A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 4/01

Цэцэрлэг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2- ын "д" заалт, 18.2, 18.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Албан татварын орлогыг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь Төсвийн тухай хууль, Сангийн сайдын журамд нийцүүлэн зарцуулахыг Засаг дарга /Г.Төмөрчөдөр/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/-д даалгасугай.

ДАРГА М.ОТГОНБАЯР