A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 05

Эрдэнэ

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай сумын Засаг дарга Ө.Нямбаярын мэдээлэл, хурлын байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг сонсож хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 - ын "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, " Хог хаягдлын тухай " хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2,41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, заалтуулыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. "Хог хаягдлын менежментийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ө.Нямбаяр/-т даалгасугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЗОЛБААТАР