нөөц чадавхид тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Ерөнхий шаардлага:
2.1 Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны бэлчээр, отрын бүс нутгийг Газрын тухай хуулийн 52.2- д зааснаар тогтооно.
2.2. Зуслан, намаржааны бүсэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглоно.
2.3 Тухайн жилд бэлчээр чөлөөлсөн бүс нутагт мал оруулан гишгүүлэх, заасан хугацаанаас түрүүлж зөвшөөрөлгүйгээр бүс нутагт нүүдэллэхгүй байх.
2.4.Сумын иргэдэд бэлчээр ашиглаж байсан уламжлалт туршлагыг түгээн дэлгэрүүлэх
2.5.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх зэрэг үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд, залуу хойч үедээ өвлүүлэх.
2.6.Сумын нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшигч иргэд нь тус сумын харьяалалгүй иргэнд эзэмших эрхээ шилжүүлэхгүй бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзах тохиолдолд Засаг дарга, газрын даамалд мэдэгдэж гэрээг дуусгавар болгох
2.7. Өөрсдөө зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд иргэдийн шинээр эзэмших өвөлжөө, хаваржааны хоорондын зайн хэмжээ нь хамгийн доод талдаа 2км –ээс доошгүй зайд байрлах
2.8 Иргэд зуслан, намаржааны бүс нутагт нүүдэллэхдээ энэхүү журмыг хэрэгжихээс өмнө олгогдсон бусдын эзэмшлийн өвөлжөөнөөс 2 км-ээс дотогш малыг бэлчээрлүүлэхгүй байх
2.9 Бусад аймаг сумуудын хил залгаа нутаг дэвсгэрийг бүрэн эзэмшиж, ашиглах
Гурав. Нутаг бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:
Улирлаар ашиглах бүс нутагт мал бэлчээхэд мөрдөх хугацааг цагийн байдалтай уялдуулан доорх байдлаар тогтоов.
3.1 Багуудын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бүс нутагт малаа маллахад мөрдөх хугацаа:
3.1.1 Цалуу баг
04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ар давна. 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хужирт, Паанайн дугуй, Хар хясаа, Нуурмаг, Билүү, Улаан бураа, Могойн бэлчир, Сугаа, Хар ганга, Улаан дэл, Цагаан нохойт, Таравж, Хар усан даваанаас хойш Бага билүү зэрэг газруудаар нутаглана. 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Буштаг, Нуурын овгор, Бага улаан чулуу, Зуслан толгой, Шар нүүр, Жиргэрийн ам, Улаан чулуу, Ширэнгэ, Цэцэрлэг хүртэл, Нам харуулт, Хөндлөн толгой, 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвт, Нураг, Боомын энгэр, Хорин булгийн товгор, Цагаан согоот, Улаан эрэг, Согоон хоолой хүртэл, Самартын бөгс зэрэг газруудаар нутаглана. 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Дэлгэр, Сондуулт, Зүүн голын эх, Хөв, Тогоон, Хужирт, Бэлчир, Хөшөөт, Өндөр худаг зэрэг газруудаар нутаглана. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Цалуугийн эх, Сүүж, Талын баруун худаг, Нам дөрөлж, Жалбын бор нуруу, Сайр, Чигжийн голын зүүн айргуудаар намаржина. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвөлжөө, хаваржаануудаар нутаглана.
3.1.2 Батсайхан баг
04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ар давна. 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хуурайн дээд, дунд, доод ус, Улаан бураа, Их, бага хужирт, зэрэг газруудаас хойш нутаглана. 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаан энгэр, Шажингийн салаанууд, Гурван шаварт, Бүштэгийн өвөр, дээд, доод Цувраа, Цагаан үзүүр, Мод толгой, Шар нүүр, Жингийн халзан, Доод хөндлөн толгой, Боомын энгэрээс хойш нутаглана. 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөх эрэгний эх, Хоовонгийн зураа, Хар нүүр, Сэрвэнгийн даваа, Хавчиг зэрэг газруудаар нутаглана. 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэр, Сондуулт, Зүүн голын эх, Хөв, Тогоон, Хужирт зэрэг газруудаар нутаглана. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Далантүрүү, Олгой, дээд, доод худгийг улаан, Дахилт, Зүүн барууны усаар намаржина. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвөлжөө, хаваржаануудаар нутаглана.
3.1.3 Цагааннуур баг
04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ар давна. 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Байц, Хустын салаанууд, Хар модтой салаа, Ар булаг, Шажингийн хужир, Бөгтрөгнөөс хойш нутаглана. 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Арснаг, Цагаан жалга, Булагууд, Хар асга, Отгодын өвөр, Жингийн голын дагуу, Даагийн зуслан, Жингийн хүзүүвч, Хорин бугатын даваанаас хойш нутаглана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөр хяр, Өндөр улаан, Дэлгэр овоо, Хүрэн асга, Салаанууд, Дугуй мод, Улаан булаг, Гашуун, Баруун гол, Шонтын гол зэрэг газруудаар нутаглана. 08 дугаар сарын 16-ны өдрөөс Сэрээс урагш нутаглана. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвөлжөө, хаваржаануудаар нутаглана.
3.1.4 Жаргалант баг
04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ар давна. 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Арсанагийн бэлчрээс доош Улиастай булан хүртэл Турууны голоос хойш Баян айраг, Хойд салаа, Тарвагат, Хар ус, хойш нутаглана. 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Уужим булан, Турууны голын хойд, урд мөстэй булаг, Баруун, Зүүн сайлаг, Хар модны булаг зэрэг газруудаар нутаглана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хангилцаг, Мараат, Хөндлөн салаануудаар нутаглана. 08 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Хос, Цайдам, Бууч, Бор толгой зэрэг газруудаар нутаглана. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвөлжөө, хаваржаануудаар нутаглана.
Дөрөв. Бусад
4.1 Тухайн баг, сумын нутаг дэвсгэрийн 50-с доошгүй хувь нь гантай байсан нь Фото мониторингийн дүн мэдээлэлд тулгуурлан тогтоогдсон нөхцөлд адууг отроор өвөлжүүлэх ажлыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж тухай бүрд шийдвэрлэнэ.
4.2 Адууг оторлох бүс нутаг нь:
- Баруун хяр
- Зүүн хяр
- Ханхөхүйн ар зэрэг байна.
4.3 Малчид малаа хужирлахдаа ирэх буцах хугацаатайгаа нийлээд нийт 5 хүртэл хоног болно.
Тав. Зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага
1.Уг журмыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын дагуу өрхөд байгаа насанд хүрсэн гишүүн бүрт нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж захиргааны байгууллагад учруулсан хохиролыг нөхөн төлүүлнэ.
2.Энэхүү журам нь бусад аймаг, сумаас нутагшилтын хил заагийг зөрчиж нүүдэллэн ирсэн иргэнд нэгэн адил хамаарна.
3.Энэхүү журмын 2.5 дахь заалтыг зөрчих, бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр, нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж бусдад дамжуулан ашиглуулсан бол холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.Журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
5.Журамтай холбогдсон маргааныг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A