- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ
БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 13
Мааньт
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ-ийн өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /М.Мөнх-Эрдэнэ/-д даалгасугай.
2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.
2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах.
3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Г.Урангоо/-д даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Л.БАТСУУРЬ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 05
Мааньт
Газрын төлбөр хүчингүй болгох тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус 1-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Хүчингүй болгосон тухай тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Г.Урангоо)-д даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
ДАРГА Л.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
